УЛС ТӨР

Н.Учрал: Сангийн яамнаас гадна орлогоо яаж олохыг тооцдог бүтэц тусдаа байх ёстой

УИХ-ын гишүүн Н.Учрал Цахим бодлогын яам, Эдийн засгийн хөгжлийн яам байгуулах талаар байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр “Яам олон биш байгаадаа бус оновчтой бус байгаад асуудал байна. Би хувьдаа Алтанхуяг даргын үеийн засгийн газрын бүтцийг их сайн бүтэц байсан гэж боддог. Яагаад гэвэл эдийн засгийн хөгжлийн яам буюу улс орон яаж орлого олох юм бэ гэдгийг боддог нэг бүтэц байсан. Ингэхээр яаж зарлага гаргах юм бэ гэдгээс гадна орлого яаж олох вэ гэж зовдог бүтцүүд тусдаа байх ёстой.

Энгийн нэг компанид касс нь ня бо давхар хийдэггүй шүү дээ. Касс нь орлогоо бүртгээд суудаггүй биз дээ. Ямар ч том жижиг бүтэцтэй бай хамаагүй ня бо кассаа хоёуланг нь чи хий гээд мөнгийг нь өгчхөөд орлогыг нь ч оруулаад зарлагыг нь ч зарлагадаад байх юм бол хяналтгүй болчихно. Манайд Сангийн яам зөвхөн зарлагын ажлыг хийх ёстой. Гэтэл орлогоо бас олдог. Ямар хэлбэрээр манай улс хөрөнгө оруулалтыг татаж болох вэ гэсэн бодлого барих тодорхой бүтэц зайлшгүй хэрэгтэй” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-02-15 19:22

1

Холбоотой мэдээ

Back to top button