Нийгмийн

“Эрэл”-ийн Б.Эрдэнэбат “Хас” банкнаас зээлсэн 30-аад тэрбумаа төлөхгүй хэмээн дээд шүүхэд ханджээ

“Хас банк”-наас олон тэрбумын зээл авсан ч төлөлтөө хийхгүй, гэрээний үүргээ зөрчсөн “Эрэл” ХХК болон тус компанийн хувьцаа эзэмшигч байсан Б.Эрдэнэбат нарыг тус банкны зүгээс шүүхэд өгсөн талаар бид өмнө нь мэдээлсэн. “Эрэл” ХХК зээл авахад Б.Эрдэнэбат батлан даагчаар орсон учраас ийн хамт шүүхэд дуудагдсан бөгөөд эл хэрэг шүүхийн шатанд үргэлжилсээр байна.

Эл хэргийн Анхан болон Давж заалдах шатны шүүх хурал өнгөрсөн 2019 оны дундуур болсон бөгөөд шүүхээс нэхэмжлэгч “Хас банк” ХХК-ийн талд шийдвэр гаргасан байдаг. Өөрөөр хэлбэл “Эрэл” ХХК Хас банканд 21 тэрбумыг төлөх нь зүйтэй гэж үзсэн юм.

Харин өнгөрсөн дөрөвдүгээр сард Дээд шүүхээр хэлэлцэхдээ давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэргийг нь  Давж заалдах шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн байдаг. Тэгвэл эл хэрэг Давж заалдах шатны шүүхээсээ дахиад Дээд шүүхэд иржээ. Шүүх хурлыг энэ сарын 03-нд товлосон бөгөөд “Эрэл” ХХК, Б.Эрдэнэбатын зүгээс гаргасан гомдлыг хэлэлцэх аж.

хэрэг явлыг тодруулбал, “Эрэл” ХХК 2012-2014 оны хооронд тус банкнаас дөрвөн удаагийн гүйлгээгээр 30 гаруй тэрбум төгрөг зээлж авч, өөрийн компанийн мэдлийн үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаалжээ. Гэвч тус компани 2016 оноос хойш зээлийн эргэн төлөлтөө хийхээ больжээ.

Тиймээс “Хас банк” “Эрэл” ХХК-ийн зээлийн барьцаанд тавьсан Сонгинохайрхан дүүргийн долдугаар хороонд байрлах үл хөдлөх хөрөнгө, газар, оффисуудыг өөрийн мэдэлдээ шилжүүлэн авчээ. Тодруулбал дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг нийт 17 тэрбум төгрөгөөр тооцож, “Эрэл” ХХК-ийн төлөх ёстой зээлээс хасчээ.

Улмаар үлдэгдэл болох үндсэн зээл болон хүүгийн төлбөр нийлсэн 21 орчим тэрбум төгрөгийг “Эрэл” ХХК-иас гаргуулахаар “Хас банк” ХХК  шүүхэд нэхэмжлэл гаргаад буй нь энэ юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-11-02 09:13

Эрдэнэбат гэж айхтар луйварчин байнаа

үйлдвэрлэгч
үйлдвэрлэгч
2021-11-02 17:36

нэг үндэсний үйлдвэрлэгч томхон зээл аваад германаас цоо шинэ барилгын матери�##�ын үйлдвэр оруулж ирээд ажил хийе гэж байхад нөгөө т�##�аас төр засгаас захи�##�га өгөөд өчнөөн орон сууц, цэцэрлэг, сургууль, эмнэлэг бариулах боломж байгаа, гэтэл эрдэнэбат гэж нэг хүн баяжчих гээд байгаа болохоор татг�##�заад байгаа юм биш үү??
Үндэсний үйлдвэрлэгчдээ бодлогоор дэмжээд төрөөс худ�##�дан ав�##�т хийгээд явб�##� ядаж хүмүүс ажилтай, үйлдвэр нь татвар төлөх мөнгөтэй болмоор. Барьж байгаа Дарханы замаа хар л даа, дан хятадын компаниуд барих гээд юу болж байна, хэдэн жил барих юм, 200хан км замыг? Түүний оронд дотоодын хэдэн компаниуддаа 10-10 км-ээр хуваагаад өгчихсөн бол өдийд бариад дуусчихсан, Дарханы замаар сүнгэнэтэл давхиж байхгүй юу?? Алтанхуягийн засгийн газар хичнээн замыг 4 жилд барилаа, 70 жил бариагүй ажлыг хийж 21 аймгийг холбосон замыг барьсан.

ЗОЧИН
ЗОЧИН
2021-11-05 14:40

ажил хийж байгаагг дэмжихгүй ингээд байхаар улс орон яаж хөгжих билээдээ Эрдэнэбат шиг 100 бизнесмэн байгаад төрөөс дэмждэггүй юм аа гэхэд гай болохгүй байхад л улс орон дээшээ явна шүүдээ.

Уншигч
Уншигч
2021-11-05 17:22

Энэ хүн хийж бүтээх үү? Мөрийтэй тоглоом тоглосоор хамаг юмаа �##�даж дуусч байгаа их худ�##�ч з�##�жин хүн л гэж сонсогддог??? Бөө мэээд???

Холбоотой мэдээ

Back to top button