Нийгмийн

Аахилахдаа сайн УОК, НОК ачааны хүндийг эрүүл мэндийн салбартаа үүрүүлж ханасангүй

Camerton хамтлаг "The Night With Camerton” мини концертоо өчигдөр Зайсан Хилл цогцолборт зохион байгууллаа. Цар тахлын хүнд цаг үеүдэд битүү зааланд урлаг соёлын арга хэмжээг зохион байгуулахгүй гэх журам байдаг ч харамсалтай нь хэрэгжсэнгүй. Энэ тухай ХӨСҮТ-ийн дарга асан Л.Баттөр цахим хуудаснаа дараах байр суурийг илэрхийлэв.

Тэрбээр "За, КОВИД-гүй Монголоо зарлах уу даа. Юун мини концерт, задгайн талбайн шоу. Юун дижитал Монгол боллоо доо. Тэссэнгүй хэлчихье. Нэг баг гэж зүтгэж явсных дуугүй л байлаа, ийм УОК, НОК ч гэж байх гэж дээ. Ийм болохоор эрүүл мэндийн салбарынханд ямар ч буруу байхгүй шүү” хэмээлээ.

Өнгөрөгч аравдугаар сарын 5-нд Улсын онцгой комисс, Нийслэлийн онцгой комиссын Шуурхай штабыг бүтэц, зохион байгуулалтын хувьд нэгтгэж, нэг удирдлагаар зангидах асуудлаар холбогдох албан тушаалтнууд хуралдсан. Улмаар уг нэгтгэсэн бүтцийн даргаар нь хурандаа Б.Ууганбаяр томилогдож, өнгөрөгч долоо хоногт цар тахлын эсрэг хийх үйл ажиллаагаагаа танилцуулж, мэдээлэл хийсэн билээ.

Гэвч сүр даржин шийдвэр, мэдээлэл нь хөрсөн дээрээ хэрэгждэггүй нь харамсалтай. Мэдээлэл технологийн салбарын ICT EXPO задгай талбайн арга хэмжээ зохион байгуулагдаж, шүүмжлэл дагуулахад НОК-оос зөвшөөрөөгүй байхад үйл ажиллагаа явуулсан хэмээж хариуцлагаас бултсан цаг саяхан. Тус арга хэмжээний дараа өдөрт бүртгэгдэх үхлийн тоо шугам давж, 50 дотор бүртгэгдэх болсон ч, албаныхан зохион байгуулалттай тоог дарж байгаа гэх мэдээлэл ч бий. Ил байгаагаар л өдөрт 20 орчим иргэд халдварын хүндрэлээр амиа алдсаар... Гашуудсан иргэдийн нулимс хатаж амжаагүй байхад толгой дараалсан энэ их шоу, арга хэмжээг зохион байгуулах зөвшөөрлийг өгсөөр буй УОК, НОК-т асар их эрх ашиг нуугдаж байгаа гэлтэй.

Өчигдрийн их шоудалтын пянг үнэндээ эрүүл мэндийн салбарынхан нь л арай ядан үүрнэ. Нуруун дахь ачаа нь хүнддэж, хэзээ мөдгүй сөхөрч унахад бэлэн салбараа толгой өндийх боломж олгохгүйгээр ачааны хүндийг үүрүүлж, иргэдийн амиар тоглож буйгаа яг одоо тайлбарлана уу. Гаднаа аахилавч алдрыг үүрч, алдааг нь эмч нартаа тохохоос ичээсэй билээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
2021-10-16 11:27

Прокурор ,цагдаа УОК , НОК - ынхонд хэрэг үүсгэж ш�##�гах хэрэгтэй байхаа.

Zochin
Zochin
2021-10-16 11:34

Ene odoo boliosoi ajil unagaj duusahgui ym aa

Зочин
Зочин
2021-10-16 13:05

Амарсайханыг одоо шийтгэх хэрэгтэй. Албан туша�##�аа урвуулан ашигласан, санаатайгаар ковид х�##�даасан, шударга нийгэмд бол огцорсон шоронд байх ёстой.

иргэн
иргэн
2021-10-16 13:07

Элдэв Шоу зохион байгуулж Х�##�двар улам тарааж байгаа Оюунэрдэнэ Амарсайхан Цагдаагийн байгууллагын Удирдах ажилтан Албан хаагчидыг Ш�##�гах хэрэгтэй,

Zochin
Zochin
2021-10-16 14:35

Amarcaixan gej huur muu bolgond ner ni xolbogdoxin z##laach oyunerdene Salyut buuduulsnaac hoish uhel iheccen

Зочин
Зочин
2021-10-16 16:03

ил т�##�байд үзэл бодлоо илэрхийлж болохгүй...хошного баасны �##�чуурууд хаана ч хамаагүй цуглуулж болно. Логик �##�га �########�аакуудаа

Зочин
Зочин
2021-10-16 16:07

ичинхорлоо гэж �########�гийн нөхөр ичдэггүй 2 новш

Иргэн
Иргэн
2021-10-16 23:58

Одоо бүр амар буруу болгон ОЮУН-ЭРДЭНЭ , АМАРСАЙХАН нар болсон уу тэнэгтэх болжээ .АН - ханы захи�##�гаар гүжирдээд дөргүй бух шиг дайрдаг болждээ. Төр төмөр нүүрээ харуулаа.

Зочин
Зочин
2021-10-17 00:23

Монгол шиг цөөхүүлээ улсад өдөр болгон 20-д хүн үхнэ гэдэг арай л аймаар байна шүү. Хавсарсан өвчин рүү бүртгээд байгаас биш өдөрт 50 орчим хүн бол үхэж байгаа

Зочин
Зочин
2021-10-17 09:08

Uursdund ashigtai bol covid bn uu hun uhej bn uu hamaaguishdeeeee. Uursduu l bolj baival bolooo. ????????????Iim UOk NOK iiim turteidee haramsaj emch bolsondoo gutarch suunadaa.????????

..
..
2021-10-17 09:08

Uursdund ashigtai bol covid bn uu hun uhej bn uu hamaaguishdeeeee. Uursduu l bolj baival bolooo. ????????????Iim UOk NOK iiim turteidee haramsaj emch bolsondoo gutarch suunadaa.????????

..
..
2021-10-17 09:09

Uursdund ashigtai bol covid bn uu hun uhej bn uu hamaaguishdeeeee. Uursduu l bolj baival bolooo. ????????????Iim UOk NOK iiim turteidee haramsaj emch bolsondoo gutarch suunadaa.????????

Холбоотой мэдээ

Back to top button