ЭДИЙН ЗАСАГ

ТОДРУУЛГА: ТҮЦ-үүд иргэдийн автобусны картыг цэнэглэхдээ дур мэдэн 300-700 төгрөгийн шимтгэл авч байна

Улаанбаатар смарт картыг гар утасны “Hi-pay wallet” аппликейшнийг ашиглан цахимаар цэнэглэх боломжтой болсон. Гэвч ТҮЦ буюу автобусны буудлын дэргэдэх карт цэнэглэх гэрээт цэгүүд зөвхөн бэлэн мөнгөөр цэнэглэдэг бөгөөд картаар цэнэглэсэн тохиолдолд 300-700 төгрөгийн илүү төлөлтийг авдаг.


Энэ талаар Улаанбаатар смарт карт компанийн мэдээллийн ажилтнаас тодруулбал, “Манай компанийн зүгээс Түргэн үйлчилгээний гэрээт цэгүүдээр бэлэн мөнгөөр цэнэглэх ямар нэг чиглэл өгдөггүй. Цэнэглэлт хийж байгаа цэгүүд пос машинаар гүйлгээ хийхэд Монгол банкнаас 1 хувийн шимтгэл авдаг учраас өөрсдөө нэмэлт төлбөр иргэдээс авчихдаг юм.

Энэ асуудлаар маш олон гомдол мэдээлэл бидэнд ирдэг. Тиймээс үнийг шийдвэрлэх ажлыг хэлэлцэж байгаа. Удахгүй энэ байдлыг зохицуулах болно” гэлээ.


Монгол банк пос машинаар үйлчилгээ явуулдаг худалдаа, үйлчилгээ эрхлэгчдээс нэг хувийн шимтгэл авдаг. Энэ нь 5000 төгрөгийн цэнэглэлтээс 50 төгрөг суутгадаг юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Back to top button