НИЙГЭМ

НОСК: Мэдээлэл нь батлагдсан иргэд маргааш байрандаа орох боломжтой

Өнөөдөр /2019.08.29/ Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд “Буянт Ухаа 2” хороооллын 972 айлын орон сууцанд хамрагдах иргэдийн цахим бүртгэл, сонгон шалгаруулах явцын талаар Нийслэлийн орон сууцны корпорациас мэдээлэл хийлээ.

ИРГЭД НЬ НЭГДЭЖ ХҮСЭЛТЭЭ ИЛГЭЭСЭН ГЭР ХОРООЛЛООС СОНГОЖ ХАМГИЙН БАГАДАА ДӨРВӨН ГА ГАЗРЫГ ЧӨЛӨӨЛӨН ОРОН СУУЦТАЙ БОЛГОНО

Энэ талаар Нийслэлийн орон сууцны корпорацийн дэд захирал С.Дорждэрэм:

“Энэ долоо хоногт манай ажилтнууд иргэдийн цаасан материал цахим бүртгэл хоёр хэр нийцэж байгааг шалгаж батална. Мөн мэдээлэл нь батлагдсан иргэд манай байгуулагатай гэрээгээ байгуулах, байр давхраа сонгох ажлууд хийж эхэлнэ. Гамшигт нэрвэгдэж орон гэргүй болсон иргэдийн ангилал шалгаруулахад маш төвөгтэй байсан ч маргааш тэнцсэн 30 айлд квот олгоно. Маргаашнаас тэнцсэн иргэдэд утсаар мэдээлэл өгөх ба тэнцсэн иргэд цаасан материалаа бүрдүүлж ирнэ.

Түүнчлэн нэр бүхий олон сайтууд манай байгууллагын гурван ажилтан 2 тэрбум хүртэлх төгрөгний авилга авсан хэргээр шалгагдаж байна гэсэн худал мэдээллийг тараасан. Хариуцлагатайгаар хэлэхэд манай байгууллагын ямар ч ажилтан авилгатай холбоотой асуудлаар шалгагдаагүй. Иймд дээрх мэдээллийг тараасан нэр бүхий хэвлэл мэдээллийг байгууллагуудад зөрчлийн хуулийн дагуу хэрэг үүсгэж, нэр хүнд сэргээж өгнө үү гэсэн албан ёсны хүсэлт гаргасан.

972 айлын орон сууц бэлэн болсон. Улсын комисс хүлээж авах дутуу байна. Эдгээр 972 айлын 60 хувь буюу 580 айлыг энгийн болон түрээслээд өмчлөх гэсэн хэлбэрээр найман ангиллын дагуу квот олгоод явна. Үлдсэн 390 айлыг газар чөлөөлөлтөөр олгоно. Ирэх долоо хоногт олон нийтэд журмаа танилцуулна. Улаанбаатарт дэд бүтэц хөгжсөн байгаа гэр хорооллыг сонгож хамгийн багадаа дөрвөн га газрыг чөлөөлж орон сууц барина.

Ногоон дэвсгэр дээр буй 580 айл бүгд тэнцсэн гэсэн үг. Одоо бид тэдний материалыг шалгаж батлах ажлаа хийж байна” хэмээсэн юм.

ХАР ЖАГСААЛТАНД ОРСОН ИРГЭД АХИН НИЙСЛЭЛИЙН ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИД ХАНДАХ ЭРХГҮЙ БОЛНО

Нийслэлийн орон сууцны корпорацийн гүйцэтгэх захирал Б.Сүхбаатар:

“Хэнд ч давуу эрх өгөх боломжгүй гэдгийг хэлмээр байна. Маш олон хөндлөнгийн байгууллагуудын хяналт дор шударгаар хийгдэж буй ажил юм. Олон нийтэд нээлттэй цахим болон шилэн хэлбэрээр шалгаруулалт хийж байна. Маргаашийн хурлаар батлагдсан айлууд байрандаа орох боломжтой.

Түүнчлэн цахим бүртгэлийн мэдээллээ худал бичсэн иргэдийг хар жагсаалтанд оруулж буй. Энэхүү хар жагсаалтанд орсон иргэдийн хувьд дахин Нийслэлийн орон сууцны корпорацид хандах эрхгүй болж байна гэсэн үг” хэмээлээ.

Нийслэлийн орон сууцны корпорацийн ямар ч ажилтан авилга авсан хэргээр шалгагдаагүй бөгөөд маргаашын хурлаар олгосон квотын дагуу тэнцсэн иргэд байртай болно гэдгийг хэллээ.

С.ХОНГОРЗУЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button