МэдээНийгмийн

“Уурхайчдын амиа хорлолт ажиллах хуваарьтай холбоотой”

МЭХГУУ-н үйлдвэрчдийн холбоо болон гишүүн байгууллагаас хэвлэлийн хурал зарлаж, уул уурхай компаниудаас гадна эрчим хүчний байгууллагууд хамтран хийж байна.

Уурхайчдын хөдөлмөрийн хууль долдугаар сарын 02-ны өдөр батлагдаж, ирэх оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөх гэж байгаа. Гэтэл мөрдөж эхлээгүй байхад зарим зүйл заалтыг хойшлуулахаар УИХ-ын нэр бүхий гишүүд, ХАҮТ, Монголын үндэсний ажил олгогчдын нэгдсэн холбооноос тодорхой ажлыг хийж эхлүүлснээс үүдэн МҮЭХ-ноос “Оюутолгой” ХХК-ийн ажилтнууд тулгамдаж буй асуудлын талаар ЗГ-т мэдэгдэл хүргүүлж байгаа нь энэ удаагийн хэвлэлийн хурал хийх шалтгаан болжээ.

Уурхайчид хэлэхдээ, “Хуулийн заалтыг дур мэдэн хойшлуулах гэж байгааг бид эсэргүүцэж байна. Энэ хуулийн зохицуулалтад уурхайчдын ажиллах цагийн хуваарийн уртын ээлжээр нэг удаад 14 хоног ажиллаж, амрах хугацааг 14 хоног байх заалт байсан. Харин үүнийг эрх мэдэлтэй эрхмүүд дур мэдэн хойшлуулах тухай телевизэд өгсөн ярилцлагадаа яриад явж байна. Тэрбээр “Миний саналыг засгийн газраар дэмжихэд бэлэн” хэмээн нэр бүхий УИХ-ын гишүүн мэдэгдсэн. Энэ нь уурхайчдын эрх ашгийг зөрчихөөс гадна ирэх оноос мөрдөгдөх 92.4 заалтыг зөрчиж байгаа учраас бид эсэргүүцэж байна. Хэрэв уг заалтыг зөрчиж, увайгүй загнавал бид улс даяар ажил хаялт зарлана.

Таван жилийн хугацаанд 28:14 гэдэг ажлын цагаар ажилладаг байсан. Харин ковидын улмаас сунгаж зарим тохиолдолд 60:14, 42:14 гэж ажилласан. Бид ажил олгогчдоо ойлгож, гаргасан шийдвэрийг нь хүлээн зөвшөөрдөг. Гэхдээ бид чинь ардаа гэр бүл, ар амьдралтай хүмүүс шүү дээ.

Монгол улс дахь нийт уурхайчдын 80 хувь нь дэмжсэн хуулийн зохицуулалтыг өөрчилж болохгүй. Уурхайчдын дунд амиа хорлолт байдаг. Энэ бол нь ажиллах цагийн хуваарийн нөлөөллөөс болдог” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Нэг сэтгэгдэл

  1. сэтгүүлчдээ зөвлөе хурдан байж болно. гэхдээ мэдээллээ сайн анхаарч нягт####ж засаасай гэж хүсэж байна. уурхайчдын тухай хууль биш хөдөлмөрийн тухай хууль шүү дээ. Хөдөлмөрийн тухай хуульд нь уурхайчдын ажил амр####тын хугацааг зааж өгсөн байгаа юм.

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Back to top button