Хойд Солонгос үл мэдэгдэх зэвсэг туршлаа

Хойд Солонгосоос үл мэдэгдэх зэвсэг туршсан талаар тус улсын цэргийн удирдлагууд мэдэгджээ.
Орон нутгийн цагаар 16:30 цагт Хойд Солонгосын зүүн хойд хэсгээс харвасан уг зэвсгийн талаар одоогоор ямар ч мэдээлэл өгөөгүй бөгөөд шинэ төрлийн зэвсгийн туршилт явуулснаас ердөө долоо хоногийн дараа ийнхүү дахин зэвсэг туршлаа. Зэвсгийн мэргэжилтнүүдийн хэлж буйгаар уг зэвсэг нь дэвшилтэт технологи бүхий шинэ төрлийн богино зайн баллистик пуужин туршсан байж магадгүй гэж үзжээ. Мөн мэргэжилтнүүдийн хэлснээр ямар зэвсэг туршсанаас үл хамааран тэдний энэ үйлдэл нь АНУ болон Хойд Солонгосын цөмийн хэлэлцээрийг урагшлуулахыг сануулсан оролдлого байж болно гэжээ. Хоёрдугаар сард Трамп, Ким Жон Ун нарын уулзалт тодорхой үр дүн, шийдэлд хүрэлгүй өндөрлөсөн юм.
Ц.ТАМИР
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.