НИЙГЭМ

Галаас хүний амь аварсан хүүд БШУ-ны сайдын нэрэмжит шагнал гардуулна

Баатар хот, Москвагийн нэрэмжит Нийслэлийн 33-р дунд сургуулийн 11-р ангийн сурагч Т.Эрдэм галын аюулаас эрдэнэт хүний амь аварсан нь олон нийтийн хайр, хүндэтгэлийг хүлээгээд буй.

Тэгвэл түүнд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан сайдын нэрэмжит шагналт гардуулахаар шийдвэрлэснээ цахим хуудсаараа дамжуулан мэдээлсэн байна.

Тэрбээр "Хүн болох багаасаа гэж бусдын төлөө эрсдэл гаргаж, чин сэтгэлээ зориулж чаддаг ирээдүйтэй байна гэдэг ямар сайхан хэрэг вэ. Дүүдээ сайдын нэрэмжит шагналаа гардуулахаар шийдлээ” гэж бичжээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button