Нийгмийн

МАЛЧИД: Эрдэнэбүрэнгийн цахилгаан станцыг бариулахгүй, нутгаа мөнгөөр худалдахгүй

Увс аймгийн Өмнөговь сумын малчид Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барихыг эсэргүүцэн, Улаанбаатар хотод иржээ. Тэд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүдэд шаардлага хүргүүлж байна.

Энэ үеэр “Бид Увс аймгийн Өмнөговь сумаас өчигдөр гаран, өнөөдөр зорьж ирлээ. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг Увс аймгийн Өмнөговь, Ховд аймгийн Эрдэнэбүрэн, Баян-Өлгий аймгийн Баяннуур гэсэн гурван аймгийн нутгийг дамнуулан барих гэж байгаа. Энэ цахилгаан станцыг барьвал бид нутагтаа амьдрах, мал маллах боломжгүй болно. Тиймээс үүнийг эсэргүүцэн, төлөөлөл болж Улаанбаатарт ирлээ. Төр засагтаа дуу хоолойгоо хүргэмээр байна. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг барих талаар ноднингоос дуулсан. Биднээс санал, хүсэлт ер аваагүй. Хэрвээ энэ станцыг барьвал төрж, өссөн нутгаасаа нүүхээс өөр арга бидэнд байхгүй.

Бид нутаг, усандаа олон үеэрээ амьдарсан. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг барих шаардлага байгаа ч юм уу үгүй ч юм уу. Өмгөговь сумын хадлангийн 70 хувь нь хамаардаг Хулдын гол гэж манай нутагт бий. Хулдыг голыг дамнуулан, ашиглаад усан цахилгаан станц барьвал мал маллах нь битгий хэл хүн амьдрах аргагүйд хүрнэ. Манай нутагт 90 гаруй айл бий, бүгд хэдэн үеэрээ нутагласан. Энэ сайхан нутгаа үр хүүхдүүддээ өвлүүлмээр байна. Хэрвээ тэнд Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг барьвал бид хаачих вэ, төрсөн нутаг минь сүйдэх нь.

Төрсөн нутаг минь аюулын ирмэгт ирсэнд үнэхээр эмгэнэж байна. Малчдад тэдэн төгрөг өгнө гэсэн тодорхой мэдээлэл алга. Нэг малчинд 2-3 сая төгрөг өгнө гэх сураг дуулдсан. Нутгаа мөнгөөр худалдахгүй” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Гунбаа
Гунбаа
2021-10-14 16:59

Усан цахилгаан станц барихаар ямар аюул нүүрэлдэг юм бол .төрсөн нутгаасаа дайжихад хүрэгдэг жигтээхэн аймаар технологи гэж байнаадаа. Тийм л байг�##�ьд ээлгүй юм бол дэлхийн бусад соёлтой хөгжсөн улс яагаад болоод байна.

Зочин
Зочин
2021-10-14 16:59

сэжгийн гаруудыг хөөж явуулаа эд нар юу юм

Зочин
Зочин
2021-10-14 17:13

Буудчих

Зочин
Зочин
2021-10-14 17:43

Uragshaa yavah heregtei shd, gadni gar hol bolj jagsaj baihin orond uls ornoo hogjyyleh ajil hiigeech

Зочин
Зочин
2021-10-14 18:02

Тэгээд хэдэн үеэрээ орсоос авч байгаа цахилгааны үнийг төлөөд байв�##� барихгүй байж болно шүү дээ м�##�чидаа .Шантаазчин м�##�чидаа МОНГОЛОО хамтдаа хөгжүүлье

UBS
UBS
2021-10-14 18:04

Gucdag bvdvvleg xaranhui zavaan baliar kuduunii m#lnuud muurch bna da. Zasag yu xiixee tedneer zaalgaxgvi .Tur Gazaraa meddegiim. orkuud aa!

жавхлан
жавхлан
2021-10-14 19:53

урвагч новш эсвэл харанхуй мулгуу нөхдүүд л уцс ыг эсэргүүцнэ. Аль нь ч монголд хэрэггүй тул өөрсдөө ирсэн дээр нь буудчихаа

Зочин
Зочин
2021-10-14 23:52

Улсын эрх ашгийн эсрэг гадны улсын гар хөл болсон новшнууд вэ? Ёстой цагдаа хүчний байгууллага төмөр нударгаа энэ нөхдөд үзүүл. Хөөгөөд явуул.

уншигч
уншигч
2021-10-17 17:12

Ийм болохоор Монгол улс хөгжихгүй байгаа юм.Ийм эргүү юмнуудыг буудчих юмсан.Амин хувиа хичээгчид.

Холбоотой мэдээ

Back to top button