Путин, Помпео нар зарим асуудалд санал нэгдэж, хэлэлцээ хийжээ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпео нар Сири, Афганистан, Ливи, Венесуэлийн талаар яриа хэлэлцээ хийсэн талаар ОХУ-ын ерөнхийлөгчийн шадар туслах Юрий Ушаков мэдэгджээ.
Үргэлжлүүлэн “Талууд улс орнуудын талаарх ярианд гол анхаарлаа хандуулж, зэвсэгт мөргөлдөөн, бүс нутгийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар санал солилцсон” хэмээн цохон тэмдэглэсэн юм. Тэдний уулзалт цаг гучин минут үргэлжилжээ. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпео Путинтэй Сочи хотод хийсэн яриа хэлэлцээгээ үр дүнтэй болсон, хоёр орны харилцааг сайжруулж зарим асуудалд хамтын шийдвэр гаргах тал дээр санал нэгдсэн гэдгийг онцлов. АНУ болон ОХУ-ын төрийн тэргүүн нар удахгүй болох “Их-20”-ын уулзалтын үеэр зарим асуудлаар хэлэлцээ хийх асуудлыг мөн ярилцжээ.
Ц.ТАМИР
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.