Сурвалжилга, НийтлэлЭДИЙН ЗАСАГ

ОЮУ ТОЛГОЙН ХЭЛЭЛЦЭЭ: Засгийн газрын дараагийн шахалтад “Рио Тинто” ГУРАВ ДАХИА буулт хийх үү

Монголын Засгийн газрын “Рио Тинто” групптэй хийж буй хэлэлцээнд дахин шинэ нөхцөл байдал үүсээд байна. “Рио Тинто” нийт хугацаанд хоёр удаа тодорхой санал тавьсан. Харин Засгийн газар тэр бүрд шууд толгой дохисонгүй. Хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулна гэсэн анхны зорилгоо хадгалсаар буй.

Хэлэлцээний хүрээнд хоёр талын байр суурийг зэрэгцүүлж, тоймлоё.

“РИО ТИНТО”: СҮҮЛДЭЭ ДАЛД УУРХАЙ ДЭЭР Ч ТОДОРХОЙ БУУЛТ ХИЙВ

“Рио Тинто” группийн зүгээс хэлэлцээнд эхнээсээ аажуу, уриалгахан хэлбэрээр оролцсон. Хамгийн анх Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс /ЗГХЭГ-ын дарга байхдаа/ захидал ирэхэд л “Бид Оюу толгой төслийн өгөөжийг Монгол талд нэмэгдүүлэх чиглэлд дуртайяа хамтран ажиллана” гэж мэдэгдээд байв.

Ингээд Зэсийн группийн захирал Б.Болд тэргүүтэй төлөөлөгчид нь Монголд ирж, Засгийн газрын хэлэлцээний багтай хэд хэдэн удаа уулзсан. Эхний уулзалтаар тодорхой шийдвэрт хүрч чадаагүй. Үүнээс хойш хэлэлцээ удааширсан.

Өнгөн талдаа хэлэлцээ хийхэд таатай байгаа дүр зурагтай боловч “Рио Тинто” талаас одоогоор 2009 оны хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулах агуулгаар дуугараагүй хэвээр байна. Яг тодорхой хэлбэл манай Засгийн газрын гол хүсэж буй шаардлагыг тойруулж, хоёр удаа санал тавьсан. Үүнийг нь буулт хийсэн ч гэж нэг талдаа харж болох юм.

Эхний удаад:

  • 1 их наяд төгрөгийн төсвийн дэмжлэг үзүүлэх
  • Арбитрын маргаанаас сөрөг нэхэмжлэлээ татах
  • Ноогдол ашиг хуваарилах огноог наашлуулах зэрэг санал тавьж, үүнийг нь Засгийн газар албан ёсоор шууд хүлээж авна гэж мэдэгдээгүй. Харин далд уурхайн зардал хэтэрсэн асуудлыг эргэн сануулсан юм.

“Рио Тинто”-гийн зүгээс өнөө хэр Оюу толгойн далд уурхайн зардал хэтэрсэн асуудалд тодорхой хариуцлага хүлээхгүй гэсэн битүү байр суурийг илэрхийлж ирсэн. Тэд геотехникийн таамаглаагүй нөхцөлөөс болж далд уурхайн зардал хэтэрсэн гэж тайлбарладаг. Гэвч Засгийн газрын ажиллуулсан хөндлөнгийн шинжээчид энэ чиглэлд судалгаа хийгээд, геотехникийн нөхцөлөөс болоогүй, менежментийн алдаа байх магадлалтай гэж дүгнэсэн.

Ингээд “Рио Тинто” эхний удаагийн саналдаа “Далд уурхайн асуудлаа тайлбарла” гэсэн шахалтаар хариу авсан гэж болно. Тэд ч саяхныг хүртэл “Хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлттэй санал нийлэхгүй” гэж мэдэгдээд байв.

Тэгвэл аравдугаар сарын 21-нд ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарт хаягласан захидалдаа:

  • Өмнө дурдаж байсанчлан 1 их наядын төсвийн дэмжлэг үзүүлэх
  • Монголын Засгийн газрын төлөх, 34 хувьд ноогдох зээлийн 70 хувийг тэглэх
  • Анхны төлөвлөсөн 5.3 тэрбум ам.доллараас хэтэрсэн далд уурхайн зардалд менежментийн төлбөр авахгүй байх гэсэн тодорхой саналууд тусгасан.

Үүнээс далд уурхайн хэтэрсэн зардалдаа менежментийн төлбөр авахгүй гэсэн санал нь энэ чиглэлд анх удаа тодорхой хэмжээнд буулт хийсэн үйлдэл болов. Өчигдөр болсон хоёр талын уулзалтын дараа Зэсийн группийн захирал Б.Болд “Хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтийн зарим хэсгийг мэдээж хүлээн зөвшөөрч байгаа. Бид Засгийн газрын зарим саналыг хэрэгжүүлэхээр ажиллаж байна, тухайлбал компанийн засаглалыг сайжруулах. Бид ч тодорхой санал тавьсан. Энэ нь өмнөх гэрээг муу байсан гэж хүлээн зөвшөөрсөн хэрэг биш” гэж ярьжээ.

Өөрөөр хэлбэл тэд битүү байр суурины ардаас хоёр удаа санал тавихдаа гэрээнд л гар хүрээгүй болохоос бусад хэмжээнд Засгийн газартай хэлэлцээнд орж чадаж байна.


ЗАСГИЙН ГАЗАР: ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГЭРЭЭГЭЭ Л ӨӨРЧИЛНӨ

Харин Засгийн газрын зүгээс хамгийн анх 34 хувьд ноогдох өрөөс болж 22 тэрбумын өртэй хоцрох нь гэсэн тооцоололд голчлон үндэслэж, хэлэлцээг эхлүүлсэн. Өрийн тооцооллыг олон нийтэд танилцуулах хэлбэрээр ингэж эхэлсэн нь Засгийн газрын зүгээс хэлэлцээний хувьд так тик болж чадсан. “Рио Тинто” өдгөө үүн дээр буулт хийгээд байна.

Дараа нь хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтийг танилцуулж, далд уурхайн зардал хэтэрсэн асуудлыг гол болгосон. Энэ нь "Рио Тинто” группэд нотломжтой, гадаадын шинжээчдийн байр суурьтайгаар хэлэлцээ хийх боломжийг олгосон. Одоо үүн дээр ч хөрөнгө оруулагч тал тодорхой санал хэллээ.

Ингээд одоо Засгийн газрын хэлж буй үг нь “Хөрөнгө оруулалтын гэрээгээ л өөрчилнө” болчихоод байна.

Энэ нь гэхдээ шинэ зүйл бол биш. Угаас Засгийн газар “Рио Тинто”-той хэлэлцээ хийхдээ Оюу толгой төслөөс монголчуудын хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн УИХ-ын 92-р тогтоолыг хэрэгжүүлэх үүрэг хүлээдэг. Харин 92-р тогтоол нь ерөнхий агуулгаараа 2009 оны хөрөнгө оруулалтын гэрээний зүйл заалтуудыг өөрчлөхөд чиглэдэг.

/УИХ-ын 92-р тогтоолтой энд дарж танилцана уу/

Яг өнөөгийн нөхцөл байдлаар Засгийн газар ямар нэг татвар, ноогдол ашгаас гадна 1 тэрбум төгрөгийн төсвийн дэмжлэг авах боломжтой байна. Цаашлаад 34 хувь ноогдох өрийнхөө 70 хувийг тэглүүлбэл нөгөөх 22 тэрбумын өртэй үлдэх тооцоолол багасна. Засгийн газар “Оюу толгой” ХХК-ийн 34 хувьд хөрөнгө оруулахдаа дахиад хөрөнгө оруулагчаасаа зээлсэн байдаг. Энэ өр энд яригдаж буй бөгөөд өнөөгийн ханшаар 2.3 тэрбум ам.доллар болоод байгаа юм.

За, далд уурхайн хүрээнд менежментийн төлбөр үргэлж шүүмжлүүлдэг сэдэв. “Рио Тинто”-г энэ шугамаар асар их орлого олдог гэж үздэг. Үүнээсээ тэд тодорхой ёс зүй баримталж, хариуцлага хүлээх үүднээс татгалзаж байна.

Мөн компанийн засаглалыг сайжруулж, төслийн талаарх мэдээллийг эрх тэгш хуваалцах, менежментийн асуудалд Монголын талын оролцоог нэмэгдүүлэх шаардлагыг Засгийн газар тавьдаг. Саналд дурдаагүй ч энэ талд ажиллаж буйгаа Б.Болд захирал өчигдөр онцолсон байх юм.

Ингээд харахад Засгийн газар “Рио Тинто”-г олон чиглэлд буулгаж авсан мэт боловч хэлэлцээг дахиад үргэлжлүүлэх, дээрх саналуудыг хүлээж авахгүй байх чигтэй байна.

Гүрийх хэрээр дэлхийн хэмжээний томоохон групп “Та нар тэгвэл дураараа бол доо. Бид саналуудаа хэлсэн” гээд төслөөс гараад явчихвал яах вэ гэсэн айдас олон нийтэд ч бий. Далд уурхайн төслийг зогсооход л манай улс гадаад эдийн засагтаа нөхцөл байдалд унана. Иймд хэлэлцээг гардаж хийж буйн хувьд Засгийн газарт болгоомжтой байх хүсэл бий нь мэдээж. Гэвч тэдний ард УИХ-ын 92-р тогтоол, түүний хэрэгжилтэд хяналт тавих Түр хороо бий.


СЭТГҮҮЛЧИЙН ТЭМДЭГЛЭЛ: Хэлэлцээнд үлэмж ахиц гарсан ч Засгийн газар буулт хийхгүй хэвээр байгааг “Рио Тинто” ямартай ч шууд эсэргүүцсэнгүй. Дахин “Ойлголцъё” гэсэн хэлбэрээр, тайван байр суурь илэрхийлээд байгаа.

Гэхдээ үе, үеийн Засгийн газар амаа жимийж, буулт хийж ирсэн Оюу толгойн асуудал дээр үндэсний эрх ашгаа тэргүүнд тавьж, "Рио Тинто” групптэй тууштай арга барилаар хэлэлцээ хийж буй нь энэ Засгийн газрын хувьд түүхэнд тэмлэгдэх амжилт юм.

Нөгөө талаас хөрөнгө оруулагч тал хэлэлцээг битүүхэн "аргалаад” яваад буй дүр зураг дээрх тойм үйл явцаас харагдана. Яг анхны үндсэн шаардлага болох 2009 оны хөрөнгө оруулалтын гэрээг өөрчлөх чиглэлд өдийг хүртэл хөдлөөгүй байгааг нь энд онцлох хэрэгтэй.

Харин одоо хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулах агуулгаа Засгийн газар хэрхэн тавих вэ, ямар зүйл заалтыг нь онцлох сөхөж, нийгэмд цацах вэ. Ингэж хөрөнгө оруулагч талыг шахах вэ. Тэд дахин санал тавих уу зэрэг нь анхаарал татаж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
17 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-10-27 08:42

Рио тинто гарч явж чадахгүй дээ тэр их мөнгөө гхзарт булчихаад явах уу

Зочин
Зочин
2021-10-27 08:48

Дуртайяа хамтран ажиллахгүй яахав. Бүх гэрээ хэлэлцээрүүд нь тэдний т�##�д ашигтай батлагдсан. Яахав ганц 1 яриа хэлэлцээрийг гэдийж байгаад өөрчиллөө ч үндсэн ашиг олох систем нь эвдэгдэхгүй.
Тиймээс л олон улсын жишиг, МУ-н эрх ашгийг бодож гэрээг бүр мөсөн өөрчилөх шаардлагатай.

Зочин
Зочин
2021-10-27 08:50

Зард�##� мөнгөө хэтрүүлээд муу удирдсан, ажилсан удирдлага нь менежментийн төлбөр авах ёстой юу? Өмнө авсанаа буцааж төлөх ёстой юу?

мегатропист
мегатропист
2021-10-27 09:11

Даварчихсан хулгайчуудад бууж өгөх ёсгүй шүү Нямбаатараа! Анхны хөрөнгө оруул�##�тын гэрээнд туссан Монголд хохиролтой бүх за�##�туудыг засах ёстой гэдэг байр суурь зөв ш дээ. Тэгж байж л бидний амьдр�##� дээшилнэ. Хэрэв өнгөрсөн сонгуулиар идэж ханахыг мэддэггүй ардчилсан намын хулгайчууд ялсан бол энэ ганцхан их наядыг нь авч нэмж баахан авилг�##� рио тинтогоос авчихаад гавъяа байгуулсан аятай яаж нэг улс орон даяар сурт�##�члах байсан бол оо.Хэрэв ардчилсан намын хулгайчууд сүүлийн хоёр сонгуульдь ялсан бол өнгөрсөн онд Эрдэнэт үйлдвэрээс санхүүжүүлж ард түмнийг дулаан,цахилгааны төлбөрөөс хөнгөлсөн хоёр их наяд орчим төгрөг ардчилсан намын хулгайчуудын х�##�аасанд орох байжээ гэж бодохоор үнэхээр дургүй хүрч байгаа биз.

энхээ
энхээ
2021-10-27 09:17

Риогийн,ОТ-гийн учрыг нь нарийн сайн мэдэхгүй тул олон таван юм яриад хэрэггүй гэж боддог. Нэг л юмны учир харин надад (Монгол улсын 3 сая иргэний л нэг шүү!!!) тун тодорхой бус байгах.
-Хэзээ дуусах вэ?
-Хэн хэн ашиг авах вэ?
-Яагаад 2050 он 22 тэрбумын өр гэх яриа үүсэв?
-Монголын ашиг дэд бүтцээс нь бас татвараас, мөн тэнд асар бага ц�##�интай хжиллаж байгаа Монгол иргэдээр л хэмжигднж байгаа юм бол яршиг зүгээр Чили рүү энэ олон хүнээ явуулж ажиллуул!
-Эцэст нь ОТ-н ашиг яг рэдэн хүнд зориулагдсан юм бэ? Лав л нийт Монгол иргэдэд хүртээлгүй бодолтой!

Иргэн
Иргэн
2021-10-27 09:18

Үүнийг бичигч М.Тэнгис "Манай улсад мөнгө зээлсэн олон улсын 13 банк санхүүгийн байгууллага" гэчихжээ. Манай улс яахаараа мөнгө зээлсэн болоод явчихав. Манай улсын баялгийг барьца�##�аад Рио Тинто олон улсын банк санхүүгийн байгууллагаас мөнгө зээлж бизнесээ явуулж байгаа бус уу. Харин ч зээлсэн мөнгө нь Рио Тинтогийн хувьд бараг цэвэр ашиг шахуу юм болоод бусад өөр чиглэлийн бизнесүүдээ санхүүжүүлээд явж байгаа. Бас Рио Тинтогийн нийлүүлж байгаа машин техник, тоног төхөөрөмж, бараа бүтээгдхүүн, үйлчилгээ нь энэ дэлхийн хаана ч байхгүй өндөр үнээр нийлүүлэгддэг. Эдгээрийн зөрүүг мэдээж Рио Тинто л зохицуулдаг. Ийм байхад манай улсын хувьд бол хамаг л шим шүүсээ соруулаад, мөлжүүлээд дуусаж байгаа юм. Тиймээс л 2009 оны ХОГэрээг �######�шгүй өөрчлөх шаардлага байгаа. Оюу Толгойд ажиллаж байгаа гадаад ажилтнуудын ц�##�ин хөлсний т�##�аар яриад ч яахав. Арай л байгаа.

энхээ
энхээ
2021-10-27 09:22

Риогийн,ОТ-гийн учрыг нь нарийн сайн мэдэхгүй тул олон таван юм яриад хэрэггүй гэж боддог. Нэг л юмны учир харин надад (Монгол улсын 3 сая иргэний л нэг шүү!!!) тун тодорхой бус байна.
-Хэзээ дуусах вэ?
-Хэн хэн ашиг авах вэ?
-Яагаад 2050 он 22 тэрбумын өр гэх яриа үүсэв?
-Монголын ашиг дэд бүтцээс бас татвараас, мөн тэнд асар бага ц�##�интай ажиллаж байгаа Монгол иргэдээр л хэмжигдэж байгаа юм бол яршиг зүгээр Чили рүү энэ олон хүнээ явуулж ажиллуул! Тэнд яг ийм өчнөөн уурхай байдаг ц�##�ин асар өндөр гэж сонссон шүү.
-Эцэст нь ОТ-н ашиг яг хэдэн Монгол хүнд зориулагдсан юм бэ? Лав л нийт Монгол иргэдэд хүртээлгүй бололтой!

СаЯнаа
СаЯнаа
2021-10-27 09:22

Тэдний хүлээц бидэнд ул учруулах эрсдэлтэй.
Шууд үгүй гэж хэлж чадахгүй ч манай хэд хэдэн эрх мэдэлтэн тэдний т�##� гэдгийг санах хэрэгтэй.

zochin
zochin
2021-10-27 09:36

Манайхан асар удаан хугацаанд хачин байд�##�тай байснаас болоод одоо ийм байд�##�д орж бгамдаа

Зочин
Зочин
2021-10-27 14:29

Танай сайт ч Рио тинто, Хятад хоёроо л магтан дуулах ажил хийдэг дээ

тогтох
тогтох
2021-10-27 15:33

Төслөөс гарв�##� гарна л биз хүний юмыг зүгээр авна гэж юу байхав одоо бараг ашгаа олоо байлгүй дээ харин энэ үед нь эрдэмтэн мэргэд, ард иргэд ЗГ-аа сайн дэмжээд дуу хоолойгоо хүргээсэй билээ.

зочин
зочин
2021-10-28 11:02

засгийн газраа дэмжиж байна амжилт хүсье Ерөнхий сайддаа мөн ажилд нь амжилт хүсье оюу толгойн хэлэлцээр амжилттай болбол ц�##�ин тэтгэврээ ханг�##�ттай нэмээрэй дээ

ЗОЧИН
ЗОЧИН
2021-10-28 13:59

ТӨРД ҮҮРЭЛСЭН ОЛИГАРХИ БҮЛЭГЛЭЛ ИЙМ БАЙДАЛД ОРУУЛСАН ХЭН Ч БОДСОН 400 ТЭРБУМ ДОЛЛАРЫН БАЯЛГАА ХҮНД ӨГӨӨД ДЭЭР НЬ 22 ТЭРБУМЫН ӨРӨНД ОРООД ХОЦОРДОГ УЛС ДЭЛХИЙ ДЭЭР БАЙЖ БОЛОХ УУ БАГА БАНЬД ЭЛБЭГДОРЖ САЙАНБИЛЭГ НЯМДОРЖ МЭТИЙН ХОГИЙН ШААРНУУД ҮХЭЖ ДАЛД ОРВОЛ ЯАСИЙН

Өмнөговь
Өмнөговь
2021-10-29 21:34

РИОГИЙН ЗОХИОСОН 34 ХУВЬД НООГДОХ ӨР ГЭЖ ОГТ БАЙХГҮЙ ШҮҮ ЁСТОЙ ХУЦ ГЭЖ ХЭЛ
РАБИТРЫН ШҮҮХИЙГ ЗОГСООЖ ОГТ БОЛОХГҮЙ ЭНДЭЭС ГАРАХ ШИЙДВЭР ОЛОН УЛСАД МОНГОЛБН НЭР ХҮНДИЙГ ӨСГӨЖ УЛС ДАМНАСАН ЛУЙВРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ НЭРТЭЙ РИО ТИНТООГЫН БЖЛХАЙГ ИЛЧИЛЖ ДОТООД ГАДААДЫН ОЦШООРЧИДЫГ ЯЛЛАЖ ШОРОНД НЬ СУУЛГАЖ РИО Г МОНГОЛООС ХӨӨЖ ГАРГА ДАХИАД ИЙМ ЛУЙВРЫН НӨХӨД ОРЖ ИРЭХ ЗАМЫГ ХААЖ АВИЛГАЧ УЛС ТӨРЧДИЙГ ШОРОНД ОРДОН ЮМ ГЭДГИЙГ ХАРУУЛАХ Л ҮЛДЛЭЭ
БУУЖ ӨГЧ ОГТ БОЛОХГҮЙ ШҮҮ АРД ТҮМЭН ХАРЖ БАЙГАА
ӨМНӨГОВЬД ЖИЛ БҮР ӨГЧ БАЙГАА 5 САЯ ДОЛЛОР ӨР БОЛЖ БАЙГАА ГЭДГИЙГ АНХААРАЛДАА АВЧ ҮҮНИЙГ ТЭГЛЭХ ЁСТОЙ ӨМНӨГОВИЙХОН УСНЫХАА ҮНИЙГ НЭМЭЭД АВЧ БАЙХАД БОЛНО

Зочин
Зочин
2021-10-29 22:40

Гэрээг цуцлахгүйгээр сайжруулна гэсэн ойлголт байж болохгүй. Манай ЗГ байр суурин дээрээ хатуу зогсч тэдний з�##�ь мэхэнд орохгүй байх хэрэгтэй. Төслөө хаяад энэ хулгайчууд хэзээ ч явж чадахгүй. Явлаа гэхэд дааж давшгүй мөнгө нэхэх болно. Зүгээр л өгөхгүй л байж байя. Тэд ч үүнийг ойлгож байгаа. Монгол улсыг олон жил доромжиллоо доо. Харин тэдний гар хөл бологсод төрөөс �######�лаа.

Оюунаа
Оюунаа
2021-10-30 08:34

Нямбаатарыг хуулийн ТМС төгсчихөөд битгий солиороод бай гэж Нямдорж хэлж билээ. Ийм хүнээр ОТгэрээг сайжруулах гэж томилдог хачин хэрэг шүү. Манай ЗГ үнэхээр жул хүмүүс гэрээнд оролцож байна.

зочин
зочин
2021-10-30 20:48

гэрээг цуцлаачээ ард түмэнд ямарч нэмэргүй манай улсад нэг төг ч ордоггүй гэж одоо энэ засгийн газар яриад байгаа биз дээ Монголчуудыг хагардуулж хэрүүлийн �##�им болсон улс төржүүлж хүн гүтгэх шоронд хийх гэхээс өөр ямарч ашиггүй юм бол хөөгөөд гаргаад энэ их яриад байгаа хүмүүс ухаад авна биз . Энэ төсөл байхгүй бол улс төржүүлэх юмгүй хэлмэгдүүлэх юмгүй амар амг�##�ан байх юм . Одоо хөөж гаргаад явууллаач ээ

Холбоотой мэдээ

Back to top button