НИЙГЭМ

Нийслэлийн нүхэн жорлонг анх удаа тоолоход 145,000-д хүрчээ

Нийслэлийн долоон дүүргийн хэмжээнд 144992 нүхэн жорлон тоологдлоо хэмээн Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ. 

Судалгааны ажлыг тус ажлын албанаас захиалж Шинжлэх Ухааны академийн Газарзүй гео-экологийн хүрээлэн гүйцэтгэжээ.

Дээрх судалгааны ажлаар нүхэн жорлонг анх удаа тоолсон буюу Тооллогыг орчин үеийн судалгааны арга зүй, сансрын өндөр нарийвчлалтай зураг ашиглан нийслэл хотын хөрсний бүтэц онцлогт тулгуурлан нүхэн жорлонгоос үүдэх бохирдлыг 4 төвшинд бүсчлэн гаргалаа.



Ингэснээр нүхэн жорлонгоос үүдэх бохирдлыг бууруулах бодлого боловсруулах, нүхэн жорлонг шинэчлэх ажлыг оновчтой хэрэгжүүлэхэд чухал нөлөө үзүүлэх юм.

Гэр хорооллын нүхэн жорлонгийн тооллого, мэдээллийн сан үүсгэх судалгааны ажлын тайланг ХЕМ-ийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж ирэх долоо хоногт болох НЗД-ын Зөвлөлийн хуралд танилцуулахаар болов.

Эх сурвалж: УБ хотын захирагчийн ажлын алба

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-10-27 10:47

нийслэлийнхэн 145000 ил жорлонтой зэрэгцээд амьдарч байж дээ

Зочин
Зочин
2021-10-27 13:24

Унтах өрөөндөө нүүрс түлээд, гадаа нүхэнд баасаа хураагаад сонгуулиа өгөөд байж дээ.
Тавилан юм уу,Тэнэгийнх юм уу

Холбоотой мэдээ

Back to top button