НийгмийнУЛС ТӨР

Төв талбайд СЭМҮТ салбараа НЭЭЧИХЭД буруудахгүй болжээ

Шуудхан хэлэхэд СЭМҮТ төв талбайд салбараа байгуулчихад гэмгүй болж. Тэнд эрх чөлөөгөө эрдэг тэмцдэг, үгээ хэлдэг, үзэл бодлоо илэрхийлдэг олон нийтийн газар талбай юм. Гэхдээ сүүлийн үед тэнд чухам галзуучуудын цуглаан болох боллоо гэхэд бараг буруудахгүй. Хэн дуртай нь очоод шантаажлаад, попроод хэвтчихдэг газар болов.

Сайн ч муу ч дөрөв дэх засаглалтай улс. Энэ утгаараа сэтгүүлчид нь сайн муугаар нь ялгалгүй очиж дамжуулж л байдаг. Харамсалтай нь өнөөдөр үг, үзэл бодлыг нь дамжуулсныхаа төлөө сэтгүүлч хуруугаараа чичлүүлж, зангуулж, толгой руугаа цохиулав.

МУГЖ С.Жавхлан өөрөөс нь асуулт асуусан сэтгүүлчид бааварлалаа. Гишүүн хүртэл болж төр түшилцэж явсан хүнээс уг нь гарахааргүй үйлдэл. Баян байж болно, баавартай байж болно. Одоо хэн дуртай нь сэтгүүлчийг хүссэн цагтаа дуудчхаад хүссэн асуултыг нь асуугаагүйгийнхээ төлөө "захиалгатай асуулт асуулаа” гэж хуруугаар нь чичлүүлж, бүр толгой тархи руугаа цохиулаад зогсмооргүй байна. Талбай дээр сэтгүүлчийн эрх ийн зөрчигдөв.

Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлч очиж үгийг чинь үзэл бодлыг чинь дамжуулдаггүй байсан бол өнөөдөр хэн байх байснаа бас бодолцчиход гэмгүй.

Мөн төрийн ордонд ч сэтгүүлчийн эрх зөрчигдсөн үйл явдал боллоо. УИХ-ын гишүүн Д.Ганбат шахааны хүнээ ажилд авахын тулд УИХ дахь АН-ын хэвлэлийн төлөөлөгчийг үг хэлгүй шууд халчихаж байх жишээтэй. Бүлгийн дарга гэх албан тушаалаараа далайлгаж, намынхныгаа хүртэл толгой дараалан халж аархсан Д.Ганбат гишүүн. Өөрийнхөө өчүүхэн эрх ашгийн төлөө одоо жирийн хэвлэлийн ажилтнаа хүртэл хөөсөн нь энэ.

Хэвлэлийнхэн бид өөрсдөө л ийм попуудыг олон нийтэд таниулж өгдөг. Үр нөлөөг нь харин эцэст нь нийтээрээ амсдаг. Бичигдээгүй хууль. Өнөөдрийн С.Жавхлан, Д.Ганбат нарын үйлдэл үүний нотломж. Мөн доромжлуулж, сэтгүүлчдээ чичлүүлэн байж, нийгмийг үймүүлэгч, попрогчдыг мэдээлж, хөөргөж, дэвэргэх хэрэггүйг ч нотлоод өгөв.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Үнэн
Үнэн
2021-10-20 18:42

Т�##�бай дээр Чингис хааны хөшөөний ард гоё байшинд тансаг зэрэглэлийн СЭМҮТ байгаа үнээн. Сүх жажны хөшөөг тойроод энгийн ардын ш�##�аар хэвтдэг СЭМҮТ байгаа үнээн

Зочин
Зочин
2021-10-20 19:43

Ард түмнийхээ төлөө сэтгүүлчид үгээ хэлэхээ больж байгаагийн шинж нь 4 дэхь засагл�##� хэмээн өөрийгөө тунхагласан нөхөд засгийн газрын гарын �##�чуур болжээ.Болохгүй байгаа засагл�##�аа магтан дуулагч нь сэтгүүлчид болжээ.Мөн цагдаа нь гартаа барьдаг муна нь болжээ.Тэгээд л т�##�бай дээр та нарыг орлоод та нарын өмнөөс дуугарч байгаа юм.

Дэмжигч
Дэмжигч
2021-10-20 21:10

Битаандаа дээрэлхүүлээд сууж дээ

Зочин
Зочин
2021-10-21 06:57

Сэтгүүлч гэхэд хэцүү хүний зара�##�аар явдаг,суур мэдлэггүй, бүдүүлэг хүний үзэл бодлыг гуйвуулж өөрийнхөө өчүүхэн бөндгөр ийн хэмжээгээр тайлбарладаг хүмүүс олширсон юм шиг санагддаг.Ерөөс манай телевизийн тоо байх зохистой харьцаанаас дэндүү олширсон шүү.

Холбоотой мэдээ

Back to top button