Нийгмийн

БАЙНГЫН ХОРОО: Албан тушаалын хэргүүдийг Дээд шүүхээс прокурорт буцаадаггүй болгохыг ДЭМЖЛЭЭ

Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Уг хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Б.Пүрэвдорж, Ц.Сандаг-Очир нарын гурван гишүүн 2021 оны дөрөвдүгээр сарын 08-ны өдөр өргөн барьсан юм. Эл хуулийн төслийг гол агуулга нь Дээд шүүхэд очсон хэргийг прокурорт буцаадаггүй болгох заалт юм.

Хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Б.Энхбаяр хэлэхдээ “Шүүх, прокурорын байгууллагад улс төрд нөлөө бүхий этгээд нөлөөлөх, дарамт үзүүлэх, авлига өгөхөөс сэргийлэх бөгөөд Үндсэн хуулиар баталгаажсан Шүүхийн бие даасан байдлын зарчим, прокурорын гадны нөлөөнд үл автах зарчим, гэм буруугийн зарчим, дэлхий нийтийн хүлээн зөвшөөрсөн шүүгдэгчийн гэм бурууг нэг л удаа шүүхээр эцэслэн шийдвэрлэх зарчмыг ноцтой зөрчиж, гэм буруутай этгээдэд ял завших боломж олгож буй хуулийн заалтыг залруулах ач холбогдолтой.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчид Дээд шүүхээс хэргийг буцаадаггүй байх ёстой гэж үздэг. Бидний ял өгсөн хэргийг Дээд шүүхээс буцаагаад байна шүү дээ гэдэг. Дээд шүүхийн шүүгчид бол өөрийн эрх мэдлээ хадгалах, авлигажих ашиг сонирхолтой.

Дээд шүүхээс өнгөрсөн онд 22 хэргийг мөрдөн байцаалтад буцаасан. С.Баярцогт, Ш.Батхүү, Алтангийн хэрэг гэх мэт. Хоёр шатны шүүхээс гэм буруутай нь нотлогдсон томоохон албан тушаалын хэргүүдийг Дээд шүүхээс мөрдөн байцаалтад буцаах замаар замхруулж байгаа. Энэ бол Дээд шүүхийн шүүгч нар өөрөө шийдэх, өөрөөсөө хамааралтай байлгах сонирхолтой шууд холбоотой. Үүнийг хуулиар нь таслан зогсоох ёстой” гэв.

Ш.Адьшаа: Хүн, хэрэг ярьдаг асуудал хууль тогтоогчийн асуудал биш. Зарчим, бодлого ярих ёстой. Дээд шүүх дээр хэний хэргийг шийдсэн талаар улс төрийн илтгэл тавихаа боль, Б.Энхбаяраа. Зарчим, бодлого яръя. Шүүхийн хуулийн ажлын хэсэгт орохдоо олон удаа хэлсэн. Шүүх эрх мэдлийг хууль тогтоох эрх мэдлийн нөлөөнд автуулаад мөсөн уул болголоо гэж.

Б.Пүрэвдорж: Хүний эрхийг дээдлэх чиглэлд хийж байгаа ажлуудын нэг бол шүүхээс буцаахгүй байх асуудал. Дээд шүүх хуулийн төслийг дэмжихгүй байх шалтгаан байгаа. 22 хэргийг буцааж байна гэдэг бол Дээд шүүх өөрсдийн тогтолцоог авч үлдэхийн тулд зүтгэж байна гэсэн үг.

Б.Энхбаяр: Ш.Адьшаа гишүүнтэй санал нэг. Шүүхийн ялзралыг засах ёстой. Шударга ёсны түүчээ шүүх байх ёстой шүү. Шүүх нэр хүндтэй байх ёстой. Олон дахин хэрэг буцаагаад, хоёр шатны шүүхээс ял авсан хүн гурав дахь шатандаа очиж буцаад дахиж шалгаад жонхуураад байна шүү дээ. Шүүхийн шийдвэр гэдэг бол эцсийн шийдвэр байдаг.

Н.Алтанхуяг: Зарчмын хувьд дэмжиж байна. Сайн ярих хэрэгтэй. Анхан шатны шүүх дээр буцаадаг баймаар санагдаж байна. Процесын хууль руу орлоо. Зовлон үзсэн чавганц гээд нэг юм хэлье. Прокурор, мөрдөгч дээр том алба байгаа. Шүүгч төгсгөлийн шат. Наана нь завхруулдаг байхгүй юу. Хавтаст хэрэгт авагдаагүй, авдаггүй зүйлс зөндөө бөйдаг. Тэгснээ шүүх дээр оруулаад цохихдоо гүйцэтгэх ажлын шугамаар шийддэг. Тогтолцоо, меанизм, мөрддөг, хянадаг тогтолцоо нь араа шүд нь таараагүй. Би прокурорт итгэхгүй байгаа юм. Толгойд нь сайн хүн очвол гайгүй. Хэцүү хүн очвол самарна. Шинжээчээр нотлуулдаг. Шинжээч худал нотолдог байхгүй юу. Үүнийг яах юм бэ. Үүнийг хүнээс хамаардаггүй болгох хэрэгтэй. Тэгвэл хамаа алга. Анхан шатнаас ч буцааж болно. Давж заалдах болон Дээд шүүхээс буцааж болохгүй. Х.Тэмүүжин сайд байхдаа оруулж ирснийг унагаачихсан. Шүүгчид жонглёрддог юм байна. Хэрэг яриад байна уу, мөнгө төгрөг яриад байна уу.

Ийнхүү хэлэлцэх явцад УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил горимын санал гаргалаа. Тэрбээр энэ асуудлыг мэргэжлийн хүмүүсийг байлцуулж, шүүх, прокурорын албаны хүмүүсийнхээ саналыг сонсчихоод дараа нь хэлэлцэх эсэхийг шийдье гэв.

Гэвч уг саналыг гишүүдийн олонх дэмжсэнгүй. Ингээд хуулийн төслийг чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэдэг саналын томъёоллоор санал хураалт явууллаа. Ингэхэд 13 гишүүн оролцож, 10 гишүүн буюу 76 гишүүн дэмжсэнээр хулуийн төслийг УИХ-ын чуулганы хуралдаанд Ж.Сүхбаатар гишүүн танилцуулахаар боллоо.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2021-10-12 12:35

Адьшаа гэж нэг сайхан мэдэмхийрч худ�##� ШААДАГ гар байнаа, энэний бодлого ярих ч ёстой лөөлөө биз дээ.

Холбоотой мэдээ

Back to top button