НийгмийнУЛС ТӨР

Д.Ганбат, Д.Мөнх-Эрдэнэ нарын “МАН-ЫН АКУЛ”-уудыг онилж шантаажлах АЖИЛЛАГАА

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн задрал тартагтаа тулж хэрүүл тэмцэл намаасаа хальж МАН руу оров. Өнгөрөгч долоо хоног тэр чигээрээ Ардчилсан намынхны “драм” хөвөрсөн. Харин саях долоо хоногт хурлаа ч хийж чадаагүй.

-Д.ГАНБАТ ТАЛЫНХАН ЦУГЛАХ ЧАДАМЖГҮЙ Ч “ШАНТААЖ” ХИЙЖ, Н.ГАНИБАЛ ТАЛЫНХАН “ЧИМЭЭГҮЙ БАЙХ” ТАКТИК БАРИМТЛАВ-

Д.Ганбатын, Н.Ганибалын гэх хоёр бүлэг төрийн ордонд ажиллаж байна. Хоёулаа л бүлгийн дарга гэх тодотголтой. Хэн нь бүлгийн дарга эсэхийг олон нийт ч мэдэхээ байгаад байна. Д.Ганбатын талынхан ирц хүрээгүйгээс даваа гарагт бүлгийн хурлаа ч хийж чадаагүй. Харин өнөөх хэд нь нууцаар шахуу чимээ имээгүй хуралдав.

Н.Ганибал толгойтой бүлгийнхэн нэгнийхээ өрөөнд цугларч хурал хуйгаа хийж, гүйлдэх. Ингэхдээ арваннэгдүгээр сарын 05 буюу эв нэгдлийн хурал хүртлээ ам нээхгүй, хэвлэлд яриа өгөхгүй аль болох хаагдмал байх тактик баримтлав.

Д.Ганбат толгойтой бүлгийнхэн цугларах чадамжгүй болсон ч намаасаа, төрийн ордноос хальсан улстөр хийгээд завгүй гүйлдэх. Тэд төрийн ордонд ч, гадуур ч МАН-ын “акул”-уудыг онилж “шантааж”-лах тактиктайгаар ажиллаж байгаа юм.

Чухам Д.Ганбатын улстөрийн ашиг сонирхол, ганцаарчилсан тоглолт, хувийн амбицаас АН-ын бүлгийн задрал эхтэй гэхэд хилсдэхгүй. Эцэстээ түүний энэ их хүсэл шунал бүлгээ задалж, өөрөө өөрийгөө гудманд гаргахад хүргэсэн.

-Д.МӨНХ-ЭРДЭНИЙГ ТУРХИРЧ АРД НЬ ӨӨРӨӨ НУУГДАГЧ-

Түүнийг УИХ-ын дарга Г.Занданшатар тэргүүтэй хэсэг хүмүүстэй эвсэн нэгдэж, бүлгийнхээ гишүүдийн гарын үсэг худалдан наймаалцах хэлцэл хүртэл хийж байсан тухай намынхан нь гоморхонгуйгаар ярьдаг. Гурван ч сайдын суудал хүсэж амжсан сүрхий ч гэх үү, сүйхээтэй ч гэх үү эр. Бүлэг нь задарч, хүссэн санаархалдаа ч хүрээгүй. Тиймээс цаанаа МАН-ын томчуулыг онилж шантаажлах дараагийн ажиллагаандаа ороод байгаа. Харин наанаа УИХ-ын чуулганы танхимаас том том дуугарч, зандарч шударгын дүр эсгэдэг ч “шүлсээ үсэргэгч шүүмжлэгч”-ийн дүрээс нэг их холдож гавьсангүй.

Улмаар Д.Мөнх-Эрдэнийг “Бүлгийн зөвлөх” гэх албан тушаалд томилж, утгаараа хоршив. Өнөөх нь нохойд барьдаг мод шиг онилсон болгон руу нь очиж ярдаглах болов. Гар утсаа бариад, лайв аа асаагаад жинхэнэ гудамжны тэмцэгчийн дүртэйгээр гарч ирсэн. Бас болоогүй баахан сэтгүүлч дуудаж хэвлэлээр нэг шуугиулна.

-Г.ЗАНДАНШАТАР, Ц.НЯМДОРЖ ТЭГЭЭД Х.НЯМБААТАР…-

Тэдний маршрут Г.Занданшатар, Ц.Нямдорж, Х.Нямбаатар, Л.Оюун-Эрдэнэ гэсэн дараалалтай. Энэ дагуу Д.Мөнх-Эрдэнэ хамгийн түрүүнд буюу /2021.10.25/-ны өдөр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдоржийн зуслангийн байшинг дрон ашиглан лайваар танилцуулсан.

Консулаар хүртэл ажиллаж байсан хүн лхагва гарагт Засгийн газар хуралддаг гэдгийг эс мэдэв гэж. ХЗДХ-ийн сайдыг Засгийн газрын хуралдаанд сууж байх хойгуур яамных нь үүдэнд очоод “Х.Нямбаатартай уулзана намайг оруул” гэж хоосон хаалганы гадаа баахан дөвчигнөсөн юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-10-30 14:58

Нямбаатар шээчихсэнүү

Зочи
Зочи
2021-10-30 17:22

Мөнх-Эрдэнэ гэж шоучин байна аа байна

Зочин
Зочин
2021-10-30 18:54

Баянхонгорыхон ийм б�##�ай юмнууд байдаг юм уу? Бөөн хөндий данх бидонууд...

Зочин
Зочин
2021-10-30 19:36

Мөнх-Эрдэнэ одоо болоошдээ. Намынхаа зөвлөхөөр орчлоо ш дээ өөр хэрэгтэй юм юу бган

ХАХА
ХАХА
2021-10-30 21:14

АКУЛУУД ГЭНЭЭ ХАХА БӨӨСНҮҮД, ХУЛГАЙЧ НАР

Зочин
Зочин
2021-10-31 07:56

женко оюунэрдэнэтэй хуйв�##�даад 3 сайд авчихаад дангаараа эзэмшээд давхиад байгааг намдаа авах гэсэн нь Ганбатын буруу биш байх аа.

Зочин
Зочин
2021-10-31 10:04

Оюуэрдэнэ ХЕРО БААТАР 2 руу дайр

ИРГЭД
ИРГЭД
2021-10-31 15:54

АН АРХИВТ ОРОХ БОЛЖЭЭ

Зочин
Зочин
2021-10-31 21:18

ман хулгайчдаасаа яаж с�##�ах вэ гэж бичүүлэхийн оронд өөрсдийгөө акуулууд ч гэх шиг ..

Enend chin onilood baih yu bna aa...
Enend chin onilood baih yu bna aa...
2021-10-31 22:10

Enend chin onilood baih yu bna aa. Nyamdorjiin 2 ambaar hudlaa yu, Oyun-Erdene ooriin tursun ahdaa eldev ajil, naadam, show avch ugood zogsohgui ter hushoo dursgal nuraasan ni hudlaa yu. Nyambaatar said baihad tsagdaa zaluuchuudiig barivchilj horison ni hudlaa yu? MANiin bugs doloogchid min hol ochij huts. Umooroh yumaa olj yadsan setguulch nertei yashkanuud ve ta nar chin harin... z##lval taarna

Зочин
Зочин
2021-11-01 07:43

Хэн 3 юм

Холбоотой мэдээ

Back to top button