УЛС ТӨР

ТӨСӨВ 2022: Булганд 3.8 тэрбумаар “Брэнд бүтээгдэхүүний өргөө” босно

Ирэх 2022 оны төсөвт УИХ-ын гишүүдийн тойрог усалгаа уламжлалт ёсоор цөөнгүй шингэсэн байна. Үүний өмнө Хэнтий аймагт баригдах “Шихихутаг”, “Нууц товчоо”, “Их хуралдай” зэрэг цогцолборуудын үлдэгдэл санхүүжилтийг 2022 оны төсөвт суулгасан талаар мэдээлсэн.

Тэгвэл Булган аймагт “Брэнд бүтээгдэхүүний өргөө” гэгч бүтээн байгуулалт босгох, үүнд 3.8 тэрбум төгрөг зарах асуудал төсөвт суужээ. Ирэх ондоо 1 тэрбум төгрөгийн эхлэл санхүүжилт олгогдох юм байна.

Булган аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүдэд Ц.Анандбазар, Ж.Бат-Эрдэнэ нар нэрлэгдэнэ. Тэд ямартай ч тойргийн усалгааны хүрээн дэх нэг ийм бүтээн байгуулалтаа улсын төсөвт суулгажээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button