Нийгмийн

1850 малчин өрх отроор өвөлжинө

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан УИХ-ын чуулганы хуралдаанд цаг үеийн асуудал буюу ургац хураалт, өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар нэгдсэн мэдээлэл өгч, гишүүдийн асуултад хариуллаа. Тэрбээр Улсын тусгай хэрэгцээний аймаг дундын Аргалант, Ачит нуур, Багахайрхан, Баян нуур, Малах, Чилэн, Чойбалсан, Хөх дэл, Хэрлэнбаян-Улаан отрын бүс нутагт  2021-2022 оны өвөл нийт хонин толгойд шилжүүлснээр 854 мянган толгой малыг өвөлжүүлэх бэлчээрийн даацтай гэсэн дүн гарсан.

Дээрх отрын бүс нутгуудад 19 аймгийн 70 сумын 1850 малчин өрхийн малыг отроор өвөлжүүлэх бэлтгэл ажлыг ханган ажиллаж байгаа гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button