ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМ

Тайланд гадаадын иргэдийг хүлээн авах журмаа хялбарчилна

Тайланд ирэх арваннэгдүгээр сарын 1-нээс эхлэн гадаадын иргэдийг хил гаалиар нэвтрүүлэх журмаа хялбарчлахаар болжээ.

Гадаадын иргэд тус улсад нэвтрэн орохын өмнө цагаачлалын маягт, эрүүл мэндийн хуудас бөглөн вакцинжуулалтад хамрагдсан гэрчилгээгээ цахим хуудсанд байршуулах шаардлагатай аж.

Нэмж дурьдахад, зочид буудлын захиалгын талаархи мэдээлэл, хамгийн багадаа 100 мянган долларыг багтаасан эмнэлгийн даатгалын талаархи мэдээллийг тусгай вэб хуудсанд оруулах шаардлагатай гэнэ.

Эх сурвалжийн мэдээлснээр, Тайландын Элчин Сайдын Яам /ЭСЯ/ гадаадын иргэдэд тус улсаар аялах зөвшөөрөл олгохоос өмнө өөрсдийгөө тусгаарлах зочид буудлуудад урьдчилан захиалга өгөхийг үүрэг болгох юм байна.

(Эх сурвалж: Mignews)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button