ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМ

Евро Парламент Алексей Навальныйг шагнажээ

Зөвлөлтийн алдарт эрдэмтэн судлаач, тэрс үзэлтэн Андрей Сахаровын нэрэмжит “Сахаровын шагнал”-ыг дэлхийд хүний эрх, эрх чөлөө, ардчиллыг сурталчилсан хүнд жил бүр олгодог уламжлалтай.

Европын Парламент А.Сахаровын 2021 оны шагналыг Европын Парламентын хамгийн том фракц болох Европын Ардын Нам /EPP/-аас Оросын сөрөг хүчний улс төрч Алексей Навальныйг олголоо.

“Оросын сөрөг хүчний удирдагч Алексей Навальный 2021 онд Сахаровын нэрэмжит шагналын эзэн боллоо” гэж тус фракц өөрийн “Твиттер” хуудсандаа жиргэжээ.

Сахаровын нэрэмжит шагналын жагсаалтад Навальныйгаас гадна афган эмэгтэйчүүд болон Боливийн хүний ​​эрхийн төлөө тэмцэгч багтсан аж. Шагнал гардуулах ёслолыг энэ оны арванхоёрдугаар сарын 15-нд Францын Страсбург хотноо болох Европын Парламентын нэгдсэн хуралдааны үеэр олгохоор төлөвлөсөн аж.

Европын Ардын нам Алексей Навальныйг нэр дэвшүүлэхийг дэмжсэн байна. Европын Парламент жил бүр академич Андрей Сахаровын нэрэмжит шагналыг Европын парламентчдын дүгнэлтээр хүний ​​эрх, Европын үндсэн үнэт зүйлсийг хамгаалахад чухал хувь нэмэр оруулж буй шилдэг хүмүүс, байгууллагуудад олгодог уламжлалтай. Тус шагналыг 1988 оноос эхлэн олгодог болсон. 2020 оны шагналыг Беларусийн эмэгтэйчүүд гардан авсан.

Өмнө нь, Өмнөд Африкийн Ерөнхийлөгч агсан Нельсон Мандела, Мьянмарын ардчиллын төлөө тэмцэгч Ан Сан Сү Чи зэрэг дэлхийд алдартай олны танил улс төрчид хүртэж байсан удаатай.

(Эх сурвалж: rianovosti)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button