УЛС ТӨР

Шүүхийн “махны машин”-ыг ажиллуулах Б.Энхбаяр нарын УЛАЙРАЛ

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Б.Пүрэвдорж, Ц.Сандаг-Очир нар санаачилсан. Эл хуулийн төслийг өчигдрийн чуулганаар хэлэлцэв.

Монголд авлига албан тушаалын хэрэг, том нэртнүүд холбогдсон хэрэг бүр арваад жил сунжруулан шалгаж шийдвэрлэдэггүй. Гацаадаг, барьцаалдаг. Энэ байдлыг л эл хуулийн өөрчлөлтөөр үгүй хийнэ гэж Б.Энхбаяр тэргүүтэй гишүүд үзэж байгаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд:

1. Шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэх шаардлагатай болсон, эсхүл хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан болон нотлох баримт цуглуулж бэхжүүлэх талаар хуульд заасан журам зөрчигдсөн талаар талуудын гаргасан гомдлыг шийдвэрлэх нөхцөлд шүүхээс хэрэг хянан хэлэлцэхийг нэг удаа 30 хүртэл хоногоор хойшлуулж шаардлагатай ажиллагаа явуулахыг прокурорт даалгах;


2. Хэргийн бодит байдлыг тогтоох, оролцогчдын эрхийг хангах, хэргийг буруу тусгаарласан, мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн алдааг засах, дутуу хийсэн мөрдөн шалгах ажиллагааг нөхөж хийх зорилгоор шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд хэргийг прокурорт буцаах зохицуулалтыг хэвээр үлдээж, шүүхийн шатанд болон давж заалдах, хяналтын шатны шүүхээс хэргийг прокурорт, эсхүл дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаах заалтыг хүчингүй болгох

зохицуулалтыг нэмэхээр хуулийн төсөлд тусгажээ.

Яг тэдний хэлж байгаа гол ньюансыг нь харвал хяналтын шатны шүүхээс прокурорт дахин буцаадаг үзэгдлийг шууд таслан зогсоож, шүүхийн алхыг тасхийтэл буулгаж хэрэг шийдвэрлэх процесс явагддаг болно гэх. Өнөөдрийн нөхцөлд хэргийг мөрдөн байцаалтад буцаах нь үнэн зөвөөр шийдэх гэхээсээ хуульд нийцүүлэх хэргийн оролцогч талуудын хэн нэгэнд ашигтайгаар эргүүлэх боломжийг олгодог хортой үйлдлүүд яваад байгаа.

Тэгэхээр хэргийг гацаахгүй маш хурдан шийдвэрлэх сайн талтай ч, шүүхийн машинаар бүхнийг шийднэ гэсэн үг.

Эл хуулийн өөрчлөлт дээр гишүүдийн ихэнх нь ерөнхийдөө хүлцэнгүйгээр дэмжсэн. Харин Ц.Мөнх-Оргил нарын ганц хоёрхон хүн хуулийн төслийг хэлэлцэхдээ өмгөөлөгч, прокурор, шүүгчдийг байлцуулахгүйгээр талуудыг оролцуулахгүйгээр хэлэлцэж байгаа нь учир дутагдалтай гэж шүүмжилсэн. Нээрээ хэрэг уншиж, алх цохиж шийдвэрлэж үзээгүй хэдхэн УИХ-ын гишүүн шийдэх нь угтаа буруу. Ямар сайндаа л Б.Энхбаяр нарын “хэрэг хурдан шийдэгдэнэ” гэсэн амыг дагаж далдайж кноп дарахав. Хууль батлагдвал наанадаж:

Шүүхийн машинаар буюу шүүхээр хамаг хүмүүсийг яллаад эхлэх механизм ч ажиллаж мэдэхээр.

Нөгөө талаар яллагч болоод өмгөөлөгчид тэгш эрхтэй оролцоно гэдэг ч мөрдөгч, прокурор, шүүгч гурав л нотлох баримтыг үнэлдэг болох нь.

Ийм байгаа нөхцөлд бид шүүх хуралдааны эрх тэгш оролцоог ярихад эрт байна. Шүүхийн салбарт гарч буй завхрал нэмэгдэх ч талтай. Улстөрчид, хууль хяналтынхны оролцоотойгоор зохиодог амьдралаас сэдэвлэсэн энэхүү хуулийн төслийг санаачлагчид шүүхийн салбараа шударга ажилладаг гэдэг нь итгэчихсэн явна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-10-15 08:23

Энэ дандаа нэг ийм юм ярьдаг тэ, уншсан чинь хоолой нь сонсогдож нтр ахаахаа

Зочин
Зочин
2021-10-15 08:37

Яг тэглээ зарим хэргыг шүүгч нар �##�х тасхитэл но цохоод л шииддэг механизм рүү л орнодоо. яанаа шүүгч нар илүү их хээд хахуул авч хэогийг хурдан шиыднэ гэсн үг биздээ энчодоо

Zochin
Zochin
2021-10-15 08:57

Ene zaluu tiim muuhai zuil hiihgui,harin udaad argalaad multraad bgaa hulgaich narig shiitgedeg shudarga huuli oruulj irj bga

Зочин
Зочин
2021-10-15 09:29

Тэртээ тэргүй шийдэх эрх нь байхад хахууль авсан, аваагүй шийднэ биз дээ. Харин хэргийг буцааж хахууль өгөхийг сан�##� болгох, таньдаг хүн амьтан хайж олох хугацаа гаргах боломжийг хааж байна гэж ойлгож болно.

Зочин
Зочин
2021-10-17 09:14

Сэтгүүлч нь юугаа ч ойлгоогүй бурж өгжээ. Эхлээд унших хэрэгтэй

Цагдаа
Цагдаа
2021-10-18 18:30

Шүүхийн шатанд нь авилга өгч завааруулдаг новшийн зүйлээс л с�##�ах гээд байгаа юм.битгий худлаа тархь уга�##�т хийх гэж оролдоод бай.хүнийг юу ч үгүй болтол мөлжөөд хаядаг шүүх прокурор хоёроос с�##�ах цаг болсон.энэ дунд үнэчээр ш�##�гаад шилжүүлж байгаа цагдаагийн ажилын нэр хүнд давхар унаад байна.

Холбоотой мэдээ

Back to top button