НийгмийнУЛС ТӨР

“Жавхлан юм даа”, амьдаа нар аа

Өнөөдөр /2021.10.19/ амьдай Жавхлан нарын асуудал, нийгэмд өндөрөө авч, тренд сэдэв болон үргэлжилж байна.

Тодруулбал, МУГЖ С.Жавхлан төв талбай дээр дөрөв дэх өдрөө суулт зарлаж буй. Тэрбээр Засгийн газар, УИХ-ыг тартал суултаа үргэлжлүүлнэ гэж мэдэгдсэн юм.

Гэтэл өнөөдрөөс түүнийг Сангийн сайд Б.Жавхлангаас дөрвөн тэрбум төгрөг төсвөөс нэхэмжилж өгөөгүй учраас суулт зарласан гэх мэдээллийг иргэн О.Отгонтөгс хэвлэлийн хурал зарлаж мэдэгдэв.

Үүнийг ч баталж Сангийн сайд Б.Жавхлан “Хамаг Монгол тоглолтоо хийх гэж байгаа тухайгаа С.Жавхлан хэлж надтай уулзсан юм. Цар тахлын хүнд үед урлагийнхан, аялал жуулчлалын салбар хамгийн хүнд цохилтод нэрвэгдэж буй. Энэ хүрээнд тэрхүү уулзалт болсон юм. Нийтдээ 4 тэрбум орчим хөрөнгө шаардлагатай хэмээсэн. Мэдээж төсөв санхүү боломжгүйг тайлбарлахад тэрээр бухимдсан” гэсэн юм.

Өнөөдрийн тухайд хэн хүссэн нь мөнгөний төлөө, мөнгө нэхэж шантааж хийх маягаар жагсаал цуглаан зохион байгуулдгийн тод жишээг МУГЖ харуулж байх шиг. Уг нь түмнийхээ итгэлийг дааж гишүүний сэнтийд хүртэл заларч төр түшилцэж явсан хүн. Кнопоо МАН-д зарж нэг тэрбумын найраанд орсон гэдэг шуум хүртэл түүнийг дагадаг. Улмаар тэрбээр улс төрөөс ангид байж бараг л уран бүтээлээ хийнэ гэж сүржин даржин гэгч нь мэдэгдэж байсан нь ч саяхан билээ дээ. Өнөөдөр түүнийгээ мартчихсан улс төр хийж сууна.

Нөгөө талаар бүхэл бүтэн улсын Сангийн сайдаас нь мөнгө төгрөг нэхэмжилсэн тухай мэдээг жирийн иргэн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг цуглуулаад олон нийтэд зарлаад сууж ч байх жишээтэй. Хаа хаанаа л таарсан үйлдэл гэмээр. “Жавхлан юм даа”, амьдай нар аа.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

2 Сэтгэгдэл

  1. Сангийн сайд Жавхлан юу ч гэж шааж мэднэ. Нянбактери, шүгэллдэг данхтайгаа таарсан амьтан

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Back to top button