УЛС ТӨР

11.05 | АН-ынхан ЭВЛЭРЭХГҮЙ

Ардчилсан намынхны эвлэрэл удаан үргэлжилсэнгүй. Удаан ч гэж дээ. Элэрээгүй, эвлэрлийн дүр эсгэсэн гэхэд ч хилсдэхгүй. Нөхөн сонгуулийн өмнө хиам, огурци дундаа тавин найрлаж, эв нэгдлийн баяраа тэмдэглэн мэдээлэл хийж, хоёр талын үл ойлголцол нэг мөр зогсож байгааг мэдээлсэн билээ тэд. Арваннэгдүгээр сарын 05-нд их эе хурлаа хийж, намын даргаа тодруулахаа ч зарлаад байв. Э.Бат-Үүл тухайн үед Х.Баттулга, С.Эрдэнэ, Ц.Элбэгдорж, Н.Алтанхуяг, Р.Амаржаргал нарыг ч эв найрамдалтайгаар намдаа ирэхийг уриалсан.

Харамсалтай нь нөхөн сонгуулийн дараа УИХ-ын дахь АН-ын бүлэг дотроо жинхэнэ утгаараа хагаралдсан нь энэ. Хоёр хуваагдаж бие биенээ хөөж, хөөгдөж драмлаг тоглолт үзүүлэв. Бүлгийн дарга нь бүлгээ жинхэнэ утгаар нь самарсан. Тэрбээр бүлэг толгойлсон эрх мэдлээ давуулан ашиглаж, хүссэн хүнээ хөөсөн юм. Түүний үйлдэлд эгдүүцсэн гишүүд өөрийг нь эргүүлэн хөөсөн. Мөн дураар дургиж байсан бүх үйлдлийг нь илчилсэн зэрэг асуудлууд ар араасаа хөврөв. Мань эр бүлгийн гишүүдийнхээ гарын үсгийг ашиглан наанаа Засаг огцруулах нэрийдэлтэй шантааж хийж, цаанаа МАН-тай ханцуйн дороо хуйвалдаж, гурван сайдын суудал ч хүсэж амжсан байв.

АН бүлгийн даргынхаа гарт утгаараа хорлогдсон нь товчхондоо энэ. Өдгөө Д.Ганбатаас бүлгийн бүх гишүүд нь нүүр буруулж Н.Ганибалаар удирдуулж буй. Намын даргын маргаантай байсан АН одоо бүлгийн даргын маргаантай болсон.

Сахил аваад шал дордов гэгчээр нөхөн сонгуулийн өмнөх нэгдлийн шоу илүүц байж дээ гэмээр. Ядаж байхад арваннэгдүгээр сарын 05 дөхсөөр. Тэр хэрээрээ АН-ынхны хагарал улам томорсоор. Энэ янзаараа АН хуралдах тэгээд бүр эвлэрэх нь лөөлөө байна, хөөрхий.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
сэрэмжилүүлэгч
сэрэмжилүүлэгч
2021-10-25 13:24

үүнийг сараачигч чи аан гэж бай?! ганиб�##� гэгч яахаараа удирддаг юм бэ? тэр хөөгдсөн хүн. өөрөөр хэлбэл ганбат бүлгийн дарга. хэнч энэ хүнийг огцруулаагүй байхдаа шийдсэн асууд�##�..хөөгдсөн хүмүүс шийдвэр гаргах уу???!!!!.гаргадаг юмаа гэхэд хүчин төгөлдөр шийдвэр байхуу? м�##�аа.юмыг бодож бай. толгойдоо орсоныг хамаагүй битгий бурж бай.шоронд орно шүү!!!!!!

Холбоотой мэдээ

Back to top button