“Монгол наадам цогцолбор” болон хороон даргын ажлыг хавсрагч ХУД-ийн Ж.Алдаржавхлангийн “сүүдэр” А.Одбаяр

Төрийн албан хаагч хоёр ажил эрхлэх нь хуулиар хориотой. Төрийн албаны тухай хуулийн 37-р зүйлийн 37.1.17-д “үндсэн ажлаас гадуур хуулиар зөвшөөрснөөс бусад ажил, үүрэг эрхлэхгүй байх” гэж заасан заалт бий. Хэрэв хуулийн этгээд ААН, байгууллагад давхар ажил эрхэлж цалин, урамшуулал авсан нь тогтоогдвол мэдээж ял шийтгэлтэй.
Тэгвэл А.Одбаяр гэгч нь “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-ын дарга, Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны Засаг даргын ажлын хавсран хийж байгаа тухай мэдлээлэл байна.
Тодруулбал, тэрбээр 2016 оноос Хан-Уул дүүргийн ИТХ-ын төлөөлөгч болж, 2017 оноос тус дүүргийн 13 дугаар хорооны Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч болж байж. Улмаар хороон Засаг дарга болжээ. Харин одоогоос таван сарын өмнө буюу 2021 оны гуравдугаар сард “Монгол наадам цогцолбор”-ын даргаар томилогджээ.
Тус цогцолбор нь “Хүй долоо худаг”-т үйл ажиллагаа явуулдаг нийслэлийн бүтцэд байдаг орон нутгийн өмчит төсөвт үйлдвэрийн газар. Бүр тодруулбал, Хүй долоон худагт зохион байгуулдаг үйл ажиллагааг зохицуулах болон бүртгэлд байгаа эд хөрөнгийг ашиглалт, хадгалалтыг эрхлэдэг төрийн үйлчилгээний байгууллага юм.
-Ж.АЛДАРЖАВХЛАН ЖОЛООЧ ТУСЛАХААСАА ЭХЛҮҮЛЭН ХӨТӨЛЖ, ХОРООН ДАРГА ХҮРТЭЛ НЬ ШАГНАВ-
Бидэнд өгсөн эх сурвалжийн мэдээллээр тэрбээр, “Монгол наадам цогцолбор”-ын даргаар ТОМИЛОГДСОН нэртэй, хороон даргын албаа ӨГСӨН нэртэй боловч хоёуланг нь хавсран хийж байгаа гэсэн юм. Монгол наадам цогцолбортоо үзэгдэж харагдахгүй, хороон даргын үүрэг гүйцэтгэгчээр өөр хүнийг нэрлүүлчхээд ард нь өөрөө ихэвчлэн сууж байдаг гэгдэж байна.
Тэрбээр Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлангийн “гарын хүн” гэгддэг бөгөөд түүний жолооч туслахаас эхлээд хороон засаг дарга болтлоо өөдлөн дэвшсэн гэдэг. Ямар сайндаа л хороо удирдаж байхад нь шинэ жил хүүхдийн баяр, ахмадын баяр зэргээр Ж.Алдаржавхлан сүүдэртээ хөтлөн явж бэлэг сэлт тараалцдаг гэх вэ. Долоон жил толгойлсон өөрийн дүүргийн хороон даргаас эхлүүлээд улстөрд оруулж ирж, одоо бүр төрийн үйлчилгээний газрын дарга болтол нь дэвшүүлэхэв.
-НАМД ЭЛСЭЖ, ХАН-УУЛААС УЛСТӨРД ХӨЛ ТАВИГЧ “ХУРГАН ДАРГА”-
Хан-Уул дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, Монгол наадам цогцолборын дарга, 13 дугаар хорооны Засаг дарга асан зэрэг гуншинтай А.Одбаярын намтар түүхийг сөхвөл:
Тэрбээр 2003 онд Ерөнхий боловсролын 67-р дунд сургууль, 2007 онд Билиг дээд сургууль, БНСУ-ын Барилгын Үндэсний корпорацид Хот зохион байгуулалтын чиглэлээр төгсөж, Удирдлагын Академи Магистрантур болжээ. Харин 2008 оноос МАН-ын гишүүн болж ОССКорпорацид мэргэжилтнээр ажлын гараагаа эхлүүлж 2011 оноос МАН-ын гишүүн “Хан-Уул Хөгжил” ТББ-ын тэргүүлэгч, УБЗЗАГазар мэргэжилтэн, Хан-Уул дүүргийн МАН-ын Хорооны гишүүн, Хан-Уул дүүргийн НАМЗХ-ны тэргүүлэгч болж. 2016 оноос Хан-Уул дүүргийн ИТХ-ын төлөөлөгч болсон намтартай.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.