УЛС ТӨР

Хөөгөөд ХӨӨГДӨГЧ

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн задрал тартагтаа туллаа. Энэ долоо хоногийг Ардчилсан намынхны драмлаг жүжгээр эхлэв. УИХ-ын АН-ын бүлгийн дарга гэгдэж явсан Д.Ганбат хэд хэдэн гишүүнээ намаас болоод бүлгээсээ хөөж ширүүхэн загнасан юм. Тэрбээр Ц.Туваан, Н.Ганибал, Ж.Батсуурь нарыг намаасаа дөрвөн жилээр хасч, Н.Алтанхуяг, С.Ганбаатар нарыг бүлгээсээ хөөсөн.

Түүний эл гэнэтийн шийдвэрийг ерөөс ганцаараа бие дааж гаргасан гэж намынхан нь хэлж буй. Бүлгийн дарга атлаа бүлгээр авч хэлэлцээгүй. Авч хэлэлцсэн ч бүлгээс гишүүн хасахдаа тулвал УИХ-ын даргад өргөн барих ёстой хуультайг “хөөгдөгсөд” гомдолтойгоор мэдэгдсэн билээ. Тэгэхээр түүний гаргасан хөөх шийдвэрүүд хууль бус болохоор. Улмаар О.Цогтгэрэл, Ж.Батсуурь, Ц.Туваан, Н.Ганибал, С.Ганбаатар тэргүүтэй хөөгдөгсөд Д.Ганбатыгаа “эргүүлэн батирч” бүлгийн даргаас нь буулгачихсан. Товчхондоо хөөх гэж байгаад хөөгдчихөв. Бараг богино онигоо гэмээр.

Зүгээр ч нэг хөөгдөөд зогсохгүй өнгөрсөн хугацаанд бүлгээ хэрхэн толгойлсон үнэлгээгээ ч тавиуллаа. Бүлгийн гишүүд нь түүнд ганцаарчилсан хувийн тоглолт хийхгүй, дангаараа шийдвэр гаргахгүй, попрохгүй байхыг анхнаасаа сануулж байж л дээ. Гэхдээ мань хүн бүхэл бүтэн намын бүлэг толгойлж байгаагаа ч ухамсарлахгүй өөрийн бөндгөрөөр сэтгэсэн шийдвэрээ үргэлж гаргаж, тулгаж, хүчилж. Анх томилогдсон үеэсээ "бүлгийг сул хүн толгойллоо, АН-ынхан жулдах замдаа орлоо гэж шүүмжлүүлсэн.

Д.Ганбатын хувьд улс төрчийн байр суурь нь шинжлэх ухаанч биш, хэт субьектив байдлаар асуудалд ханддаг, хоногших боломжгүй дүрээр намынхан дундаа нэрлэгдэж ирсэн нь үнэн. Тиймдээ ч чуулганы хуралдаанд сайн ч бай, муу ч бай асуудлыг муулж л байх ёстой юм шиг элий, балай үг хэлж суудгаараа алдаршаад байсан. Өнөөдрийн тухайд ч асуудлыг муу хэлэхээсээ цааш хэтрэхгүй нэгэн гэдгээрээ дүрчлэгдэх нь.

Хөөгөөд хөөгдөгчийн тухай товчоор өгүүлэхэд ийм байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
нэхүүл
нэхүүл
2021-10-19 15:55

чи юм бичиж байгаа ухаантай юм бол утга учрыг нь сайн ойлгож байгаад бич. ганбат нь эхэлээд хөөсөн.хөөгдсөн гишүүдийн хур�##� шүү юм нь хүчин төгөлдөр байж чадах уу???!!! м�##�ушка минь.

Uhnà
Uhnà
2021-10-19 17:39

Hvvhed nohoin doog bolson neg amitan baih yum yandaa

Зочин
Зочин
2021-10-19 18:02

Ганбат гэдэг нөхөр больж үзээсэй. Өмнөөс нь ичэх юм.

Холбоотой мэдээ

Back to top button