УЛС ТӨР

У.Хүрэлсүх гишүүдийг НЭГ тэрбумаар авлигадсан бол Л.Оюун-Эрдэнэ ДӨРВӨН тэрбум болгож өсгөв

Засгийн газар ганхахгүй тогтвортой ажиллаж гишүүдээ лоббидохын тулд 4 тэрбумын санал авсан гэх яриа энэ өдрүүдэд яригдаж байна. Ингэхдээ Л.Оюун-Эрдэнэ сайд төсөв танилцуулах нэрийн дор Тэрэлжид УИХ-ын гишүүд болон аймгийн Засаг дарга нарыг цуглуулж, 4 тэрбумын саналаа авсан гэж мэдээлэгдээд байгаа.

Ерөөс үе үеийн Ерөнхий сайд нар танхимаа авч үлдэж, Ерөнхий сайд байх хугацаагаа уртасгахын тулд гишүүдээ хахуулддаг жишиг маягын зүйл тогтох нь уу. Одоогийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн засгаа авч үлдэхээр гишүүдээс дөрвөн тэрбумын санал авч буй үйл явдал өмнөх Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн үед ч өрнөж байв.

-У.ХҮРЭЛСҮХИЙН ТАНХИМАА АВЧ ҮЛДЭХЭЭР ГИШҮҮН БҮРТ НЭГ ТЭРБУМЫГ “ЖДҮ” НЭРЭЭР ТАРААСАН 73 ТЭРБУМ-

Бүр тодорхой сийрүүлье л дээ. У.Хүрэлсүх 2017 оны есдүгээр сарын 4-нд Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдож байв. Аравдугаар сарын 20-нд буюу 16 хоногийн дараа түүний толгойлох танхим бүрдэж, бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж эхэлсэн. Үүнээс хойш дөрөвхөн хоногийн дараа буюу 2017 оны аравдугаар сарын 24-нд 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн байна. Мэдээж энэ төслийг өмнөх Засгийн газар буюу Ж.Эрдэнэбатын Засгийн газраас өргөн барьсан байдаг.

Асуудлын гол нь уг төсөлд ХХААХҮ-ийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд багтаж буй Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан (ЖДҮХС)-гийн санхүүжилтэд зориулж 72 тэрбум 550 сая төгрөгийг улс төсвөөс нэмж суулгах саналыг оруулж ирсэн юм байна. Төсөвт хугацаа дуусахаас хоёрхон сарын өмнө шүү дээ. Тэр үед ажлаа аваад дөрөв хонож байсан Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “ЖДҮ-ийг хөгжүүлэх гээд гишүүдийн нэр дээр тус бүр нэг, нэг тэрбум төгрөгийн зээл олгохоор тавьсан байв. Ингэж л Ерөнхий сайд байсан У.Хүрэлсүх ЖДҮ-гийн мөнгө Засгийн газрыг хамгаалсны төлбөр болгож тарааж байсан түүх ийм.

-ТАНХИМАА 304 ТЭРБУМЫН ҮНЭЭР АВЧ ҮЛДЭХ Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ-

Засгийн газарт тэр тусмаа Л.Оюун-Эрдэнэд гишүүдийг “панаалдах” шаардлага бий. Ардчилсан намын хаягтай хэдэн нөхөр түүнийг огцруулахаар гарын үсэг цуглуулж гүйсэн. Түүнд нь намынхан нь ч мутарласан гэгдэж байгаад өдгөө намжаад байгаа. АН-ын бүлгийн дарга тэргүүтэнтэй “гурван сайдын суудал өгнө” гэх аман тохироо хийгээд галыг нь унтраасан. Одоо намын даргаараа жинхлэгдэх, өөдөөс нь өрвөлзөх хэдэн гишүүнийг дарж авах гэсэн Л.Оюун-Эрдэнийн тактик.

Нөгөө талаар хэд хэдэн сайдын суудал ганхаад удсан. Хална, солино гэдэг сүржин даржин мэдээлэл хэвлэлээр цацуулдаг ч тэгсгээд намждаг. Ерөнхий сайд ч зангарагтай хөөчихгүй тэсэж буй. Гэхдээ танхим бүрэн бүрэлдэхүүнээрээ цааш ажиллах ч ойрын төлөгтэй. Гурван өдрийн өмнө Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ зөвхөн сайд нартайгаа тусгайлан уулзжээ. Засгийн газрын хуралдаан тарсны дараа сайд нараа өрөөндөө дуудаад “нэг ч сайд солихгүй, улс төрийн бүх тохироо хангагдсан” гэрчлэн ярьсан гэж хөшгиний ард хөвөрч байна. Эцсийн шугамд танхимаа авч үлдэх, намаа толгойлочих чинь хүсэл нь хөвөрч ийн 4 тэрбумын үнэд хүрчээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
13 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
2021-10-20 10:07

Оюуны дутагд�##�тай Оюунэрдэнэ,Хүрэлсүх нар улсыг удирдаж байхад өөдлөнө дээшлэнэ гэх юм байхгүй гэдэг нь дахин дахин батлагдлаа. Ухааны сүвгүй усан тэнэгүүдийг огцруулб�##� таарна..Ийм ичгүүр сонжуургүй хүн дүрст адгуусны шинжтэй юмнууд тбрийн толгойд гарсанд гутарч байна.

Zochin
Zochin
2021-10-20 10:35

Gomdmoor yumaa.

Зочин
Зочин
2021-10-20 10:37

гутарч бна эргэлт гаранадаа аавын хүүдүүд бгаа эх орноо гсн

Иргэн
Иргэн
2021-10-20 10:46

Авлига авдаггүйгээр нь ард түмэн засгийн газраа ч их хурлаа ч шүүх засагл�##�аа ч сонгон байгуулаад боргодог хоншооруудыг нь тас цохиж , ажлын дөнгөнд нь зүтгүүлэх хэрэгтэй.

Зочин
Зочин
2021-10-20 11:27

Тэр гишүүдэд өгөөд байгаа 1 тэрбум , 4 тэрбум чинь бидэнд , бидний үр хүүхдэд ӨР болж үлдэнэ шүү.Өнөөдөрөө болгосон ч маргааш та нарыг ШҮҮНЭ шүү.

Зочин
Зочин
2021-10-20 13:18

Xelex ug algaa

зочин
зочин
2021-10-20 13:26

Хүрэлсүх Оюуэрдэнэ үхэр монголчуудыг бодвол арай сийрэг ухаантай юмаа. Ийм юм сэтгээд үхэрүүдийн толгойг эргүүлээд улс орныг сүйрлийн ирмэгт аваачаад байхад үхэрүүд нь таг чиг.

Толгой
Толгой
2021-10-20 14:00

З�##�уу хүн арай сийрэг байна шүү хаха

Авилгачидыг яана вэ
Авилгачидыг яана вэ
2021-10-20 14:41

Хээл хахуулийг төлбөр улам л өндөрсгөөд байхын
Ц�##�ин нь ер өсөхгүй юм яана вэ

Иргэн
Иргэн
2021-10-20 18:17

Хэдэн сургууль, цэцэрлэг, эмнэлэг барих мөнгөөр өөрийнхөө хар толгойг авч үлдэхээр шунаж байгаа м�##� вэ. Ийм арчаагүй шун�##�даа автсан юмнууд ард түмэнд мөнгө өгөөд сан�##�ыг нь худ�##�даж авдаг байд�##�д дасгахын тулд боловсролыг нь дэмжихгүй бодлого явагдаад байдаг юм шиг. Хөдөө орон нутагт м�##�чин болоод бичиг үсэг мэдэхгүй маш олон з�##�уучууд байна.

Зочин
Зочин
2021-10-20 21:01

Ийм л новшнууд төрд байхад энэ улс дампуурах нь аргагүй. Эх орноос илүү мөнгө �##�бан туша�##� гэж байх уу

Зочин
Зочин
2021-10-20 23:38

ОЦГОР

ҮНЭН
ҮНЭН
2021-10-21 10:58

ЭНЭ НОХОЙГ АЛЧИХ ЮМСАН

Холбоотой мэдээ

Back to top button