УЛС ТӨР

Өнөөдрөөс цас орж, ихэнх нутгаар хүйтэрнэ

18-22-ны өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун байх боловч 23-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хур тунадас, цас орж, ихэнх нутгаар хүйтэрнэ.

Хур тунадас: 23-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 24-нд нутгийн баруун хагаст, 25-нд нутгийн зүүн хагаст цас орно. Бусад хугацаанд цас орохгүй.

Салхи: 18-22-ны өдрүүдэд ихэнх нутгаар зөөлөн салхитай байна. 23-нд Алтайн салбар уулсаар, 24-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 25-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр шороон болон цасан шуурга шуурна.

Агаарын температур: Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс, Эг, Үүр, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 11-16 градус хүйтэн, 1-6 градус дулаан, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна.

Энэ сарын 23-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 1-6 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button