НийгмийнЭДИЙН ЗАСАГ

БАРИМТ: ТХААГ зөвлөх үйлчилгээ үзүүлдэггүй компаниас 155 сая төгрөгийн ЗӨВЛӨГӨӨ АВЧЭЭ

Төрийн худалдан авах ажиллагааны газар /ТХААГ/-ыг үүрэг гүйцэтгэгч хэлбэрээр Х.Улам-Өрнөх сүүлийн жил гарны хугацаанд удирдаж буй. Тэрбээр УИХ-ын гишүүн Б.Сарангэрэл, Үндэсний аудитын газрын дарга асан Д.Хүрэлбаатар нарын төрсөн хүү билээ. Эдүгээ ТХААГ нь Монгол улсын шадар сайдын харьяанд тендер, концессын асуудлыг зохицуулах чиг үүрэг хүлээн ажиллаж буй агентлаг юм.

Бид энэ удаа ТХААГ өнгөрсөн сарын шилэн дансны мэдээллээ хэрхэн хөтөлсөн талаарх мэдээллийг онцолж байна. Шилэн дансны мэдээлэлд дурдсанаар тухайн сард 5 саяас дээш дүнтэй нийт 49.7 тэрбум гаруй төгрөгийн зарлага гаргасан бөгөөд үүнээс 692,949,704 төгрөгийг зөвлөх үйлчилгээнд зарцуулсан нь анхаарал татав.


Төрийн худалдан авах ажиллагааны газар /2021.09-р сар/-ын шилэн дансны мэдээллийг баримт болгон хавсаргав.


Дээрх зарцуулалтын 537 сая гаруй төгрөгийг Барилга хөгжлийн төвийн дансанд шилжүүлсэн бол үлдсэн 155 саяыг нь "Эс Ар Пи Инженер Консалтинг Монголиа” гэх компанийн дансанд шилжүүлжээ. Харин эл компанийн үйл ажиллагааг хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээллийн сангаас шүүж үзвэл, Авто зам, замын байгууламжийн техник, эдийн засгийн үндэслэл, инженерийн нарийвчилсан зураг төсөл боловсруулах, гадаад худалдаа эрхэлдэг хэмээн бүртгэлжүүлсэн байна.


"Эс Ар Пи Инженер Консалтинг Монголиа ХХК-ийн улсын бүртгэлийн мэдээлэл болоод үйл ажиллагааны чиглэлийн талаарх баримтыг хавсаргав.


Уг компанийн үйл ажиллагааны чиглэлд ЗӨВЛӨН ТУСЛАХ үйлчилгээ багтаагүй хэдий ч ТХААГ нийт 155 сая төгрөг шилжүүлсэн нь анхаарал татав. Tendergov.mn сайтын шүүлтээр хайж үзвэл, уг компани зөвлөн туслах үйлчилгээний тендерт шалгарсан түүх алга байна.


"Эс Ар Пи Инженер Консалтинг Монголиа ХХК-ийн нээлттэй санд байршуулсан оролцсон тендерийн мэдээлэл


Улсын төсвийг энэ мэт замбараагүй зарцуулахаас зайлсхийж шилэн данс хөтлөлтийг бүрэн тайлагнуулахын тулд "Шийдвэрийн хуулбар” хэсэгт байрлуулж, бөглөхийг Шилэн дансны тухай хуулиар шаарддаг. Энд данс хөтлөлт болоод зарлагын баримтыг хавсаргах ёстой. Гэвч төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй аливаа тендер, концессыг зарлах, хянах чухал үүрэг хүлээн ажилладаг агентлагийг тэргүүлж буй Х.Улам-Өрнөх дарга шилэн дансны хуулийг хагас дутуу биелүүлж, нэг талаараа бөглөсөн нэрээр оромджээ.


Эл асуудалтай холбогдуулан ТХААГ-ын хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ, Үндэсний хөгжлийн газар 2019 онд "Эс Ар Пи Инженер Консалтинг Монголиа ХХК-тай гэрээ хийсэн. Тиймээс энэ ажил нь шинээр өнгөрсөн сард эхэлсэн ажил биш юм. Үүнээс гадна уг зөвлөх үйлчилгээг манайх байгууллагадаа аваагүй бөгөөд концессоор хийгдэж байгаа ажилд авсан юм” гэх тайлбар мэдээллийг өглөө.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочилгч
Зочилгч
2021-10-29 09:21

Би хямдхан зөвлөгөө өгнө шүү 1 сая төгрөгөнд л ханг�##�ттай, хүргэлттэй үйлчлэнэ.

Улам өрнөх бол
Улам өрнөх бол
2021-10-29 09:23

Энэ байтугайг хийж байгаа даа

Зочин
Зочин
2021-10-29 09:25

Энэ з�##�уу олон тендер будлиантуулсан

Зочин
Зочин
2021-10-29 10:47

Удам дамжсан төрийн шимэгч цагаан хорхой юм биздээ

Зочин
Зочин
2021-10-29 13:22

Өө өнөө катан эхийн хүүхэд юмуу. Ингэж төрд цуг шимэгчилж болж байгаа юмуу

Зочин
Зочин
2021-10-29 20:31

Эхнэр нөхрөөрөө идэж уугаад ханахгүй удам дамжин шимэгчилдэг болжээ.Энэ мэтийн шимэгчдээс болоод монгол улс хачигт баригдаж,хүч чадлаа бараад тура�##�даа орсон м�##� шиг болжээ.

Ялын өгөөд шоронд нь хатааж. Бүх хөрөнгийн хурааж ав
Ялын өгөөд шоронд нь хатааж. Бүх хөрөнгийн хурааж ав
2021-10-29 20:40

Даварсан муу новшийг цаазаар ав

Unshigch
Unshigch
2021-10-30 19:22

Улсын эмнэлэгийн дарга нягтлан нийлээд энэнээс ихийг идэж байгаа тэдний шилэн дансыг сайн ш�##�га олон жил дарга хийсэн хувийн эмнэлэгтэй дарга нар олон.

гутарагч
гутарагч
2021-10-31 12:54

эх нь �######� �##�аг бол. хүү нь гүзээ хар гэж үнэн юмдаа. эцэг эхийн шийрийг хатааж яваа сайн эр байх нь цаашдаа энэ ёроороо бол их өснөдөө. монголчууд бидэнд гэрэл гэгээтэй ирээдүй гэж байна уу.

Зочин
Зочин
2021-11-27 21:19

Түй ч боловсролгүй таг харанхуй нохор!

Холбоотой мэдээ

Back to top button