УЛС ТӨР

УИХ-ын гишүүн Д.Ганбат асуусан асуултдаа хариулт авалгүй гарч явлаа

Өнөөдөр /2021.10.14/ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болж байна. Хуралдаанаар Монгол Улс, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хоорондын зээлийн хэлэлцээрийн төслийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат:

“Байнгын хороо, чуулганы хуралдаан дээр байнга худлаа ярьдаг хүмүүст хариуцлага тооцдог баймаар байна. Гадаа агаарт маскгүй явж болох юм уу. Би Австрийн Вена хотод явж байхад маскгүй явж болж байна лээ. Би АстраЗенека хоёр  тун, гурав дахь тун Файзер хийлгэсэн. Дархлаа маш сайн байна. Та нар болохоор юу хийлгэхээ дураараа бол гээд байх юм. Шинжлэх ухаанч байдлаар иргэддээ зөвлө л дөө.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд:

“Улс, улс өөр арга хэмжээ авч байгаа. Өнөөдөр дельта вирус тархаж байна. Үүнээс болж гадаадын орнууд амны хаалтаа буцаад зүүдэг болсон”.

Түүнийг хариулж байхад Д.Ганбат гишүүн чуулганы танхимыг орхиж гарав. УИХ-ын дарга Г.Занданшатар Д.Ганбат гишүүнд анхааруулж, С.Энхболд сайдын хариултыг дуусгалгүй дараагийн гишүүнд асуулт асуух боломж олгов.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button