
Сицилийн зүүн хэсэг болон Калабрия мужийн хэд хэдэн дүүрэгт цаг агаарын таагүй үзэгдэл болж, аюултай улаан түвшинд орсон байна.
Хар салхи дэгдэх гэж байгаа тул Калабрия болон Сицилийн арлын өмнөд бүс нутгийн эрх баригчид хэд хэдэн мужийн сургууль боловсролын байгууллага, цэцэрлэгт хүрээлэн, оршуулгын газар, мөн вакцинжуулалтын төвүүдийг хүртэл хаах шийдвэр гаргажээ. Италийн Иргэний Хамгаалалтын Газрын цахим хуудсанд тэмдэглэснээр, ням /2021.10.24/ болон даваа гараг /2021.10.25/-т дээр дурьдсан газар нутгуудад цаг агаарын аюултай түвшинд хүрчээ.
Орон нутгийн “La Stampa” сонинд мэдээлснээр, Сицилид ургаа моддыг үндсээрээ булгартал нь хүчтэй салхи салхилсан аж.
Катания мужийн Скордия тосгонд хэд хэдэн тээврийн хэрэгсэл урсгал усанд урссан гэнэ. Хурдны замд, ялангуяа Палермогоос Катания хүртэлх замын хэсэгт машин жолоодоход хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн гэжээ.
Есдүгээр сарын 10-нд Сицилийн бүсэд харъяалагдах Пантеллерия арлын өмнөд хэсэгт мөн хүчтэй хуй салхи дэгдэж, хоёр хүн амиа алдаж, есөн хүн шархадсан аж.
(Эх сурвалж: Tass)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.