НИЙГЭМ

Репо арилжаагаар банкнуудад 160 тэрбум төгрөгийн санхүүжилт олгожээ

Мөнгөний бодлогын хорооны 2021 оны есдүгээр сарын 16-ны өдрийн хурлын шийдвэрийн дагуу Монголбанк 2021 оны дөрөвдүгээр улирлын ээлжит репо арилжааг 2021 оны аравдугаар сарын 11-ний өдөр зохион байгууллаа. Төв банкнаас 285 тэрбум хүртэл төгрөгийн репо арилжаа зарлаж, дөрвөн банкнаас нийт 160 тэрбум төгрөгийн репо санхүүжилт авах санал ирүүлснийг Монголбанк бүрэн биелүүллээ.

Уг санхүүжилтээр банкууд

  • Жижиг, дунд үйлдвэрлэл
  • Уул уурхайн бус экспор
  • Үйлчилгээ
  • Боловсруулах үйлдвэрлэл
  • Хоёр зуу болон түүнээс дээш ажилтантай бөөний болон жижиглэн худалдааны салбарт үйл ажиллагаа явуулж буй этгээдэд зээл олгох юм.

Репо санхүүжилтийн зээлийг ХААН банк, Худалдаа хөгжлийн банк, Голомт банк, Төрийн банк,  Хас банк, Капитрон банк, Тээвэр хөгжлийн банк, Богд банканд хандаж авах боломжтой.

Зээлийн шалгуур, нөхцөл болон хөтөлбөртэй холбоотой журам, тушаал зэрэг нэмэлт мэдээллийг Монголбанкны цахим хуудсаас аваарай.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button