
Тайванийн сагсан бөмбөгийн 3x3 лигийн “Taining skywalker” багт Монголын тоглогч Э.Саруул-Эрдэнэ, Д.Баясгалан, Э.Сугар-Очир нар хүчин зүтгэдэг билээ. Тус улсын лиг өчигдөр дуусаж, “Training skywalker” баг түрүүллээ.

Үүний сацуу Тайванийн лигийн хамгийн үнэ цэнэтэй тоглогч буюу MVP-ийн шагналыг Э.Сугар-Очир хүртэв.

Ингэснээр Тайванийн лигт монгол залуус түрүүллээ гэхэд хилсдэхгүй. Учир нь “Training skywalker” баг дөрвөн гишүүнтэй. Тус багийн гурван гишүүн нь монгол тоглогч байж тэгээд бүр MVP-ийн шагналыг Э.Сугар-Очир авсан нь яах аргагүй бахдам үйл явдал.
Монгол Улсад сагсан бөмбөгийн 3x3 төрөл хэр өндөр түвшинд хөгжиж, монгол тоглогчид олон улсад танигдан, амжилт гаргаж буй тод илрэл нь энэ тэмцээн, эл амжилт байлаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Тайваны багт Дундговийн Хулдын Баян Шантайн удмын Энхбаатарын хүү СаруулЭрдэнэ гэдэг хүү маш сайн тоглож байгаа Дундговийнхоо нэрийг сагсан бөмбөгт мандуулж байна даа