
Испанийн “Барселона” клубын довтлогч, Аргентины хөлбөмбөгчин Лионель Месси 2018-2019 улирлын дүнд Аваргуудын лигийн шилдэг довтлогчоор шалгарчээ.
Шагналтнуудыг тодруулах ёслол Монако хотод болж өнгөрсөн юм. Мессигээс гадна энэ төрөлд Ливерпүүлийн тоглогч Садьо Мане, Ювентусын тоглогч Криштиану Роналду нар өрсөлджээ.
Аваргуудын лигийн улирлын шилдэг хамгаалагчаар Ливерпулийн тоглогч Виржил ван Дейк тодорчсон байна. "Аякс" багаас "Барселона" руу шилжсэн Френки де Йонг шилдэг хагас хамгаалагчийн шагнал хүртжээ. Мөн Ливерпүүлийн хаалгач Алиссон шилдэг хаалгач болсон аж.
С.ХОНГОРЗУЛ









АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.