ДАТАГРАФИКНийгмийнСурвалжилга, Нийтлэл

ИНФОГРАФИК: Д.Нямхүүгийн 13 жил удирдсан ХӨСҮТ 120 тэрбумаар санхүүжээд УРСГАЛ ЗАСВАРТ 500 саяыг л зарцуулдаг байжээ

ХӨСҮТ сүүлийн зургаан жилд 120 тэрбум орчим төгрөгөөр санхүүжсэн. Үүнээс 498 сая төгрөг нь урсгал засвар хийх ажилд зарцуулагджээ. Цар тахал дэгдсэнээс хойш “Гол баатар” болоод буй ХӨСҮТ-ийн төсвийн гүйцэтгэлийн тайлангуудад дата анализ хийж, энэхүү контентыг бэлтгэлээ.

Сүүлийн үед МУСГЗ, сэтгүүлч Б.Ганчимэг ХӨСҮТ-ийн хэвтэн эмчлүүлэх тасаг болон бусад дотоод орчин нөхцөлийн бодит байдлыг олон нийтийн сүлжээнд дэлгэх болсон. Өмнө нь ч цөөнгүй хувь иргэд, хэвлэл мэдээллийн байгууллагууд эл асуудлыг хөндөж байв. Яг одоо ард түмэн “Энэ газар засвар хийлгүй хэдэн жил болсон юм бэ?” гэж өөр зуураа халаглаж байна.

Энэ үүднээс ХӨСҮТ-ийн санхүүгийн тайлантай танилцаж, дотоод орчин нөхцөлөө засаж, сайжруулах чиглэлд хэр мөнгө хаядгийг нь судалж үзлээ. Ингээд 2014-2020 оны төсвийн гүйцэтгэлийн тайланг нь нээлттэй мэдээллийн сангаас цуглуулж, хэд хэдэн үзүүлэлтээр ангилж, мөнгөн дүнгүүдийг бүртгэв.

Жич: 2017 оны төсвийн гүйцэтгэлийн тайлан олдоогүй тул хасаж тооцсон болно.


ИНФОГРАФИК НЭГ: Урсгал засварт жилд дунджаар 82.9 сая төгрөг зарцуулдаг

ХӨСҮТ 2014-2020 онд:

  • Нийт ямар зарлага гаргаж
  • Үүнийхээ хэдийг бараа, үйлчилгээний зардалд зарцуулж
  • Үндсэн цалин болон нэмэгдэл урамшуулалд хэдийг нь шилжүүлж
  • Эм бэлдмэл, эмнэлгийн хэрэгслээ хэдээр нь худалдан авч
  • Урсгал засвар болон эд хогшилд хэдийг зарсан мөнгөн дүнг ДУНДАЖЛАН танилцуулж байна.

Үүнээс харахад урсгал засвар, эд хогшлын зардлыг тус тус илэрхийлсэн хүрэн ба цайвар цэнхэр хэсгүүд үзэгдэхтэй үгүйтэй жижиг талбайгаар харьцуулагдаж байна.

Талбай бүр дээр дарж, дунджаар хэдэн төгрөг төсөвлөж, үүнийхээ хэдийг нь бодит гүйцэтгэл болгон зарцуулсан тухай тоон мэдээлэлтэй танилцах боломжтой.


ИНФОГРАФИК ХОЁР: Урсгал зардлын санхүүжилт бусад зардлуудаас муу гүйцэтгэлтэй

Дээрх инфографикт төлөвлөгөө болон гүйцэтгэлийн хоёр мөнгөн дүнг хамтад нь танилцуулсан. Тэгвэл гүйцэтгэлийн хувиар нь дээрх ангиллуудыг жагсааж, энэхүү загварчлалыг бэлтгэв.

Тодруулбал, эм бэлдмэл, эмнэлгийн хэрэгслийн санхүүжилтийн гүйцэтгэл төлөвлөгөөгөө 100 хувь хангадаг байна. Харин үндсэн цалингийнх төлөвлөгөөнөөсөө хэтэрдэг нь 100.3 гэсэн дүнгээр батлагдаж байна.

Тэгвэл урсгал засварын санхүүжилт энэ зургаан жилийн дунджаар 78.9 хувьтай байна. Харин эд хогшил худалдан авах санхүүжилт 83 хувьтай.

Үүнээс ХӨСҮТ эл чиглэлд бага мөнгө төсөвлөдөг, дээрээс нь төсөвлөсөн хэмжээндээ гүйцэтгэгдэггүй нь харагдаж байна.


ИНФОГРАФИК ГУРАВ: Урсгал засвар хийж, эд хогшил худалдаж авах санхүүжилт ганц зоостой л дүйж байна

2014-2020 онд ХӨСҮТ нийт 119,948,449,422 төгрөгөөр санхүүжсэн гэдэг нийлбэр тооцооллыг хийж болно. Тэгвэл үүний:

  • 497,643,582 төгрөг нь урсгал зардалд
  • 745,245,756 төгрөг нь эд хогшил худалдан авах зардалд зарцуулагджээ.

Үүнийг зоосон дүрслэл бүхий загварчлалаар харьцуулж харвал доорх дүр зураг харагдаж байна. Нэг ширхэг зоосон дүрслэл нь 1 тэрбум төгрөгтэй дүйнэ. Тэгвэл урсгал засвар хийж, эд хогшил худалдан авах зардал нэгхэн ширхэг зоостой л дүйцэж, харьцуулагдаж байна.


ХҮСНЭГТ: Тоон утгуудын дэлгэрэнгүй

Дата анализад ашигласан төсвийн гүйцэтгэлийн тайлангуудыг ангилалт утгаар нь хүснэгтэлж, үзүүлэв.


СЭТГҮҮЛЧИЙН ТЭМДЭГЛЭЛ:

ХӨСҮТ-ийн түүхийг Ардын хувьсгал ялсны дараахан цаг үеэс эхэлж бичдэг. Өөрөөр хэлбэл бараг 100 жилийн түүхтэй байгууллага гэхэд болно. Яг өдгөө үйл ажиллагаа явуулж буй эмнэлгийн барилга нь 30 орчим жилийн настай.

Өдрөөс өдөрт муудаж буй дотоод орчин нөхцөлөө засаж, сайжруулах чиглэлд энэ байгууллага төсөв, мөнгөний хувьд хэрхэн ханддагийг инфографикаар үзүүллээ. ХӨСҮТ зарим жилд нэмэлт санхүүжилт авдаг, 2020 онд цар тахлын шугамаар үлэмж их хандив, тусламжаар санхүүжсэн.

Энэ байгууллагыг хамгийн удаан удирдсан удирдлага нь Д.Нямхүү. Тэр 1997 оноос ХӨСҮТ-д ажиллаж эхлэн, 2007 онд захирлаар томилогдсон. Ийн 2020 онд Эрүүл мэндийн сайдын тушаалаар ажлаа өгсөн юм. Доод шатнаас нь эхлээд л ажилласан тэр уг нь ХӨСҮТ-ийн дотоод зовлон жаргалыг мэднэ. Гэвч удирдах албан тушаалыг 13 жил хашсан ч хуучирсан барилгаа засаж, сэлбэх чиглэлд сэтгэл дэвссэнгүй.

Шавар нь ухарч унасан хана тааз, “Халдвар тархах вий” гэмээр бохир орчинд юу ч болоогүй юм шиг өнөө хэр ажиллаж ирсэн нь анхаарал татна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
16 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-10-20 08:19

Нямхүү идсэн бхаа өөрсдийн ажилчидаараа х�##�тар мултар засвар хлгэдэг бсан гэж сонсож бсан

Асуудал
Асуудал
2021-10-20 09:16

нягтлан гэж сайхан гар байна ш дээ

Зочин
Зочин
2021-10-20 09:21

Арай ч дээ, х�##�двахтын эмнэлэг нь харицлагагүй байна. Ямар ч орчны голомт болж мэдхээр нөхцөл харагдаад байгаа.

Unshigch
Unshigch
2021-10-20 09:22

Yasan ih shunal ve? Hevteed garch bgaa uvchtun burees 50k handiv huviin dansaar avdag bsan shuu. ATG ugch shalguulaad shorondni yavuulah heregtei.

Идэмхий
Идэмхий
2021-10-20 09:23

Энэ хулгайч идээд бга юм бишүү

Зочин
Зочин
2021-10-20 09:24

Ийм их орлогоосоо с�##�сан хүн хэл, ам хийнэ

Зочин
Зочин
2021-10-20 10:15

нягтлан гэж сайхан гар байна ш дээ

илчлэгч
илчлэгч
2021-10-20 10:55

би хэлж байсан. нямхүү хаа очиж гүнд�##�ай энэ чадахгүй гээд х�##�ж байсан.гэтэл өвгөн ламбаа буцаагаад авч гай болсон.сарангэрэл их магтаад байдаг нь учиртай..идэж уусан нь ил болчих гээд...мөн ч их гарна даа.

Zochin
Zochin
2021-10-20 11:00

HUSUT iin ajilchdiig sain hynan shalgah herehtei. 1 ger bul avgai nuhur ah duu ur huuhed ach zee geed nutag nugiinhan geed turliin alba bolchihson Nymhuuteigee niilj huvaaj iddeg. Nymhuu ni EMY huuliin baiguullagiinhantai huurai ah duu bolj tusul hutulbur nereer mash ih mungu hulgailsan. Hulgaigaa nuuhiin tuld ajilchidiinhaa tsaling undeslelgui duraaraa nemj ter munguu emnelgiin zasvar hiih nereer ulsaas hulgaildag.

Зочин
Зочин
2021-10-20 13:13

ene odoo ymar davarsan gahai vee. taaraldval chi bol emch bish gej helnee.

Zochin
Zochin
2021-10-20 15:49

Benz unachihsan l uavdag yum bile

Zochin
Zochin
2021-10-20 20:20

ZG iin shiidverees undruur 4 jil ajilchdaa tsalinjuulj tsaling ni hamgaalj uldsen. Auditiin dugnelteer ZG iin shatlalaar tsalinjuulj tsaling buuruul gesniig tsalingiin zuruu gegchiig olgoj urid avch baisan tsaling hasaagui ugch baigaa. HUSUT iinhen olon jil iluu tsalin avsan gedgiig uursduu medej baigaa. Getel yagaad ene emnelegt olon jil zasvar hiigdehgui baigaag shalgahgui baina ve. HUSUT chini NMHG iin hariya uchir NMHG t ashig sonirhliin zurchiltei darga baitsaagch nar ajillaj irsen ni todorhoi.

Зочин
Зочин
2021-10-20 20:49

Байшин барилга нь х�##�дварт нян, вируст жил бүр нэрвэгдэж, ийм байд�##�д ороод байгаа юм. Сүүлийн үед барилгын хана, тааз иддэг нян, вирус аюултай тархаж байна. Эмнэлгийн удирдлагад ямарч буруу байхгүй. Харин ч гавьяат эмч болгох хэрэгтэй.

Zochin
Zochin
2021-10-20 21:45

Shine ger bariad uguhud ogt tseverlehgui baival ymar baih ve. Yg tuun shig 1986 ond ashiglaltand orson emnelgiig archlaad yvj chadahgui zavaan humuus ajillaj baisan tudiigui hurdan huuchruulj shine emneleg barih neriidleer gazriig ni zarj ashig oloh gesen shunal baisan ni ilerhii baina. HUSUT ees umnu barigdsan uchnuun olon emneleg baij l baina. Olon jil iluu tsalin avsan HUSUT iinhnees hariutslaga nehej ulsiin tusviig nuhun tuluul. Nymhuuteigee adil shunaliin tip bolson alan hydagchid.

Уншигч
Уншигч
2021-10-21 18:31

Маш хэрэгтэй, сайн мэдээ бэлджээ, Цаашдаа Дата ан�##�из хийсэн мэдээ тогтмол оруулж байгаарай. Баярл�##�аа

Зочин
Зочин
2021-10-27 09:52

Манай эмнэлгүүд ямар ч тохь тухгүй, бохир заваан арай дэндүү муухай байдаг шүү. Маш их хүлээлгэдэг мөртлөө суучихаар аятайхан санд�##� ч байхгүй үнэхээр хэцүү газрууд байдаг. Хүний төлөө ажилл�##�адаг гэж хэлэхэд бэрх. Аль ч эмнэлэг ялгаагүй, ганц х�##�дварт ч биш улсын гэгддэг эмнэлгүүд бүгд ижил. Өрөө тас�##�гаанууд нь гэж ээ бурхан минь юун дотор ороод ирвээ гэмээр өвчтэй хүн эдгэх биш бараг сэтгэл санааны гутр�##�д ороод гарахаар тийм л газрууд байдагдаа

Back to top button