УЛС ТӨР

Жолоочийн торгуулийн 50 хувийг ОН ДУУСТАЛ тэглэх санал гарсан ч ЦАРЦЖЭЭ

Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан зарим гэмт хэрэг, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлага, зөрчлийн шийтгэлээс нэг удаа өршөөн хэлтрүүлэх Өршөөл үзүүлэх тухай хуулийг УИХ батлан гаргасан.

Уг хуульд зааснаар: 2017 оны долдугаар сарын 1-ний өдрөөс 2021 оны зургадугаар сарын 24-ний өдрийн 00:00 цагаас өмнө Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлд заасан зөрчил үйлдсэн хүн 2021 оны аравдугаар сарын 1-ний өдрийн дотор торгох шийтгэлийн төлбөрийн 50 хувиа төлснөөр үлдсэн 50 хувиа чөлөөлүүлэх ёстой байв.

Эл өршөөлийн хуулиар 2.804.816 хүний 66.5 тэрбумын 50 хувь буюу 33.2 тэрбум нь төлөгдөх ёстой байв. Гэтэл 33.2 тэрбумын дөнгөж 41.5 хувь нь буюу 13.8 тэрбум төгрөгийг жолооч нар төлсөн байна. Үлдсэн 19.4 хувь нь төлөгдөөгүй үлджээ.

Торгууль төлөлтийн биелэлт дөнгөж 40 хувьтай байгаа тул хугацааг ИРЭХ ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 01 хүртэл сунгах санал гарч буй аж.

Эл саналыг Сангийн яам төсвийн бүрдүүлбэрээ анаж, түдгэлзэх байр суурьтай байгаа бол Хууль зүй дотоод хэргийн яам хугацааг сунгахыг дэмжих чигтэй байна.

Олон Улсад торгуулиа тэр дор нь төлбөл 50 хувийг нь хөнгөлдөг жишиг голчлон үйлчилдэг. Энэ жишиг рүү орсон ч болно гэх байр суурь зонхилж эхэлж.

Улмаар энэ торгууль төлөлтийг үргэлжлүүлэхийн тулд "Өршөөл үзүүлэх тухай хууль”-ийн 8.3-д заасан

Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлд заасан зөрчил үйлдсэн хүн 2021 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн дотор торгох шийтгэлийн төлбөрийн 50 хувийг төлсөн бол үлдсэн хувийг өршөөн чөлөөлнө.

гэсэн заалтын АРАВДУГААР САРЫН 01 гэх хугацааг сунгаж таарахаар байгаа юм. Гэхдээ Сангийн яам дэмжихгүй гэдийж буй тул жолооч нарын торгуулийн 50 хувийг хөнгөлөлтийг үргэлжлүүлэх эсэх нь ЦАРЦСАН нөхцөл байдалд байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
17 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
10 сар 12, 2021 15:48

Тэглээсэй

Зочин
Зочин
10 сар 12, 2021 16:02

haha odoo ingeed ta nariig torguuliig chine tuluulchij baigamshdee

Ганбаа
Ганбаа
10 сар 12, 2021 17:29

Уг нь эгнээ байр эзлэхдээ дохио өгвөл хэн хэндээ амар. Хөндлөн зогсох, шахах үйлдэлийг эгнээ шилжих гэж ойлгоход хэцүү.Зай гарв�##� чихдэг тэнэглэлээ болъё. Зам хуурай үед хурд 60км/цаг, уулзвараас хөдлөхөд моторын эргэлт 3 /3000/-д хүртэл хаз өгвөл уулзвараар олон машин нэвтэрч бид гэртээ хурдан харина.
Биднийг �##�ь нэг нам болон төрийн �##�бан хаагч аврахгүй, Биднийг УХАМСАР аварна.
Хэнэггүй, бусдыг хүндэтгэн үздэггүй, хүзүүн дээр амьсг�##�сан, усанд ордоггүй нөхдүүдээс с�##�ах цаг болсон.

Зочин
Зочин
10 сар 12, 2021 22:19

Төлөх гэсээр байт�##� 10 сарын 1 болчихсон. Сунгаасай.

Сунгаач эээ сунга
Сунгаач эээ сунга
10 сар 12, 2021 22:21

Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлд заасан зөрчил үйлдсэн хүн 2021 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн дотор торгох шийтгэлийн төлбөрийн 50 хувийг төлсөн бол үлдсэн хувийг өршөөн чөлөөлнө.

Жолооч
Жолооч
10 сар 12, 2021 22:31

Төлж амжаагүй.

Тэнэг
Тэнэг
10 сар 12, 2021 23:50

солиороод байгаачээ

Буруу тогтолцоо
Буруу тогтолцоо
10 сар 13, 2021 08:42

Торгууль тэглэнэ гэдэг буруу
Анхнаасаа юун дээр торгох уу юун дээр торгох гүй байх вэ гэдгээ д сайн тогтчих хэрэгтэй нэгүүхэн юман дээр өө хайж байгаад торгочихно дараа нь тэглэх тухай яригдана

Зочин
Зочин
10 сар 13, 2021 08:45

Ер нь бол хувь хүний хариуцлагын л асууд�##�. Юм болгон дээр өршөөгөөд байв�##� юу болох вэ? Үүн дээр тээврийн цагдаагынхан ч их сул ажилласан

Зочин
Зочин
10 сар 13, 2021 09:11

Хуц�##�гүй өөрсдөө төлцгөөнө биз давраагаад байх юм

Би машингүй ккк
Би машингүй ккк
10 сар 13, 2021 09:43

Торгуулиа төлөх хэрэгтэй ш дээ.

Төлмөөргүй байна оо
Төлмөөргүй байна оо
10 сар 13, 2021 10:02

Угаасаа цар тах�##� гээд эдийн засаг нь уначихсан байхад наад торгуулийг чинь төлөх мөнгө �##�га оо.

Зоч
Зоч
10 сар 13, 2021 10:04

Угаасаа наад торгууль чинь зарцуулагдах юмандаа зарцуулагдаагүй хэн нэгний карманд ордог гэж биз дээ төлж яадгийн

Торгуулиа төл
Торгуулиа төл
10 сар 13, 2021 14:07

Уул нь торгуулиа төлчихмөөр юм байгаан ш дээ зөрчил гаргасан бол ...

Zochin
Zochin
10 сар 13, 2021 14:10

Neg udaadaa buur 0 ciheer yadag bna daa 2 hoorond 50% gej bhaar

Eserguutsegch
Eserguutsegch
10 сар 13, 2021 14:12

Jolooch Bolson bol torguulia tuluh heregtei Yun tegleh.

Дарам
Дарам
10 сар 13, 2021 14:18

Торгууль нь ч 200 хол давчихаад байна нөгөө оноо энтэр нь ч дуусч байгаа байх. Яадагшуу юм байгаан гацдаатайгаа муур хулгана болоод үзэж өгөх хэрэг гарч байх шиг байна оо. Торгуулиас минь хөнгөлөлт өгвөл дарамтнаас жаахан ч гэсэн гаргачих байх даа.

Холбоотой мэдээ

Back to top button