ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМ

ДЭМБ коронавирусийн эсрэг вакцинжуулалт хараахан эхлээгүй байгаа орнуудыг нэрлэв

Дэлхий дээр одоогийн байдлаар гурван ч улс коронавирусийн эсрэг эсрэг вакцинжуулалт хийгээгүй байна. Үүнд, Бурунди, БНАСАУ буюу Умард Солонгос, Эритрея гэсэн улс оржээ. Энэ талаар лхагва гараг /2021.10.13/-т Женевт болсон уулзалтын үеэр Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага /ДЭМБ/-ын тэргүүн Тедрос Гебрейесус мэдэгдсэн юм.

ДЭМБ-ын тэргүүн дэлхийн нийт 56 улс есдүгээр сарын эцэс гэхэд хүн амынхаа вакцинжуулалтын 10 хувьд хүрч чадаагүй гэж тодотгов. Эдгээр улсууд дэлхийн “вакцины зах зээл”-ээс хасагдсан гэж тэргүүн харамсав.

Гэсэн хэдий ч бүр олон улс ДЭМБ-ын жилийн эцэс гэхэд улс болгонд хамгийн багадаа хүн амын 40 хувийг  вакцинжуулалтад хамруулах гэсэн гол зорилтыг биелүүлж чадахгүй байх вий гэсэн эрсдэл байгааг дурьдав.

Үүнтэй холбогдуулан Гебрейесус вакцины нийлүүлэлтийг хянаж буй улс орон, пүүс компаниудыг “COVID-19”-ийн вакциныг олон улсын “COVAX” хөтөлбөр, Африкийн вакцины худалдан авалтын ажлын хэсгээр дамжуулан дэлхийн хүн амыг нийтээр нь вакцинжуулахад оролцохыг уриаллаа.

(Эх сурвалж: Tass)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button