УЛС ТӨР

БАЙР СУУРЬ: Эмч, өвчтөнүүдийн хувь заяаг эмнэлгийн даргын “ШУНАЛ” шийднэ

Өнгөрсөн онд Эрүүл мэндийн салбарыг сууриар нь өөрчлөх боломжийг бүрдүүлж, Эрүүл мэндийн тухай хууль, Эрүүл мэндийн даатгалын тухай хууль, Эмнэлгийн тусламжийн тухай хуулиудад УИХ-аас өөрчлөлт оруулж, баталсан.

Ингэснээр маш товчхондоо УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгийн хэлсэнчлэн солонгосын олон ангит кинонд гардаг шиг өвчтөн үүдээр оронгуут эмч нар нь тэрэг түрж гүйгээд, тусламж үзүүлээд, түүнийхээ хэрээр Эрүүл мэндийн даатгалын сангаас мөнгөө авна. Ингээд эмч нарынхаа цалин хөлсийг хангалттай нэмээд, ер нь бол амар сайхандаа жаргаад байх цаг ирлээ гэсэн.

Эрүүл мэндийн салбарынхны зардлыг төсвөөс гаргаж санхүүжүүлдэг байсныг одоо ЭМДЕГ руу шилжүүлж, хэн сайн тусамж үйлчилгээ үзүүлж, олон хүн эмчилсэн эмнэлэг нь илүү их мөнгө авах тогтолцоо руу шилжээд байна. Эцэстээ бол эмнэлгийн санхүүжилт эмнэлгийн дарга, удирдах зөвлөлийн гарт шилжиж байгаа хэрэг юм. Бүр тодруулбал, тус эмнэлгийн удирдлагуудын чадамж чансаа, мөнгөний шуналтай эсэх, улсын хөрөнгө шамшигдуулах сонирхолтой эсэх зэргээс шалтгаалж эмнэлгийн хувь заяа шийдэгдэнэ гэсэн үг.

Дарга сайтай нь цаашаа хөгжиж, дарга муутай нь дампуурч ч мэдэх, бараг компанийн засаглалтай болж буй тогтолцоо юм. Эмнэлгийн дарга нар мөнгө идэж уусан, тендер идэж баяждаг зэрэг асуудлууд өмнө нь олон ч удаа гарч байв. Тэгвэл санхүүг нь баздаг тогтолцоонд шилжчихээр мөнгөний сонирхолтой удирдлагууд ажилчдаа, цаашлаад өвчтөн, үйлчлүүлэгчдээ хохироож, хүнлэг бус хандах ч тохиолдлууд гарч мэдэх юм гэх хардлага байна.

Хуулиуд хэрэгжиж эхлээд, жил орчим болжээ. Тиймээс эл хуулийн хэрэгжилтийн эерэг, сөрөг талыг тал талын төлөөллүүдийн байр сууриар хүргэж байна.

Н.АЛТАНЧИМЭГ: ИЛҮҮ ХИЙСЭН ЭМЧИЛГЭЭ БҮРТЭЭ ЭМНЭЛЭГ АЛДАГДАЛ ХҮЛЭЭЖ БАЙНА

Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Рентген мэс таслын тасгийн эрхлэгч, мэс заслын тасгийн эмч

Манайх Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх, Багануур, Налайх, Багахангай гээд зургаан дүүрэг, мөн зүүн таван аймгийн ерөнхий мэс заслын яаралтай төлөвлөгөөт хагалгааг бүгдийг нь авч байна. Ковидтой холбоотой төлөвлөгөөт хагалгаагаа хангалттай авч чадахгүй байна.

Үлдсэн бүх асуудал яаралтай түргэн тусламжид эргэлдэж байдаг. Яаралтай тусламжид хамгийн их зардал, хамгийн их оношлогооны асуудал шаарддаг. Ур чадвар, давтан хагалгаа, нас баралт, хүндрэл хамгийн их гардаг хэсэг. Ачаалал маш их нэмэгдсэн. Үүнээс үүдэлтэй орлого, зарлага арай чүү барьж байна. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг гүйцэтгэлээр санхүүждэг болсны сөрөг талууд байна.  

  1. ЭМД-ийн шинэ хуулиар нэг өвчтөн нэг эмч дээр очвол 100 хувь, хоёр дахь эмч дээр очвол 75 хувь, гурав дахь эмч дээр очвол 50 хувь, дөрөв дэхь эмч дээр очвол 35 хувь, тав дахь эмч дээр очвол даатгалаас санхүүжилт хийхгүй гэж байгаа юм. Үүнийг ойлгохгүй байна. Яагаад ийм хууль хийсэн юм бол. Жишээ нь би настай хүнд мэс заслын том хагалгаа хийх гээд оношоо тавиад зүрх, уушиг гээд хагалгаанаас өмнөс үзүүлэх бусад эмч рүү гээ явуулна. Тэр эм нар яг л адилхан хөдөлмөр гаргаж, үзлэг, оношилгоо шинжилгээ хийж байхад тэдний үнэлгээ яагаад шат дараатай буучихав. Ингээд багаараа энэ хүний оношийг тавиад, багаараа ажилласан эмнэлэг санхүүжилтээ хасуулаад байна.Тэгэхээр эцэстээ эмч нар ямар гаргалгаа хайж байна гэхээр хоёрхон эмч үзээд бусдыг нь дүүрэгтээ үзүүл гээд явуулчихъя гэж байгаа юм. Тэгвэл бид санхүүжилтээ алдахгүй юм байна. Энэ бол эцсийн бүлэгт өвчтөнд чирэгдэл учруулж байгаа хуулийн маш буруу гаргалгаа. 
  2. Үзлэг шинжилгээ хийгээд 14 хоног дотор эмнэлэгт хэвтүүлэх юм бол амбулаториор үзүүлсэн 54 мянгыг өгөхгүй, энэ үнэ нь хэвтэн эмлүүлэх санхүүжилтэд багтсан гэж байгаа юм. Тэгэхээр амулаториор үйлчлүүлсэн болон хэвтэн эмчлүүлсний санхүүжилтээ аль алийг нь авахын тулд 15 дахь хоногтоо хэвтүүчихвэл болох юм байна гэж байна. Уг нь хөдөө, гадаанаас ирсэн хүнд 14 хоногийн дотор аль болох оочир дундуураа аваад, хэвтүүлэх ёстой. Ингэснийхээ төлөө зөвхөн хэвтэн эмчлүүлэх санхүүжилтээ  л авна. Энэ бол өдөр тутам давтагддаг асуудал.
  3. Энэ тушаал дотор зарим өвчний код болон үйлдлийн код ерөөсөө ороогүй. Үүнтэй холбоотой эмч нар оношоо бичихдээ их бөөрөнхийлж байна. Жишээ нь сахарын диабид гэдэг өвчнөөр хүн хөлөө тайруулдаг. Хүний мөч  салгана гэдэг том шийдвэр. Гэтэл ганцхан хөл тайрдаггүй. Энэ тушаалд зөвхөн хөл л тайрна гэдэг код байна. Хүн гараа тайруулдаг, хуруугаа тайруулдаг. Гэтэл код байхгүй санхүүжилт өгөхгүй гэдэг.
  4. Ж.Чинбүрэн эмч анх энэ хуулийг сурталчилахдаа хийгээд л байвал та бүхэн илүү санхүүжилт авна гэж хэлж байсан. Гэтэл хамгийн том жишээ нь манай тасаг ковидын мэс  заслын тасаг нээж, хагалгаа хийсэн. Гэтэл хагалгаа хийлгэсэн ч 4.3 сая, эмийн эмчилгээ хийлгэсэн ч 4.3 саяын санхүүжилт авч байна. Хаана байна тэр хүний хөдөлмөрт шингэсэн үнэлгээ.
  5. Цөсний, элэгний хагалаанд орлоо. Цээжний хөндийд хатгалт хийлээ, гуурс тавилаа. Гэтэл энэ санхүүжилт орж ирэхгүй. Зөвхөн цөсний хагалгааны санхүүжилт авна. Илүү хийсэн эмчилгээ бүртээ эмнэлэг алдагдал хүлээж байна.  

Ц.САНДАГДОРЖ: ЭМНЭЛГҮҮДЭД ДОТООД ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, САНАЛ САНААЧЛАГА ДУТАЖ БАЙНА

УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүн Ц.Сандагдорж

Хавар манай эрүүл мэндийн салбарынхан цалингаа нэмүүлье гээд жагсаал цуглаан хийсэн. Түүний өмнө Эрүүл мэндийн тухай хууль, Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хууль, Эрүүл мэндийн даатгалын сангийн тухай хууль баталсан. Ингээд энэ хуулиудаар цаашид эрүүл мэндийн салбар гүйцэтгэлээр санхүүждэг болж, хүсээд байгаа цалин хөлсийг нь нэмэгдүүлэх боломж бололцоог эрүүл мэндийн байгууллагын дарга нарт олгосон.

Тиймээс дарга нар сайн менежер байх шаардлага гарч байна. Гэвч хууль батлагдсанаас хойш яагаад хэрэгжихгүй, үр дүн харагдахгүй байна вэ. Зарим орон нутаг, сум, дүүргийн эмнэлгүүд ажилдынхаа цалинг нэмэх нь битгий хэл оны эцэст төсөв дутахаар харагдаж байна гэж зовлон ярьж байна.

Хуулийг боловсруулсан, ажлын хэсгийнхний зорилго биелэхгүй байна. Дийлэнх олонх газарт. Бас хуулийн хүрээнд эхний үр дүн гарч байгаа газрууд байна. Нэгдүгээр эмнэлэг, гуравугаар эмнэлэг, гэмтлийн эмнэлэг, Сүхбаатар дүүгийн эмнэлэг гэх мэт.

Энэ жил арван эмнэлэг хагас бие даасан байдалд шилжих ёстой. Гэтэл огт шилжиж чадаагүй байна. Сүхбаатар дүүргийн эмнэлэг 17 жилийн өмнө хагас бие даасан байдалд шилжээд ажиллаж байна. Тэнд эмч нарын цалин дээд тал нь 2.8 саяыг авч байна гэж хэлж байна. Энэ юуг харуулаад байна вэ. Тэгэхээр эмнэлгүүдийн дотоод зохион байгуулалт, үйл ажиллагаа, санал санаачлага дутаж байна гэж үзэж байна.

Ж.АМАРСАНАА: ЭМНЭЛГИЙН ДАРГА НЬ ӨӨРИЙГӨӨ ТҮНТИЙЛГЭЭД, ЭМЧ НАРАА ЯДУУ БАЙЛГАВАЛ МУУ ЖИШИГ

Хаппи веритас эмнэлгийн захирал  

Эмч нарын ачаалал янз янз. Зарим нь өдөрт олон хагалгаанд зэрэг ороод л, ар гэрээ умартаад маш их ажил хийгээд байдаг. Зарим нь үдээс өмнө ажил дээгүүрээ үзэгдчихээд үзээс хойш хуруугаа дарсан болоод гэртээ харьдаг. Ялгаатай ажиллаж байна. Гэтэл ачаалал ямар ч байсан адилхан цалин аваад байгаа юм. Гүйцэтгэлээр санхүүжээд ирэхээр эмнэлэг орлогоо олохын тулд их мөнгө олж ирж байгаа эмч нараа тогтоохын тулд хийснээр нь цалинжуулах боломжтой. Харин үүрэг оролцоо багатай эмч нараа байгаа хэмжээнд нь үргэлжүүлээд цалинжуулдаг гэх мэт. Эмч нарын цалинг ингэж ялгамжтай үнэлэхгүй бол сайн эмч нараа хувийн эмнэлгүүдэд алдана. Улс, хувийн эмнэлгүүд өрсөлдөх боломж гарч ирж байна. Яваад эхэлсэн зам мөр нь уг нь зөв юм.

Мөнгийг зөв зүйтэй зарцуулах хүнд маш зөв тогтолцоо. Буруу зальтай, зувчуулах, зардал гаргаад ашиг хонжоо хайх хүн буруугаар ашиглах боломж бий. Бүх зүйлийг хардаж сэрдээд яваад байвал урагшлахгүй. Нэгэнт зам нь зөв учраас яаж төгөлдөршүүлэх вэ гэдгээ бодох учиртай. Зальтай дарга нарын халаас  руу яваад байна уу, эмч нарынхаа цалинг нэмэх чиглэлд зарцуулж байна уу гэдгийг хянах боломжтой. Илүү орж ирж байгаа мөнгөө юунд зарцуулаад байгааг шалгах ёстой. Эхлээд тоног төхөөрөмж, янз бүрийн юмандаа зарцуулах байх. Яваандаа илүү гараад ирэхээр хүний нөөцийн асуудалдаа зарцуулж эхлэх байх. Хууль хэрэгжиж эхлээд удаагүй учраас дэд бүтэц, байшин барилга, тоног төхөөрөмжөө сайжруулах тал руу явах байлгүй дээ. Эмнэлгийн дарга нар шунал багатай, шударга менежерүүд баймаар байна. Өөрийгөө түнтийлгээд, хэдэн эмч нараа ядуу зүдүү байлгаад байвал маш муу жишиг л дээ.

-Үйлчлүүлэгчдэд сөрөг тал гэж байна уу?

Байгаа. Тусламж үйлчилгээ хэтрээд эхэлдэг. Зарим өвчнийг хямдхан аргаар оношилж болдог байж болно. Хөнгөхөн мэс ажилбараар хийчих юмыг хагалгаа хийвэл илүү мөнгө ороод ирнэ шүү дээ. Хагалгаа нь өртөг нь 3 сая, мэс ажилбар 500 мянга байлаа гэхэд эмнэлэг 3 саяын хагалгаа хийх гээд хүчлэх эрсдэлтэй. Энэ нь хүндрэл гарах магадлалтай, эрсдэлтэй. Харин мэс ажилбар бол хүндрэл, эрсдэл багатай байна. Үүнийг мэргэжлийн байгууллагууд хянахгүй бол өвчтөн үнэлж чадахгүй.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-10-14 10:39

Шун�##� цөөтэй дарга байгаа гэж ажилчид нь з�##�бирдаг тийм байдлыг таслан зогсооход манайд юу дутаад байна

Хэн
Хэн
2021-10-14 10:47

Идэж уух нь дийлдэхгүй үнэнхүү хөлдцөн цэвдэг төмснүүд шүү

Очин
Очин
2021-10-14 10:57

Эмч, өвчтөнүүдийн хувь заяаг эмнэлгийн даргын “ШУНАЛ” шийднэ

bat
bat
2021-10-14 21:32

эмнэлэг гэдэг юм зөвхөн монголд байдаг зүйл биш ээ

Сайн зүйлсийг хуулбарлах сэтгэл байхгүй.
Дээр нь зарим улстөрч нар томоохон компануууд эмнэлгүүдийг атгачихаад л байна

Эм
Эм
2021-10-15 08:01

Эд нар бүткү яаж хүнийг хайрахгү бж чаддаг бнаа

Эмч
Эмч
2021-10-15 16:56

Одоо зочидтой ажиллаж бгаа эмч нартаа ц�##�инг нэмэгдлийг олгож бх хэрэгтэй р тэ.тэгж чадахгүй болоод эмч нар ажилах сонирхолгүй хувийн эмнэлэгт 8цаг ажилаад ц�##�ин улсыхаас их учир явж бна.дээр нь хүний өмнөөс өвдсөн юм шиг өвчтөнүүдийн хэл ам дээр нь хүндэрсэн өвчтөнд зориулах эм тариа ховор байгаагаас хүнээ аврахын тулд өөрсдөө бүр стресс бухимд�##� орж үүнээсээ шантарч ажилаасаа гарах хүсэлтээ өгч бна.зүгээр дүүрэг бусад эмнэлэгт 8цаг ажиллаж бгаа эмч нар үндсэн ц�##�ингаа аваад ача�##��##� багатай бгаа ш тэ.яг хэцүү улаан бүсэд ажиллаж бгаа цөөн эмч нартаа ц�##�инг нэмж амр�##�т ажилах хугацааг зохицуулж явахгүй бол тэнд ажилах хүн олдохгүй рёзидёнт ажилаад хариуцлага хүлээх үү?

Зочин
Зочин
2021-10-18 10:06

Одоо үед шун�##�гүй, хүнээ боддог газар гэж байх уу. Эрүүл мэндийн с�##�бар хамгийн цэвэр хүн шулдаггүй, хүний өвчин зовлон амь насаар мөнгө олдоггүй баймаар санагдах юм. Юу л болох гэж байна даа

Холбоотой мэдээ

Back to top button