PCR шинжилгээний зарим хариу буруу гардгийг С.Амарсайхан хүлээн зөвшөөрлөө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан ХӨСҮТ-ийн PCR шинжилгээний лаборатори заримдаа зөрүүтэй хариу гаргадгийг хүлээн зөвшөөрлөө.
Өнөөдөр Засгийн газрын зарим гишүүд сэтгүүлчдэд мэдээлэл өгөх зорилгоор ээлжит уулзалтаа зохион байгуулсан. Энэ үеэр сэтгүүлч Шадар сайд С.Амарсайханаас дээрх асуудлыг тодруулсан юм.
Сэтгүүлч “PCR шинжилгээний хариу зөрүүтэй гарч байна гэх мэдээлэл байна. Онгоцонд суухын өмнө өгсөн шинжилгээ сөрөг, гадаадын оронд очоод өгсөн шинжилгээ эерэг гарах жишээтэй. PCR шинжилгээний хариу яагаад зөрүүтэй гарч байна вэ?” гэж асуусан.
Харин үүнд Шадар сайд С.Амарсайхан “Шинжилгээний хариу зөрүүтэй гараад байгаа. Үүнд нөлөөлөх хоёр шалтгаан байна.
Нэгт, лабораторийн алдаа. Иймд зарим алдаатай, хуурамч хариу гаргасан лабораториудад хариуцлага тооцохыг даалгасан.
Хоёрт, манайд ашиглаж байгаа лабораториуд БНСУ, БНХАУ-ынхаас өөр тохиргоотой байдаг. Тиймээс ХӨСҮТ-ийн аппаратны тохиргоог шинэчлэх ажил хийгдэж байгаа” гэж хариулжээ.
Г.САНСАРМАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Алдаа бишээ. Зориуд санаатай хийдэг авилга хээл хахуул авилга авилга. Хүний эрүүл мэнд амь насаар шунал хүслээ хангасан адгийн хулгайч дээрэмчид.
Yu ch gesen yg yum. Er n' ene khynd ajlaa gesen setgel bna uu ygyi yu. Ygyi yadaj 50:50 khuvi baij boldoggyi yumuu daa. Ynekheer arai yumaa.
Амарсайхан мэргэжилтэний өмнүүр орж дэмий юм ярихаа болих хэрэгтэй. Дарга гэхээр бүх мэргэжлийн ажлыг мэддэг гэж боддог юм уу. Мэргэжилтнүүдийн өмнүүр ороод ажлыг нь хийлгэдэггүй байдлаа зас.
Tegd aldaatai ym bol ter xuduu gadaa umnugovi gj balai aimgaa zaaval psr uguulj baij oruuldgiin bolioochee maluudaa