НИЙГЭМ
Сүхбаатарын талбай дээр эсэргүүцлээ илэрхийлсэн нүүрс тээврийн жолооч нарыг албадан тараалаа

Өнөөдөр өглөө /2021.10.13/ Сүхбаатарын талбай дээр нүүрс тээврийн хэсэг жолооч тээврийн автомашинтайгаа зогсож, эсэргүүцлээ илэрхийлсэн. Гэвч удалгүй цагдаагийн байгууллагын ажилчид ирж, тэднийг албадан тараалаа.
Жолооч нарын зүгээс хилийн боомтууд дээр удаа дараа өрнөж буй тэгш эрхийг алдагдуулсан гэх асуудлаар холбогдох байгууллагуудад цөөнгүй гомдол мэдүүлсэн ч хариу ирүүлээгүй тул ийн Сүхбаатарын талбай дээр эсэргүүцлээ илэрхийлсэн хэмээн онцолж байв.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ман чинь хужаагийн бууны нохой шүү дээ та нарыг тоохгүй хужаа жолоочийг бол явуулна