Хятад биднээр үл дутаж, Монгол тэдэнгүй “хэцүүдэв”

“Хятадууд орж ирээд, биднийг ер нь яаж ч мэднэ” гэж дотооддоо их огшицгооно оо. Гэтэл эсрэгээрээ “Монголчуудаас ер нь хилээ хаая” гэсэн агуулгаар өнөөдүүл нь хандах болов. Ковидын дэгдэлтээс үүдэж, урд хөршөөс шууд нислэг зогсоод жил гаруй хугацаа өнгөрөв. Бээжин орохын тулд Сөүлээр дамждаг байдлыг хэзээ болиулах нь асар тодорхойгүй. Монголоос очсон хэн бүхнийг урд хөрш шуудхан 21 хоногийн тусгаарлалтад хийчхэж байна.
Ковидын халдварыг алдсан. Тэгээд дарсан. Ирэх оны хоёрдугаар сард Бээжинд өвлийн олимп болно. Дэлхийн ийм том тэмцээнийг тэд халдварын тоо багатайгаар угтаж, машид нэр хүндтэйгээр даван туулахад бүх анхаарлаа чиглүүлжээ. Гэтэл яг хажууд нь ковидын тархалтаараа дэлхийд дээгүүр давхиж яваа аюултай бүс болох Монгол улс оршиж байна.
Тэд биднээс болгоомжлох нь зүйн хэрэг. Өвлийн олимпоор дэлхийд муухан нэр түгээх үү. Аюултай бүсээ хааж, дотоодын нүүрсний хэрэглээгээ өөр эх үүсвэрээс авах уу. Эдгээрээс тэд шуудхан хоёрдугаар агуулгыг сонгоно. Нөхцөл байдал ийм дээрээ тулсан учир өчигдөр /2021.10.12/ Ерөнхий сайд БНХАУ-ын талтай онлайн уулзалт хийж, Замын-Үүд, Гашуунсухайтын ачаа эргэлтийг аминчлан гуйв.
НӨХЦӨЛ БАЙДАЛ
Гашуунсухайтын боомтыг бүр нэг хэсэг хааж, уул уурхайн компаниуд дагаад зогсолт хийв. Салбар хариуцсан Г.Ёндон сайд нь хэт урагшгүй тул ЗГ-ын тэргүүн өөрөө очиж ажиллав. Замын–Үүд дээр бүр болохоо байгаад, ажиллагаа хүртэл явуулан, Б.Отгонсүх тэргүүтэй шинэ баг томилж, аминдаа л ажлыг нь урагшлуулах гэж үзэв. Нэг хэсэг жаахан эмхэрснээ одоо бүр хуучнаасаа ч дор болжээ. Ингэж нүүрс тээвэр ч, Замын-үүдийн тээвэр ч 100 орчим машинд л эргэлддэг боллоо. Үүнээс хойш урдууд улам чангалах сигналаа өгсөөр буй.
Тэгсэн манайхан улсын төсөвтөө 36.7 сая тонн нүүрс экспортолно гээд тусгачихсан. Энх цагт өдөрт 800-1000 машин хил давуулаад байхад л ийм дүнг биелүүлэх гэж чардайдаг. Гэтэл тэр тоо эдүгээ 10-20 дахин багасчихаад байна. Бас болоогүй төсөвтөө хил гаалийнхаа орох, гарах гарцыг сайжруулна гэж бичсэн мөртлөө тодорхой тусгасан дүнгүүдгүй. Гадны санхүүжилтээр хэдэн терминал зэрэг барих хүлээлттэй. Олон улсын ийм санхүүжилтүүд ажил хэрэг болтлоо 2-4 жил өлхөн зарцуулагддаг.
Уг нь Хятадад манай нүүрс шиг хэрэгтэй зүйл байхгүй алтан үе ирээд байна. Бидэнд төмөр зам байхгүй тул маш олон жолооч автомашинаар зөөдөг. Тэд тээвэртээ тогтмол явахын тул өөр хүний шинжилгээний бичиг өгөх зэргээр хамаг л муу арга хэрэглэнэ. Хятадууд “Та бүхэн PCR-аа ядаж зөв аваад сурчих” гээд манай дарга нарын амыг таглачихдаг гэх.
“МОНГОЛООР ҮЛ ДУТАХ”
Энэ зуур ОХУ зөвхөн урд хөршид зориулж барьсан экспортын нарийн царигаараа нүүрсээ нийлүүлж, эрчим хүчний хэрэглээнд нь хүртэл нэмэлт өгч эхэллээ. Урдууд нүүрсний асуудлаар гарц олохын тулд улстөрийн үл ойлголцолтой Австралитайгаа хүртэл учраа олохоор ажиллаж буй гэх. Манайх гэтэл 37 сая тонныг нийлүүлэх төсвийн мөрөөдлөө Төрийн ордондоо хэлэлцээд л сууж байна.
Өнөөх бариад буй төмөр замын гортиг нь урд хөршийн манайд зориулж тавьсан замаас 20 км-ээр зөрсөн, өндөршилтийн асуудал үүссэн зэрэг бөөн будилаан. Үүнийг болголоо гэхэд өргөн царигийг нарийн луу шилжүүлэх гэж бөөн цаг авсан ажил хүлээж буй. Биднийг ингэж будилж суух зуур оросууд шүдээ чигчлэнгээ нарийн царигаар урд хөрш рүү давхичих аргаа маш эрт олчихсон байх жишээтэй.
Ер нь гадаад бодлого гэгч зүйл нь шил дараалсан сайд нарын хөлд бүр алдагдаж гүйцээд, бид нэг хөмөрсөн тогоон доторх улс болсон гэлтэй. Тэгээд ордноо тойроод л хэрэлдээд суучихна. Дотоодын сошиал бүүм дотроо амьдарцгааж, дарга цэрэггүй гадаад орчноо ер нь мартсан мэт. Төрийн өндөрлөгүүд нь хоёр хөршдөө айчлах хүсэлтээ өгсөөр буй ч тэд нэг тийм тоосон шинжгүй.
Бүр аргаа барахдаа ЗГ-ын дэргэд Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг авч ирж, У.Хүрэлсүх хоёр хөршийн элчин сайдуудыг урьж, мод тарих зэрэг ядмагхан аргаар тэднийгээ аргадна. Бодлого нь ийм жижиг, яг хөмөрсөн тогоо шиг. Үнэндээ Хятадууд монголоор үл дутна гэдгээ л энэ өдрүүдэд харуулж байна. Цаашдаа харин бид Хятадаар үнэхээр дутна гэдгээ өдөр тутам мэдэрцгээхээр.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Яг л тийм юм даа
Бодит байдал ийм л байна. Өнгөн дээрээ нэг л их Хятадаа үзэн ядаж цээжээ дэлдсэн омгорхог улс. Яс юман дээрээ бол манайх ч газар нутгаа аваад нүүж чадахгүй, урд хөрш ч нүүхгүүйгээс цааш худлаа үндсэрхэг үзэл гэсэн юмаа татаж, ажлаа олигтойхон хийдэг, ядаж тэднийд хэрэгтэй нүүрс зэрэгхэнээ нийлүүлэх чадалтай болмоор байна ш дээ.
Бид хэний ч хараат бус амьдарч чадна. Учир нь мал, газар маань бна. Гадаад юм хэрэглэдэг дээдэсүүд л хэцүүдэх байх даа гэхдээ мөнгөтэй юм чинь тэндээ очиод амьдарч бас чадна шүү дээ.
Бид юу ч хийж чадахгүй, хятад улс биднийг тэжээж байна. Ерөөсөө одоо хятадын нэг муж болоё. Баярцогт, Энхсайхан, М.Энхболд, Элбэгдорж нар бол бидний эрлийзүүдийн бахархaл болсон хүмүүс. Тэдний үгэнд орж, урд хөршдөө нэгдэе.
хараат бус амьдарч чадаад байгаа нь хаана байна, хүрзны ишээ ч хийж чадахгүй байдалтай байгаа ш дээ бодит байдал дээрээ. 1ш хадаас ч урдаас л лрж ирж байна. Залуус нь ихэвчлэн бэлэнчлэх сэтгэлгээтэй болсон
МОНГОЛ КОВИДЫГ ХУМЬЖ ЧАДАХГҮЙ БАЙГАА НЬ ТУСГААР ТОГТНОЛОО УСТГАЖ БАЙГААТАЙ ЯГ ИЖИЛ ҮЙЛДЭЛ БОЛЖ БНА..ХЯТАД ЯАГААД БИДЭНД СҮРЖИГНЭЭД БАЙГАА ВЭ ГЭХЛЭЭР ХИЛ ЗАЛГАА УЛСУУДААР ДАМЖУУЛАН БАРУУНЫ ТАГНУУЛЫН БАЙГУУЛЛАГУУД КОВИДЫГ ХЯТАДАД ОРУУЛАХ АЖИЛГАА ЯВУУЛЖ БАЙХ ВИЙ ГЭДГЭЭС Л МАШ БОЛГООМЖИЛЖ БАЙГАА НЬ ОЙЛГОМЖТОЙ.ЭНЭ Ч УТГААРАА ӨӨРСДИЙН ВАКЦИНЫГ МАШ ШУУРХАЙ НИЙЛҮҮЛСЭН БИЗ.ТҮҮНЭЭС МАНАЙ ЗАСАГИЙН САЙНД Ч БИШ БАЙХ. МОНГОЛ ХЭТ НАЗГАЙ БАС ДОРОЙ БАЙГАА НЬ ХЯТАДЫН ТЭВЧЭЭРИЙН ТУЙЛД ХҮРГЭЖ БАЙНА. ЭНЭ ЮУГ БОДОГДУУЛАХ ВЭ ГЭХЛЭЭР "ӨӨРӨӨ ЯВЖ ЧАДАХГҮЙ БОЛ МИНИЙ ГАРААС ХӨТӨЛ". ХЯТАД ТАЙВАНЫГ ДАГУУЛАХ НЬ ЦАГ ХУГАЦААНЫ БИШ ОЙРЫН САР ЖИЛЫН ДОТОРХИ АСУУДАЛ БОЛЧЛОО БАРАГ ӨВЛИЙН ОЛИМПЫН ДАРАА Л .ДАРАА НЬ ЯАХ ВЭ ? " ХӨТЛҮҮЛЭХ ҮҮ".
МОНГОЛ ХҮЧИРХЭГ БАЙХ ҮЕДЭЭ" ДЭЛХИЙГ ЭЗЛЭХ ГЭЖ ЯВАХ ЯМАР Ч ХЭРЭГ БАЙГААГҮЙ ЮМ ЗҮЭЭР Л ХЯТАДЫГ ГАЗРЫН ХӨРСНӨӨС Л АРЧЧИХ Л БАЙСАН ЮМ.
Хятадаар яах вэ. Хилээ хаана л биз хэдэн мал бхад өлсөөд үхэхгүй. Даанч 1 хятадуудын хэрэг алга
Хятадаас хараат бус амьдарч чадаад байгаа нь хаана байна, хүрзны ишээ ч хийж чадахгүй байдалтай байгаа ш дээ бодит байдал дээрээ. 1ш хадаас ч урдаас л лрж ирж байна. Залуус нь ихэвчлэн бэлэнчлэх сэтгэлгээтэй болсон
Хятадаас бүх хүнсний төрлөөр хамааралтай болчихсон Орос нефтийг нь базуулчихсан баялагтаа эзэн МОНГОЛчуудаа гэж
Уруудаж л явна даа. Хэдэн дарга нар нь ажлаа хийхгүй, хийе гээд ч мэдлэг чадвараар маруухан. Өвчин тахлаар далимдуулж өврөө түнтийлгэхдээ үнэхээр гарамгай. Ганц э/з дэмждэг нүүрс тээвэрлэлт нь байж байгаа нь энэ. Өвчлөлт, үхэл арай дэндэж байхад тоож байгаа хүн ховор. Монголын болохгүй бүтэхгүй далай далай
Ёстой үнэн манайхан уншаад эртхэн хараад өөр гарц гаргалгаа хармаар байна
МАШ ЗӨВ БИЧЖЭЭ. Х. БАТТУЛГЫН БАЛАГ ХЭДЭН ҮЕДЭЭ ДУУСАХГҮЙ ЭЭ. УХААРААСАЙ.
Хятадаат дутаад хэцүүдээд байгаа юм бол тэгээд тэр 50 мянган доллараараа оруулж ирээчдээ
Баттулга яаж туслахав дээ.Эхлээд төмөр замаа гацааж дараа нь цагригаар гацаана.
Ковидын жилүүдэд дэлхийн улс орнууд Хятадаас маш их хараат болсноо маскаа ч өөрсдөө хийдэггүй болчихсоноо ойлгож ухааран аль болох холдох чиглэл барьж байхад манайхан улам л хамааралтай болох юм ярьж бичээстэй. Австрали нүүрс нь хятадаас хэт хамааралтай болж гэж үзээд зогсоох гэх мэт. Үзсэн туулсан, сурсан мэдсэн нь бага жоохон охид сэтгүүлчид улс хоорондын бодлогыг судлан томоор нь харсан нийтлэл бичнэ гэдэг ч лөөлөө бизээ
Хэдхэн жилийн өмнө хятад хилээ хаачихлаа гурилгүй, төмсгүй яаанаа бид яаж амьдарнаа л гэцгээж байсан. Одоо өөрсдөө гурил, төмсөө бүрэн хийдэг болчихсон, хил хаасан ч мах гурилтайгаа сууж байна. Эрээний зах л хаавал бараг өмсөх оймсгүй болохоо шахдаг байсан бол одоо өөрсдөө ч оймсоо хамгийн сайн чанартай хийж байна, солонгос турк гээд олон талаас бараа оруулаад эрээний бараагаа ч тоохгүй болж байна. Хэдэн жилийн дараа ганц хятадыг гуйж хэдэн нүүрс зардаг байснаа болиод зүүн азиар дамжуулан бусад улс руу ч гаргадаг болчихсон сууж байх болно
Eр нь манайхан нүүрс зэс мэтээ ганцхан хятадаас хараат борлуулалттай аманд нь багтаад сууж болохгүй юм байна гэдгээ ойлгоод эхэлчихсэн, тийм болохоор ч төмөр зам дээр өнөө маргаашаа төдийхнөө бодоогүй арай алсыг харсан бодлого барьжээ гэж харж байгаа
баянхонгорын банхартаа хэл л дээ
Xilee bur musun xaachixaasai. Manaixan uur arga oloxoos uur argagui bolchixoosoi.
Uul ni bol xyatadaas xamaaraltai baixaar uls bish l dee. Mash ix uul yyrxain baylag, gazar nutag, m#l, gazar tarialan geed bayan uls sh dee. Daanch ene uls turiin xeden teneg uragshgui ulun guilgachinguudaas bolj suurch baina l daa. Setguulchid bol ulsiin xugjiliin strategy, globalchlaliin surug ur dagavar, ayulgui baidlig oilgoxgui l dee.
76 маанагийн хэрэг даанч нэг алга даа
Женко Баттулга гэдэг хулгайчий хийсэн гай
Энд дэлхийгээр нэг панз үсэргэж нүүрсээ зарах мөрөөдөл их бичэгдэж тэгэхийн тулд хэнийг гуйх вэ жаахан нь гэсэн газар зүйн мэдлэг байх хэрэгтэй .мэдлэгч гэждээ бага ангийн хэмжээний гэхүүдээ өнөөдрийг хүртэл бид урд хөршийн зам тээвэр далайн боомтыг ашиглажл дэлхийтэй холбогдож байгаа хятадад нэг их хайр зарлахгүйч бодит байдлаа ойлгож хэмжээ хязгаартай попормоор байна гэж попчиддоо хэлеэ
Улс төрийн хувийн оноо цуглуулхын тулд монголын хөгжилийг зогсоон попрогчид Даваасүрэн Хэвтээ Ганбаатар бас хөнжил дэх хөх монгол гэж байгаа
Үнэн шүү. Монголд юм хийх гэхээр асар их хавчлага дарамт. Үүнийг ингэж жишээлж болно. 5000 литрийн багтаамжтай том тогоонд дүүрэн халуун хоол уур савсуулна. Түүнийг тойроод 10-аадхан ногоон малгайтай, нүдэнд хүйтэн ёозгүй царайтай, халамцуу, түүх ярьсан пиздакууд хутга түрийлж суугаад надаас өөр хүн энэ хоолноос идчихвии, яаж бусаддаа аяганы амсар зуулгахгүй байх вэ гэдэг бодолд шаналан сууцгаана. Амнаас нь гарах нь ариун гэгээн хүний, биеийн үйлдэл нь хорт могой.
Өөрсдөө хүнсээ хангаад байхад Хятадаар дутна гэж юу байдгийн, бусад хэрэглээгээ ч хангах л хэрэгтэй шдээ. Крантаа хаасан дээр нь хатуу шийдвэр гаргаад дотоодын үйлдвэрлэлдээ түшиглэн хэрэгцээгээ хангах чиглэл гаргах хэрэгтэй. Даан ч улсд төрчдөд тийм шийдвэр гаргах зоригтой аавын хүү байхгүй болж дээ. 1970-аад оноос хойш дэлхий даяар улс төр гэдэг бол улс орны төлөө зөв шийдвэр гаргах бус буруу ч байсан хамаагүй хүмүүст таалагдсан шийдвэр гаргадаг болсон гэдэг.
Estoi hohi chine pizdaa nar mine.Uls torchid gadnaas guilga guina ard irged ni zalhuu guilagchin setgelgeetei iim baij tusgaar tognol ed gej huzaad yuu gehev.