УЛС ТӨР

Л.Оюун-Эрдэнэ, Д.Сумъяабазар нарын тохироо: Р.Чингисийг ажлаас нь чөлөөлж, өөр албан тушаалд томилно

Нийслэлийн Засаг даргын Нэгдүгээр орлогч Р.Чингист хариуцлага тооцож, ажлаас нь чөлөөлөхөөр болжээ. Түүнийг чөлөөлж буй үндэслэл нь “Камертон” хамтлагийн тоглолттой холбоотой.

Ажлаас нь чөлөөлөх саналыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар оруулах юм байна. Хуулиараа уг саналыг нь НИТХ-аар хэлэлцдэг журамтай билээ.

Ийнхүү Шадар сайд С.Амарсайханы хамаарал бүхий “Zaisаn hill” цогцолборт “Собт Трейд” ХХК-ийн зохион байгуулсан тоглолтод нийслэлийн ганцхан орлогч даргыг чөлөөлж, туг тахих үйл явж өрнөх нь.

Гэхдээ чөлөөлсөн ч, өөр ажилд томилно.

Учир явдлыг сийрүүлбэл. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НЗДТГ-аар орчхоод “эндэхийг янзална” хэмээн толгой сэгсэрч буцаад алхсан гэгддэг. Ингэхдээ Р.Чингисийг энэ оны хоёрдугаар сард Хотын мээр Д.Сумъяабазарын орлогчоор томилуулахад нөлөөлж байв. Тухайн үед Хотын мээр ихэд дургүйлхэж хүлээж авчээ. Р.Чингисийн хувьд цагдаагийн байгууллагад ажиллаж байсан гэсэндээ нийслэлийнхэнтэй ажиллахад бэрхшээлтэй байсан гэх.

Эцэст нь Л.Оюун-Эрдэнэ, Д.Сумъяабазар нарын харилцаа ч сайжирч, сэргэсэн тул Р.Чингисийг нийслэлийн ЗДТГ-аас явуулах тохироонд хүрч буй нь энэ. Гэхдээ түүнийг хоосон орхихгүй. Өөр албан тушаалд томилно гэдэг мэдээлэл байна.

Р.Чингисийн хувьд: 1989 онд ОХУ-ын Дотоод явдлын яамны академи төгссөн бөгөөд Эрүүгийн цагдаагийн газарт эрүүгийн төлөөлөгч, ахлах төлөөлөгч, Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн даргаар ажиллаж байсан. 2004 онд АНУ-ын Колорадогийн их сургуулийг төгссөн. 2012 онд ЦЕГ-ын дэд дарга, 2014-2016 онд ЦЕГ-ын даргаар ажиллаж байсан намтартай нэгэн юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

3 Сэтгэгдэл

  1. Астрагын нууц ноёнтон Чингис хурандаа хэзээ тэтгэвэртээ гарах вэ дүү нар нь болох Астрагынхан хууль зөрчихөө болино уу

  2. цагдаагиинханд AНУдсургууль тагссан гэдэг ш#### худлаа схв угаагч хиигээд ирсэн л байдаг харинч хуурамч дипломтойтонгуудыг цагдаагаас олно харинч цагдаагиинхан ########## гэдэг үгииг маш цэвэр хэлж чадна эхнэр хүүхдүүд нь иим нэртэй юм биш үү хамгиин хог шаарнууд цагдаа

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Back to top button