НИЙГЭМ

12 настай Н.Содбилэгт шатар сонирхогчдын ДАШТ-ээс мөнгөн медаль хүртжээ

Шатар сонирхогчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 16-26-нд Грек улсад боллоо.

Тус тэмцээнд манай улсаас таван тамирчин оролцсоноос 12 настай Н.Содбилэгт хүү мөнгөн медаль хүртжээ. Н.Содбилэгт 1,700 хүртэлх ангилалд өрсөлдөж, есөн өргөөс 8.5 оноогоор мөнгөн медаль хүртлээ. Түүнийг их мастер С.Билгүүн дасгалжуулжээ.

Сонирхуулахад, энэ удаагийн ДАШТ-д УИХ-ын дарга асан Д.Лүндээжанцан өрсөлдсөн юм.

Эх сурвалж: Биеийн тамир, спортын улсын хороо

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button