УЛС ТӨР

“Рио Тинто” группээс 34 хувийн өрийн 70 хувийг тэглэхээс гадна ДАРААХ гурван саналыг тавьжээ

Энэ сарын 21-ний өдөр “Рио Тинто” группээс ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар хаягласан захидал ирүүлсэн. Үүндээ Оюу толгой төсөлд холбоотой Засгийн газартай хийж буй хэлэлцээний хүрээндээ дөрвөн санал тусгасан байна.

Саналуудаас “Оюу толгой” ХХК-ийн 34 хувь ноогдох өрийн 70 хувийг тэглэх агуулга нь өчигдөр хэвлэлүүдэд мэдээлэгдсэн юм. Тэгвэл өнөөдөр ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар сэтгүүлчдэд нэгдсэн мэдээлэл өгөх үеэрээ уг дөрвөн саналыг нэрлэж, танилцууллаа.

Үүнд:

  1. Засгийн газар “Оюу толгой” ХХК-ийн 34 хувийг эзэмшдэг. Ингэхдээ хөрөнгө оруулагч талаасаа зээлэх маягаар санхүүжилт босгож, уг 34 хувийг худалдаж авсан. Энэ өр өнөөгийн ханшаар 2.3 тэрбум ам.доллар. Тэгвэл “Рио Тинто” групп үүний 70 хувийг тэглэх санал гаргажээ.
  2. Үүний өмнөх захидалдаа дурдаж байсанчлан, Монгол Улсын Засгийн газарт 1 их наяд төгрөгийн төсвийн дэмжлэг үзүүлэх саналаа дахин тавьсан байна. Энэ нь татвар юм уу ноогдол ашгаас гадуурх ойлголт аж.
  3. Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтын зардал, хугацаа хэтрээд буй. Тэгвэл анх төлөвлөсөн 5.3 тэрбум ам.доллараас хэтэрсэн дүндээ “Рио Тинто” групп менежментийн төлбөр авахгүй байх санал гаргасан байна.
  4. Сүүлд нь далд уурхайн нэмэлт санхүүжилтийг харилцан ойлголцож баталснаар олборлолтыг даруй эхлүүлэх байр суурьтай байгаагаа илэрхийлжээ.

М.ТЭНГИС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-10-26 14:08

Муу хувилбар байна.

Зочин
Зочин
2021-10-26 14:09

Маш сайхан сан�##� бна. Одоо энэнээс илүү ямар буулт хийх вэ дээ. ЗГ харилцан ойлголцоод ажлаа даруй явуулах хэрэгтэй шүү.

Зочин
Зочин
2021-10-26 15:24

Эргүү ац

уншигч
уншигч
2021-10-26 15:25

Боломжийн сан�##� тавьсан байна. Манайхан одоо давраад байх хэрэггүй.

Холбоотой мэдээ

Back to top button