Хууль

Х.Нямбаатар: Манай улсын хууль нь ААН, иргэнийг дампууруулахад оршиж байна

Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Шүүх эрх мэдэл, хууль сахиулах алба хаагчдын үндэсний чуулган боллоо. Хуралдааны дараа Шүүхийн үйл явцын удаашралаас болж маргаан урт хугацаанд шийдэгддэг талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар байр сууриа илэрхийллээ.

Бага үнийн дүнтэй хэргийг шүүхийн хүнд процессгүй, алх цохиод л шийддэг болъё

Тэрбээр, “Үндэсний чуулганы гол зорилго нь хууль, шүүхийн байгууллагын ажлын уялдааг сайжруулах юм. Дээрээс нь хууль, шүүхийн байгууллага үйл ажиллагаагаа явуулахад эрх зүйн орчныг бүрдүүлэхэд чиглэж байна ХЗДХЯ-аас Монгол улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт ч энэ асуудлыг оруулж ирсэн. Үүнд 2024 онд аж ахуй бизнес эрхлэгчдийн бизнес эрхлэх дүрэм нь тодорхой байя гэсэн зорилго агуулж байгаа.

Мөн шүүх аливаа хэрэг маргааныг шийдвэрлэх хугацаа, үе шатаа хялбаршуулах зорилт тавьж байна. Дээрээс нь бид төлбөрийн чадварын эрх зүйн орчноо сайжруулахгүй бол ёгт утгаар хэлбэл, манай улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль нь аж ахуйн нэгж, иргэнийг дампууруулахад оршиж байна.

Угтаа төлбөрийн чадваргүйтлийн хуулийн үндсэн зарчим нь хэрхэн яаж эрсдэл багатайгаар дампуурлыг давах вэ, буцаад яаж хөрөнгөжих вэ, яаж төлбөр авагчийн эрсдэлийг бууруулах вэ гэсэн агуулгатай байх ёстой. Бидний харилцдаг олон улсын байгууллагуудаас удаа дараа ийм зөвлөмж ирсэн. Энэ хүрээнд бид хувийн эрх зүйл салбарын гол гол хуулиудад өөрчлөлт хийхээр төлөвлөн ажиллаж байна.

Иргэд хоорондын харилцааг иргэний хуулиар зохицуулъя. Харин аж ахуйн нэгжүүдийн хооронд байвал арилжааны хуулиар зохицуулалт хийе. Иргэн хэрэглэгч хоёрын хооронд үүссэн харилцааг хэрэглэгчийн гэрээний хуулиар зохицуулъя гэж үзсэн.

Манай улсад шүүх дээр хэрэг хамгийн уртдаа 16.6 жил үргэлжилдэг. Тиймээс бага үнийн дүнтэй хэргийг шүүхийн хүнд процессгүй, алх цохиод л шийддэг болъё” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

5 Сэтгэгдэл

  1. Чи өөрөө хуулиа батл####цдаг тэгээд бусдыхаа хийсэн юмыг гоочилно чиний сүрхий сэтгэж хийсэн хууль чинь хаа байнаа муу хэнтийн сүг оюунэрдэнийн сөнөсөн бэрхийн уурхайн тосгоны хөлдүү гарууд аа

  2. Энэ 4 ийг чиаь харин энэ санаачлаад байгаа хуультай нь эх орноосоо хөөчихмөөр санагдчихлаа. Монгол арай ч модоо барьчихаагүй байна Модоо барилаа гэхэд 50к доллартай гуйлгачдыг урьж авчирч з####ах дээрээ туларгүй шүү Бүр хэзээ ч үгүй . Энэ 4 энэ хуулийг өргөн барьж хэдийг хэнээс авсан юм бол ??? Их л улайрч байхыг бодоход мөнгөний л асууд#### ш дээ угаас

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Back to top button