УЛС ТӨР

ТЭДНИЙ ХУУЛЬ: Шинэ 2 яам, 4 агентлагт 41.6 тэрбумыг ХҮЧЭЭР төсөвлөөд гол ажлуудаа ДАЛД тохирно

Шинээр хоёр яам, дөрвөн агентлаг байгуулах ажлын хүрээнд эхлэл дүндээ 41.6 тэрбум төгрөг зарцуулах төсөв батлагдаж байна. ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж “Юутай ч яамыг нь байгуулаадахъя. Тэгвэл Ерөнхий сайд цаашид яаж ч маневр хийж болно” гэж чуулганы танхимаас мэдэгдсэн нь далд түвшинд бүтэц зохион байгуулалтын сонирхолтой хувилбарууд яригдаж буйг илтгэнэ.

УИХ-ЫН ГИШҮҮД ШИНЭ САЙДЫН ЭРХ МЭДЭЛД АНХААРАЛ ХАНДУУЛАВ

Өчигдөр УИХ-ын чуулганаар хэлэлсэн хоёр гол асуудал нь:

  • Шинэ хоёр яам
  • 2022 оны төсөв байв. Энэ хүрээнд УИХ-ын гишүүд ихэвчлэн сайд нарын эрх мэдлийн хуваарилалтын асуудлыг хөндсөн.

Засгийн газар дотор ч шинэ яам байгуулах саналыг эсэргүүцэх эзэн биес цөөнгүй бий. “Энэ ч, тэр ч эрх мэдлээ шинэ сайд нарт алдмааргүй байна” гэх утгаар маргаан үүсэж байгааг ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж ил хэлсэн.

УИХ-ын гишүүдийн байр сууриас сонирхуулбал, Д.Тогтохсүрэн гишүүн “Дан дээлтэй сайд энэ яамыг чинь тэргүүлж чадах юм уу?” гэдэг асуудлыг хөндсөн. МАН дотор Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар шинэ яамдынхаа сайд нарыг УИХ-ын гишүүнээр томилох асуудлыг ярилцаж буй.

Харин Г.Тэмүүлэн гишүүн “Эдийн засгийн хөгжлийн сайд бол сайд нарын сайд байх ёстой. Илүү эрх мэдэл өгөх хэрэгтэй. Бараг төсвийн хүрээний мэдэгдлээ хийгээд явдаг бол зүгээр” гэж дуугарлаа. Н.Алтанхуяг нарын цөөнгүй гишүүд шадар сайдын суудлыг олшруулж, эдийн засгийн хөгжлийн чиг үүргээ хариуцуулъя гэж санал гаргасан.

Энэ бүхэнд Ц.Нямдорж сайд дээр дурдсанчлан “Юутай ч яамаа байгуулъя. Дараа нь Ерөнхий сайд сайдаа томилохдоо өөр гаргалгаа бодож таарна” гэх утгатай хариулт өглөө. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, давхар дээлтэй сайд нарыг тоог нэмнэ гэх мэдээллийг тэр ингэж урьдчилсан байдлаар батлав гэлтэй.

ШИНЭ ЯАМ, АГЕНТЛАГУУДАД 41.6 ТЭРБУМЫГ ХҮЧЭЭР, ХАРАНХУЙ ТӨСӨВЛӨЖЭЭ

  • Эдийн засаг хөгжлийн яам
  • Цахим хөгжил, харилцаа холбооны яам гэсэн хоёр яам байгуулах саналыг зарчмын хувьд дэмжиж байгаа. Гэвч ингэж тусдаа данхгар бүтэц үүсгэж, төсөвт дарамт учруулах хэрэг байна уу гэсэн өнцгөөр туршлагатай гишүүд дуугарч байв.

Хөгжлийн асуудал өөрөө өндөр эрх мэдэл шаардана. Харин агентлагийн түвшинд аваачвал тоогдохгүй, балчирдана. Яам байгуулбал нүсэрдэнэ. Харин Шадар сайдын хэмжээнд аваачвал зохилтой гэдэг санал илүүрхсэн.

Гэвч эрх баригчид нэгэнт хоёр яам, дөрвөн агентлаг байгуулах чиглэлд тохирцгоосон бөгөөд төсөвтөө ч урсгал зардлыг нь суулгасан билээ.


2022 оны төсөвт хоёр яам, дөрвөн агентлагийн зардал хэрхэн туссаныг түүвэрлэе.  

ХӨГЖЛИЙН САЙДЫН ХҮРЭЭНД:

  • Хөгжлийн яам байгуулах чиглэлд 2.4 тэрбум
  • Үндэсний хөгжлийн хүрээлэн байгуулах чиглэлд 971 сая
  • Хөрөнгө оруулалт, худалдааны газар байгуулах чиглэлд 1 тэрбум

ЦАХИМ ХӨГЖИЛ, ХАРИЛЦААН ХОЛБООНЫ САЙДЫН ХҮРЭЭНД:

  • Яамаа байгуулах чиглэлд 1.8 тэрбум

БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙДЫН ХҮРЭЭНД:

  • Боловсролын ерөнхий газар байгуулах чиглэлд 13.5 тэрбум

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙДЫН ХҮРЭЭНД:

  • Ойн судалгаа, хөгжлийн төвийг агентлаг болгох чиглэлд 12.5 тэрбум

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ДАРГЫН ХҮРЭЭНД:

  • Сахилгын хороог агентлагийн хэмжээнд байгуулах чиглэлд 1.5 тэрбум

ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГЫН ХҮРЭЭНД:

  • И-Монгол академи ТӨҮГ-ыг агентлаг болгох чиглэлд 7.8 тэрбум төгрөг зарцуулахаар тус тус төсөвлөөд байгаа юм.

УИХ-ын гишүүдийн хувьд чуулганы хуралдаан дээр дөрвөн агентлагийн талаар хөндөж дуугарсангүй. Ихэвчлэн боловсрол, зам тээврийн салбарт туссан төсвийн талаар хэлэлцүүлэг өрнөсөн.


СЭТГҮҮЛЧИЙН ТЭМДЭГЛЭЛ: Хоёр яам, дөрвөн агентлагийг ямар бүтэц бүрэлдэхүүнтэйгээр байгуулах тухай баримт бичиг гараагүй. Иймд хүчээр хэдэн арван тэрбум төгрөгийг шууд төсөвт зоосон гэсэн үг. Өөрөөр хэлбэл төсвөө энэ дүнгээрээ баталчихвал үүндээ багтаж эрх баригчид чөлөөтэй “сэлнэ”. Харин илүү хэмнэх боломжтой байсан эсэхэд хяналт тавих бололцоо багасаж байгаа юм.

Өөрөөр хэлбэл төсвөө шууд зоож, хуулиа хүчлэн батлуулаад бүтэц зохион байгуулалт болон санхүүжилтийн зарцуулалтаа далд тохирч, дахин тулгах нюанс л үүсээд байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зоч н
Зоч н
2021-10-22 09:05

Цахим орчин яамтай яамгүй хөгжих учиртай. Цахим хөшжилийг тэргүүлж байгаа орнууд яамгүй болж байхад . Цахим теникийн эд анги элемент чип байтгаа диод үйлдвэрлэж чадахгүй байж. Юун цахим үндэстэн цахим яам. Харин тэр программ хангамж ашиг�##�тийг дэмжиж зохицуулах агентлагтай байхад олох юм биш үү. Тусгай яам байгуулж цахим орчины хэргэлгээнд хян�##�т тавьж хүмүүсийн үзэл болдыг хязгаарлахын тулд хийж байгаа биш бол баахан хөрөнгө мөнгө зарж ийм яам байгуулахаа боль. . Попдоход ёос зүй ухаан хэрэгтэй баймаар.

Зочин
Зочин
2021-10-22 09:20

Юу гээд хуцаад байгаа л�##�рын шээснүүд вэ бүгдийг нь хэмх нүдэх юмсан

Оч
Оч
2021-10-22 09:27

Хувилдах идэх уух бүгдийг л хийж байна аа энэ засаг төрийн гуйлагчид нь

Зочин
Зочин
2021-10-22 21:15

Иргэдийн тэвчээр тасарна шүү. Зангарагтай л байгаарай даа

ҮНЭН
ҮНЭН
2021-10-22 21:25

ХАХА ЭНЭ МУЛГУУ ГАР ҮНЭН СЭГСЭРЧ БАЙНАА ХАХА

үнэн хэцүү хүүхэд
үнэн хэцүү хүүхэд
2021-10-22 21:51

яваа.Амьдр�##�даа нэг хүн ажиллулж �##�ган дээр нь таван төгрөг тавьж үзээгүй нөхөрөөс юу хүлээх юм. Дээр тоонд муу 6 оронтой тоонд төөрнөө хэцүү шүү

Зочин
Зочин
2021-10-23 07:25

Байгаа яамдуудаа ажиллуулж чадахгүй байж дахиж нэмж яам байгуулах ямар хэрэг байна муусайн хулгайчууд. Ийм хог,шаарнууд төрд гарах гэж дээ.

зочин
зочин
2021-10-23 09:09

Монгол улс яг л архидтай хүүхэд шиг болжээ. Төрийн аппарат нь улам данхайгаад л ард түмэн нь улам ядуурч нарийсаад л хэзээ хөгжих юм боло.

Холбоотой мэдээ

Back to top button