НИЙГЭМ

ОХУ-ын талаас хилээ хаахгүй

Эрээн боомт хаагдсан эдгээр өдрүүдэд ОХУ-ын талаас мөн хилийн боомтын үйл ажиллагаандаа өөрчлөлт оруулна гэсэн мэдээлэл түгээд буй. Тэгвэл энэ мэдээлэл үгүйсгэгдлээ.

Аравдугаар сарын 30-наас арваннэгдүгээр сарын 7-ныг хүртэл ОХУ-д баярыг тохиолдуулсан амралтын өдрүүд тохионо. Харин энэ нь хилийн боомтуудын үйл ажиллагаанд нөлөөлөхгүй юм байна.

Түүнчлэн Алтанбулаг, Цагааннуур боомтоор ачаа тээврийн хөдөлгөөн хэвийн үргэлжилж байгаа бөгөөд хил нэвтрэх урьдчилсан зөвшөөрөл авсан байх журам бүхий зохицуулалт үргэлжилж байгаа аж.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button