НийгмийнЭДИЙН ЗАСАГ

Борооны дараах мөөг шиг олон койны эрсдэлийг хэн ҮҮРЭХ вэ

Монголын хөрөнгийн зах зээлд сүүлийн үед маш олон койн гарах боллоо. Гэр, Зэс, IHC, TRD гэх мэтчилэн 30 орчим койн эхлэлийн захиалгаа авч, хоёрдогч зах зээл дээр гарч байна. Өнөөдөр гэхэд л “Storypay” гэх шинэ койн эхлэлийн захиалгаа авч байх жишээтэй.

Энэ нь хэдийгээр хөгжил дэвшил өндөртэй улсын жишиг ч гэлээ ямар нэг зохицуулалтгүй улсад ийм орон зай бий болох нь маш том эрсдэлийн ангал байдаг. Тухайлбал, гаднын хөгжингүй улсад энэ зах зээлийг хуулиар зохицуулсан байдаг бол манай улсын койн гаргагчид Санхүүгийн Зохицуулах Хороонд бүртгэлжүүлэх нэртэй зөвхөн тухайн койны нэр бүхий мэдээллийг л тэмдэглүүлдэг. Түүнээс ямар нэгэн гэрээ хийж, хариуцлага хүлээдэггүй. Учир нь манай улсад үүнийг зохицуулах ямар ч зохицуулалт байхгүй. Үүнээс л олон нийт сэрэмжлэх хамгийн чухал.

“ТОМ АР”-ТАЙ КОЙНЫГ ДАГАХ ЭРСДЭЛ…

Та бидний сайн мэдэх Ард койн маш их өсөлтийг үзүүлж, олон зуун хүн ашиг олсон. Түүний зэрэгцээ олон зуун хүн арилжаа хийж чадалгүй эд мөнгөөрөө “шатсан”. Энэ койн яагаад тэгж их өссөн бэ гэх логик нь маш энгийн. Ард Санхүүгийн нэгдлийн Ч.Ганхуяг гэх бизнес эрхлэгч уг койныг гарынхаа алган дээр тавиад эзэмшиж суудаг. Тухайн койны хэзээ унах болоод өсөх нь түүний мэдэлд байдаг гэхэд хилсдэхгүй. Яг л нэг гарын алган дээрээсээ нөгөө гарын алга руугаа шилжүүлж суудаг гэхэд болно. Учир нь уг койн ихээр өсөөд ирвэл логикоороо арилжаачид ашгаа олж гардаг. Ийн гарах үеэр койны ханш унана. Харин унасан ч хүмүүс уг койн руу нэг их хошуурахгүй бол тоглоомын эзэд өөрсдөө хөрөнгөө ихээр оруулж өсөх хандлагатай койн хэмээн нийтэд ойлголт өгнө.

Яг үүний адилаар олныг шуугиулсан дараагийн койн бол IHC байв. Тэдний гол хэрэглэгч татах арга нь “Олон улсад гаргана, ашиг бол ойлгомжтой” хэмээн сэнхрүүлснийх. Анхдагч захиалгаа нээгээд 15 минут болоход захиалга дүүрч, өндөр дүнгээр захиалга өгсөн иргэдийнх буцсан. Ингэхдээ гүйлгээний шимтгэлд нэг хувийг тооцон авч, койн эрхлэгчид мөнгө угаасан гэх. Харин хоёрдогч зах зээл дээр гарч, гаднын том самбарт койны мэдээллээ байршуулснаар ханш өсөж 7.8 төгрөгт хүрсэн. Гэвч энэ сарын 21-ний шөнө хүмүүсийг унтсан цагаар койны ханш огцом унаж, их мөнгөн дүнгээр арилжаачид гарсан нь цаад эздүүдийг тоглолт гэх хардлага ч бий.

Дээрх жишээнүүдийг дурдсан нь койны цаад логик, тогтолцоог ойлгох хэрэгтэйг сануулаад буй. Монголчууд цаад логикийг нь ойлгохгүйгээр зохицуулалтгүй монголын  койн руу орж алдах эрсдэл маш их байна. Энэ нь одоогийн олон койн нэгэн зэрэг гарах болсон үед маш том эрсдэлийн сүүдэртэй. Эдгээр койнууд ардаа ар даах, унасан үед босгох хүн бий эсэхийг анхаарах нь чухал аж.

КОЙН БОЛ ОФфШОР, МӨНГӨӨ НУУДАГ ТОМЧУУДЫН ХӨРӨНГӨНИЙ НУУВЧ-

Үүнээс гадна койн бол хөрөнгөө нуух гэсэн улс төр болоод томчуудын авилгын нэгэн хэрэгсэл юм. Учир нь койнд ямар нэгэн бүртгэл, нэгдсэн мэдээллийн сан гэж үгүй. Энд гаднын банканд мөнгөө нууж чадахгүй байгаа эсвэл авлигачид эл хэрэгслээр дамжуулан биенрүүгээ койноор дамжуулан хөрөнгөө шилжүүлэх зэргээр ашигладаг. Тиймээс иргэд хэн нэгний мөнгөө нуухын тулд, төлбөрийн хэрэгслээ далдлахын тулд гаргасан койн, хуулийн зохицуулалтгүй эл зах зээлд ойлголтгүйгээр орох нь маш эрсдэлтэй.

Энэ мэт олон эрсдэл байдаг учраас иргэд хөрөнгийн зах зээл рүү орж койн арилжаалж ашиг олох зорилготой бол уг койноо сайн судлах нь маш чухал. Койныг гаргаж буй хүмүүс залилан, мөнгө угаалт зэрэг хууль бус үйлдэлтэй холбогдож байсан зэргийг анхаарах хэрэгтэй. Дараагаар нь уг койн хэр ирээдүйг судлан гаднын зах зээлд гарах төлөвлөгөөг нь харах зэрэг нь эрсдэлийг бууруулдаг аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

4 Сэтгэгдэл

  1. Эрсдэл байгаа нь мэдээж, гэхдээ цахиурын хөндийн гэдэг шиг монголын компаниуд хөрөнгө босгож гадаадад гарч байгаа нь сайн хэрэг, эндээс л ирээдүйн том компани төрөх байх, цахиурын хөндийд ч гэсэн хэрэгжих боломжтой гэж үзсэн төсөл дээр эхлээгүй байхад л хөрөнгө босгодог , харин иргэд болгоомэтой, сайн суд####ж, хөрөнгөнийхөө боломжтой хэмжээгээр оролцох нь зөь байх аа, ####ь нэг тйиш нь үгүйсгэх хэрэггүй болов уу, харин ч урд хөршид үүнийг хориглож байгаа нь манай руу хөрөнгө орж ирэх ####тан боломж байж болох юм шүү

  2. Гадаад бирж дээр гарсан ч өсөхгүй Эх код,бат####гаат барьцаагүй,тэнгэр харж байгаад төд гээд үнэлцэн хогийг авсан хүн хохирч реекламдаж зарсан нь чаддаг луйвар даа

  3. Дэлхий даяараа хуульгүй зэрлэг өрнөж байгаа энэ явдлын хохирлыг мөнгө оруулагч өөрөө л хүлээнэ дээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Back to top button