Нийгмийн

БНХАУ-д нүүрсний үнийг хязгаарлаж магадгүй

БНХАУ-д нүүрсний нөөц багасаж, хомстол үүссэний улмаар эрэлтээс үүдэн үнэ нэмэгдсэн. Нүүрсний үнэ өсөх болсонд хэд хэдэн голлох хүчин зүйлс нөлөөлсөн бөгөөд нэг хүчин зүйл нь манай улсаас нийлүүлэлт хийгдэхгүй байсантай ч холбогдоно. Үүнээс гадна Австрали улстай маргаан үүсэж, БНХАУ-ын ерөнхийлөгч Австрали улсын Засгийн газарт илтэд дургүйцлээ илэрхийлсэн учраас Австрали улс хариуд нь нүүрсний нийлүүлэлтдээ өөрчлөлт оруулах болсон. Энэ мэт шалтгаануудаас БНХАУ-д эрчим хүчний нүүрс хомстсон аж.

Харин БНХАУ-д нүүрсний нийлүүлэлт багассанаас үүдэж эрчим хүчний хомстолд орж, цааш даамжирсаар голлох салбаруудад сөргөөр нөлөөлөөд байв. Харин эл асуудал тус улсын эдийн засаг, өвөлжилтийн нөхцөлийг хүндрүүлж байгаа учраас дотооддоо нүүрсний үнийг хөөргөхгүй байхын тулд төрөөс хязгаарлалт тогтоох талаар зөвлөлдсөн байна. Ийн хэлэлцээний дараа эрчим хүчний нүүрсний үнэ буурч буйг биржүүдээр мэдээлж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button