ЭДИЙН ЗАСАГ

Өчигдөр 870 мянга гаруй хувьцаа арилжжээ

2021 оны аравдугаар сарын 11-ний өдөр энгийн арилжаагаар 37 хувьцаат компанийн 192,493,178төгрөгийн үнийн дүн бүхий 879,959 ширхэг хувьцаа арилжигдсанаас 16 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 15 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 6 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Хөвсгөл усан зам" ХК (HUZ+14.99%) болон "Оллоо" ХК (OLL +8%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Адуун чулуун" ХК (ADL -6.13%) болон "Сүү" ХК (SUU - 2.51%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

 Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 114,759 ширхэг нэгж эрх 72,212,394 төгрөгөөр арилжигдсан байна.

Компанийн бондын арилжаагаар 400 ширхэг Эрдэнэс таван толгой бонд  нь 40,400 ам.доллараар арилжаалаагдсан байна.

ТOP-20 индекс 0.66 хувиар өсч, 40216.75 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 4,805,631,457,724.14 төгрөг боллоо. 

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   

                                                                        МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button