Нийгмийн

“ТЭЦ-4”-ийн ажилчдаас үнс худалдаж авч, “МАК” ХХК-ийн нэрээр хуурамч цемент үйлдвэрлэдэг байжээ

Цар тахлын улмаас хил хааж, урд хөршөөс орж ирэх барилгын материал, импортын бараа хомсдох үед цементний үнэ маш их өсөж байсныг та бүхэн санаж буй. Тэгвэл эл байдлыг ашиглаж залилан хийсэн этгээдэд ял оноолоо.

Тодруулбал, бүрэн дунд боловсролтой, гоо сайханч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй,  бага насны хоёр хүүхдэтэй эмэгтэй 2019 оны есдүгээр сарын 14-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Пума сервис” ХХК-ийн хашааг түрээсэлж хуурамч цемент үйлдвэрлэж, түүнийгээ зардаг байжээ.

Ингэхдээ “Мак цемент” ХХК-ийн барааны тэмдэг буюу “Мак евро цемент” гэсэн цемент болон уутыг ашигладаг байсан бөгөөд цемент болон үнсийг хольж, бусдад худалддаг байсан нь илэрсэн байна.

Учир нь түүний хуурамчаар хийсэн цемент худалдаж авсан “Ай Би Эс групп” ХХК, “Оршил” констракшн ХХК-иуд тухайн цементээр орон сууцны давхруудын цутгалтын ажил хийсэн бөгөөд уг цементээр хийсэн ажил нь шаардлага хангахгүй, хөлөөр үрэхэд шороо болж бутраад байсан аж. Тиймээс дахин хуулж, ажлаа дахин хийх болсон гэх мэт эдийн засаг болон цаг хугацааны хувьд маш их хохирол амссан байна.

Тэгвэл энэ хууль бус ажиллагаанд төрийн өмчит компанийн ажилтнууд хүртэл оролцдог байсан нь ил болжээ. Тодруулбал, залилан мэхлэгч эмэгтэйд үнс нийлүүлдэг байсан этгээдүүд нь “Дулааны 4 дүгээр цахилгаан станц” Төрийн өмчит хувьцаат компанийн ажилтнууд байсан бөгөөд “Зуухан” цехийн цахилгааны шүүлтүүрээс гарч буй хуурай үнсийг бусдад худалдаж, ашиг олдог байсан аж. Ингэхдээ компанийн хашаа руу үнс ачих машиныг бүртгэхгүй оруулаад, гарахад зарлагын баримт үйлдэхгүйгээр гаргаж байсан нь илэрчээ. Тиймээс тэднийг АТГ-т эрүүгийн хэрэг үүсгэн мөн шалгаж буй юм.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
15 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Дарвагнаж байж макиынханд алуулах нь

яана даа
яана даа

ийм муухай ажил хийж буй хүмүүсийг хатуу шийтгэх хэрэгтэй барилга нурж олон айл өрх гашуун зовлон эдлэх байлаа.

gg
gg

mash olon say tugrugiig salhind hiisgesen dee hairan mungu min

зочин
зочин

барилга нурвал яанаа бодоход л аймаар

Инженер
Инженер

Бетонд нэмж болно. Цементийн жингийн 20 хүртэл хувь нэмнэ. Гидротехникийн бетоны Технологичид хариулах хэрэгтэй байна даа.

Зочин
Зочин

Тодорхой хэмжээнд хольж болно. Монгол улсын стандарт бгаа

Баяр
Баяр

Цемент хуурамч байж болохгүй таацний цутгал хиисэн яана нурж унаж хамг амьтн хядна ш дэ мөн даац н хана хиивэл хэсг хугацаа өнгрдг барилга нурн шүү

Бар
Бар

Дахиж иим юм битгий л хиигэрэй энэ хиисэн хүмүүсг хатуу шиитгээрэй ниигэмд сургамж болохр бас энэ талаар ниигэмд сайн сурчлгаа явууллх маш аюултай гэдг хүмүүст сануллх хэргтэй

барилга нурна
барилга нурна

ИЙМ залилан хийсэн хүмүүст ямар ял өгсөн вэ? ТЭР цементээр барилга барьсан л байгаа - нурна даа.

Иргэн
Иргэн

Ийм маягаар мөнгө олдог хүмүүсийг маш чанга шийтгэх хэрэгтэй. Хүний амиар дэнчин тавьж байж амьд явна гэж юу байх вэ? Хаана, хэдэн барилга ббарьсаныг шалгаж тогтоож ард иргэдэд зарлах нь зөв.

Зочин
Зочин

Маш хатуу шийтгэх хэрэгтэй, үүнээс болж хичнээн хүний амь үрэгдэж, хичнээн эд хөрөнгө сүйдэхийг хэн ч таах аргагүй, 2 хүүхдийг нь асрамжинд өгч, насаар нь хорьж шийтгэ, бусдад жишээ болго

Зочин
Зочин

Илрүүлсэн нь сайн ч барилгын компаниуд шууд МАК-аасаа авахгүй өөр газраас авдаг нь сонин ? Хүн шууд нийлүүлэгчээс нь авахыг бодно.

bbbb
bbbb

насаар нь хорь.

иргэн
иргэн

ямар муухай юм бэ, хэдии мөнгө хэрэгтэйч гэсэн, муухай аргаар олсон мөнгө хүнд арандаг болохоос, юм болохгүй ээ, хичнээн хүнийг туяажуулж байгаа бол, нүгэл нүдээрээ л гарнадаа.

Барилгачон
Барилгачон

2019 оны 9 сард яг энэ цементээс нь авсан байдаг юм. Зүгээр л шороо шиг бутарч унаад болдоггүй энэ жил нураагаад дахин цутгалаа. Новшын авгай.

Холбоотой мэдээ

Back to top button