УЛС ТӨР

Прокуророос Ц.Анандбазарыг хоёр дахиа АВРАХ УУ, хувь тавиланг нь ХУРДАСГАХ УУ

УИХ-ын гишүүн Ц.Анандбазартай холбоотой ажлын байрны бэлгийн дарамт, бэлгийн хүчирхийлэл үйлдсэн байж болзошгүй гэх хэргийг яаж шийдэх, хэрхэх нь олон нийтийн анхаарлыг эрхгүй татаж буй.

Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр түүний эл хэргийг ЦЕГ-ын Мөрдөн байцаах албанаас шалгаж дуусаад яллагдагчаар татах саналаа прокурорын байгууллагад хүргүүлсэн гэх мэдээлэл. Үүнийг баттай эх сурвалж ч баталж буй юм. Товчоор хэлбэл, цагдаагийн шалгалтаар Ц.Анандбазар хүчиндэх гэмт хэрэг, ажлын байрны бэлгийн дарамт үзүүлдэг байсан гэх хэрэг нь нотлогдсон гэж ойлгож болох нь.

-ТҮҮНИЙГ ХҮЧИНГИЙН ХЭРГЭЭС ГАДНА ӨӨР ХОЁР АСУУДЛААР ДАВХАР ЯЛЛАГДАГЧААР ТАТЖЭЭ-

Тэгвэл Ц.Анандбазарыг яллагдагчаар татах шалтгаан ганц дээрх асуудал ч биш гэнэ. Түүнийг Бага тэнгэрийн аманд эзэмшсэн газраа зориулалт бусаар ашигласан, Хөгжлийн банкнаас их хэмжээний зээл авч, зориулалт бусаар зарцуулсан байж болзошгүй гэх үйлдлүүдийг нь ч мөн шалгаж дуусаад, хамтад нь прокурорт шилжүүлжээ.

УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын эзэмшлийн “Сод монгол групп” ХХК “Тос тосолгооны материалын үйлдвэр”  төсөл гэсэн нэртэйгээр, жилийн 6.5 хувийн хүүтэй 60 сарын хугацаатайгаар 669.6 сая иенийн дүнтэй хоёр удаагийн хэсэгчилсэн зээлийг авсан талаар Хөгжлийн банкны Зээлийн хяналт шалгалтын тайланд бичжээ. Төслийн нийт өртөг нь 43 сая ам.доллар аж. Хөгжлийн банкны зээлийн хяналт шалгалтаар зээлийн гэрээний 3.1.4 болон 8.1.1 гэх нийт хоёр заалтын хэрэгжилт хангалтгүй гэж дүгнэжээ.

Тодруулбал, уг зээлийг тос тосолгооны материалын үйлдвэр барина гэж авсан ч зориулалтын дагуу ашигласан гэх хангалттай баримт байхгүй гэж тайланд дүгнэж бичсэн байна. Түүнчлэн тос тосолгооны материалын үйлдвэрийн ямар ч ажил эхлээгүй байхад уг мөнгийг компанийнхаа данс руу шилжүүлсэн гэх ноцтой зөрчил илэрчээ. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар энэ асуудал нь түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх бас нэг үндэслэл болох нь.

-ХЭРГИЙГ ХЯНАХ ПРОЦЕСС ПРОКУРОРТ УДААН “ГАЦАХ” НИГУУРТАЙ-

Одоо Ц.Анандбазарт  холбогдох хэргүүдийг Нийслэлийн прокурорын газарт хянаж байна. Хэд хэдэн зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэсэн хэрэг. Түүнээс гадна өөр шалтгаанаар ч прокурорын хяналт нэлээд удаан үргэлжлэх ньюанс бий. Учир нь Ц.Анандбазарыг прокурорт итгэлт хүмүүстэй, тиймээс хэргээ удаан хугацаанд “царцаах”, цаашлаад хэрэгсэхгүй болгуулж ч мэднэ гэх хардлага байна. Хардах шалтгаан нь түүнд холбогдох хэргийг өмнө нь яллагдагчаар татахаар прокурорт шилжүүлсэн ч дахин шалгах зүйлс байна хэмээн үзэж мөрдөн байцаалтад буцаасан юм. Энэ удаа цагдаагаас дахин шалгаад, түүнийг гэм буруутай гэж үзэж ийн хоёр дахь удаагаа хүсэлтээ өгч буй хэрэг юм. Хэрвээ цагдаагийн байгууллагын саналыг хүлээж авахгүй дахин буцаах, эсвэл хэргийг хэрэгсэхгүй болгох аваас дээрх хардлага яах аргагүй батлагдана. Ц.Анандбазар гэмгүй нэгэн болно.

Хэрвээ прокуророос түүнийг яллагдагчаар татах цагдаагийн байгууллагын саналыг хүлээж авах юм бол хэрэг нь шүүхэд шилжиж, яллуулах процесс нь эхэллээ гэсэн үг.

Үүний дараа УИХ-ын гишүүн эрүүгийн хэрэгт холбогдсон учраас Улсын ерөнхий прокурор түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай саналыг УИХ-д оруулах хуультай. Ингэснээр УИХ-ын чуулганаар 48 цагийн дотор гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэнэ.

Гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороо, Хууль зүйн байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг үндэслэн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, Төрийн байгуулалтын байнгын хорооны саналаар нууцаар санал хурааж шийдвэрлэнэ. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг дэмжиж санал өгсөн бол энэ тухай тогтоол баталсанд тооцох юм.

-ЯМАР ТОХИОЛДОЛ УИХ-ЫН ГИШҮҮНИЙ БҮРЭН ЭРХИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛЭХ ВЭ-

УИХ-ын гишүүний бүрэн эрхийг ямар тохиолдолд түдгэлзүүлж, хугацаанаас нь өмнө дуусгавар болгох талаар хуульд ингэж заажээ.

9 дүгээр зүйл.УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх

9.1.УИХ-ын гишүүний бүрэн эрхийг дараах тохиолдолд түдгэлзүүлэх эсэх асуудлыг УИХ шийдвэрлэнэ:

9.1.1.гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл гэмт хэргийн газарт нотлох баримттай нь баривчилж, улмаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай саналыг Улсын ерөнхий прокурор УИХ-д оруулсан;

9.1.2.гишүүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд Улсын ерөнхий прокурор түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай саналыг УИХ-д оруулсан.

9.2.Эрх бүхий байгууллага гишүүнийг энэ хуулийн 9.1.1-д заасны дагуу баривчилсан бол энэ тухай УИХ-ын даргад 3 цагийн дотор нэн даруй мэдэгдэнэ.

9.3.УИХ чуулганы үеэр энэ хуулийн 9.1.1, 9.1.2-т заасан саналыг хүлээн авсан бол ажлын 5 өдрийн дотор гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэнэ.

9.4.УИХ чуулганы чөлөө цагт энэ хуулийн 9.1.1, 9.1.2-т заасан саналыг хүлээн авсан бол 24 цагийн дотор ээлжит бус чуулган зарлаж, чуулганы хуралдаан эхэлснээс хойш ажлын 5 өдрийн дотор гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэнэ.

9.5.Гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороо, Хууль зүйн байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг үндэслэн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, Төрийн байгуулалтын байнгын хорооны саналаар нууцаар санал хурааж шийдвэрлэнэ. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг дэмжиж санал өгсөн бол энэ тухай тогтоол баталсанд тооцно.

9.6.Гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэсэн шийдвэрийг УИХ гаргасан бол баривчлагдсан гишүүнийг 1 цагийн дотор суллана.

9.7.Гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлсэн үндэслэл арилсан талаар эрх бүхий байгууллагын шийдвэрийг нэгдсэн хуралдаанд Улсын ерөнхий прокурор уншиж танилцуулснаар УИХ-ын гишүүний бүрэн эрхийг сэргээх тухай тогтоол баталсанд тооцно.

9.8.Энэ хуулийн 9.1.1-д зааснаас бусад тохиолдолд гишүүнийг албадан саатуулах, цагдан хорих, түүнд шүүхийн журмаар захиргааны шийтгэл оногдуулах, гэр, албан өрөө, тээврийн хэрэгсэл, биед нь үзлэг, нэгжлэг хийхийг хориглоно.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

11 Сэтгэгдэл

  1. Энэ хүн болох болохгүй бүх юманд л нэр нь холбогдож байна. Хөдөлмөрч хүн юм аа ККК

  2. Насаар нь хорих ял бол цааз мөн тиймээс Насаар нь ял үүрүүлэх хэрэгтэй.
    Бас МӨНГӨтэй хүн ял эдлэхдээ жаргадаг гэдэг тийм байлгаж болохгүй бүр шагн#### болчихно.

  3. Манайхан
    Манайхан ч гэж Анхдагчдын нутаг гээд яриад байдаг нөгөө Булганыхан Үнэн тэнэг ээ. Энэ хүн Нөгөө Сах####тай хоёрыг хоёуланг нь сонгочихдог. Хоёулаа нөгөө хэцүү нэрттэй унтчихсан гэж байгаа тэгсээр байт#### сонгочихсон яадаг юм байгаан

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Back to top button